Буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ
2014-10-01

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлжээ. Захирамжийн хүрээнд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс,  Дэд бүтэц  тохижилтын хэлтэс , Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн I, II хэлтэс хамтран дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд хяналт шалгалт хийж байна.

ө

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон , архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Мөн зарим газрыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
offitser:
neg l ih buudliin uil ajillagaag zogsooson baatar bolson humuus. haana yu hiigeed bgaan bee. horson deere buuj ajillaach. hudlaa toriin ner barij gants neg buudal baarnaas hetrehgui... tsaana chin yanhan zardag ochnoon buudal bn. ter 1r horoolliin ar taliin buudal nertei anbaaruudiig buulgaach. mongold yanhangui buudal bhaa bsn hooe. hunees asuu... naad zaluuchuudchin haana huuhen bgaag. shono haanaas arhi avch bolhiig. bugdiig ni medej bgaa ai....
2014-10-02
зочин:
бзд 16 хороо лотус анхаараарай сайн бодоорой
2014-10-01
zochin:
1-r horoololiin hoid hesgeer bairlah buudal nertei yanhnii gazruudiig haagaach songinohairhan duurgiin tu*edee
2014-10-01
бядан явагч бялзуухай:
бзд -ийн 6- р хороо ххаая- ны урд байх жюли, лионс зочид буудлууд тэдний ойролцоох буудлуудыг л маш нарийн узэж шалгамаар юм шиг байна. эдгээр буудлуудаар биеэ унэлэгчид, оюутнууд байрлаж тэр буудлуудын эздийн турийвчийг жинхэнэ утгаар нь тунтийлгэж байдаг юмдаа
2014-10-01