Түүнийг С.Зориг гэдэг байсан
2014-10-02

Хөшөөнийх нь нэг гарт хавтас нөгөө гарт нь тал тамхи бий. Яг хэзээнээс сонгож татсаныг бүү мэд Стюардес гэдэг энэ тамхиа өөр тамхиар солиогүй гэсэн. 90-ээд оноос пүүшиг /беломорканал/, шар сүүлт ВТ-г шахаж элдэв өнгийн янжуур орж ирснээр тамхи татах таашаалын сонголт өргөн болсон. Харин С.Зориг хүү өнөө муу стюардесаа уугиулсаар. Хожим депутат болж цалин пүнлүү нэмэгдсэн ч янжуураа сольсонгүй. Бенз хүлэглэж давхисангүй.

.

Нийгмийг бvхэлд нь шинэ тєлєв байдалд оруулахын тулд 90-ээд оны улстєрч удирдагчид ер бусын их хvчин чармайлт тавихын хамт аль болох бага алдах түүхэн хариуцлага хvлээж байх үед бүгд С.Зоригийг хардаг байлаа. Шинэ орчин, шинэ цаг үе тэднээс судалгаа тооцоонд үндэслэсэн, улс тєрийн удирдлагаар хангаж урьд үеийнхнээс зарчмын ялгаатай шийдвэр гаргахад бусдадаа нөлөөлж чаддаг ганц лидер байсан нь С.Зориг байсан гэдэг. Ардчиллын тєлєєх хүчнүүд нэгдэн хүчирхэгжиж байж МАХН-ыг сєрєн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухлыг С.Зориг ямагт анхааруулдаг байсан гэдэг. Тэр хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан ч журмын нөхдийн зарим нэг явуулгаас болж  анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй гэдэг.

:

Амьдралынхаа найман жилийг том улс тєрд єнгєрєєсөн С.Зориг дєнгєж 36 нас хүрч байхдаа бусдын гарт алтан амиа алдсан байдаг. Монголын тєсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мєнгє, тєрєл бүрийн тєсөл хэрэгждэг дэд бүтцийн сайдын албыг цєєхєн сар хашсаны эцэст С.Зориг нэг зүйлийг нөхөддөө хатуу сануулсан байдаг. Эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгүй гэж. “Албан тушаал, эрх мэдэлд улайран хєєцєлдєх нь шинэ, хуучин ялгаагүй улс тєрийн хүчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хүргэж болно” гэж тэр хэлсэн байдаг. “...Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу, компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь, мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бүх цаг үєд байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно...” Монголын радиогоор дамжуулан зорилго нэгт нөхөддөө хэлсэн түүний эдгээр үгс анд нөхөддөө хэлсэн сүүлийн захиас үг байсныг хэдхэн хоногийн дараа Монголчууд эмгэнэн ухаарсан юм. Энэхүү захиас үгийг радиогоор хэлснээс хойш 2 сар хүрэхгүйн дараа 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зориг бусдын гарт хөнөөгдсөн. Улс төрийн нөхцөл байдал нэн ээдрээтэй болсон цаг үед тэр амиа алдсан. Тухайн үед эвслээс Ерєнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерєнхийлєгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшүүлэх цаг болсон” гэх үг улам чанга, улам тодоор дуулдаж байсан үе. Өнөөдөр байр сууринаас эвслийн удирдагчид “С.Зоригийг Ерєнхий сайдад нэр дэвшүүлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг хэдий ч эвсэл доторх бүлэглэлүүд түүнийг Ерєнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж үзэх баримтуудыг судлаачид гаргаж тавьдаг. “С.Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Үд явалгvй хоцорсон” гэж Д.Энхбаатар удаа дараа мэдэгдсэн байдаг. Энэ нь С.Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерєнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн таамагт хөтөлж байгаа юм.

.

С.Зориг өөрийн гардан байгуулсан чєлєєт тогтолцоо ардчиллын үед гарсан анхны улс тєрийн, ил тод аллагын золиос болсон. Алуурчид түүнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хєнєєсөн. Энэ гэнэтийн явдалд ард түмэн шоконд орсон хүйтэн өдрүүд үргэлжилсэн. Харууссан нэгэн нь “...1990 онд эхэлсэн ардчиллын тєлєєх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик үе дууслаа...” гэж бичиж байлаа.

.

“Зарчим ёсоор бол манай нийгэм тэргүүнийх байх учиртай. Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зєвхєн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зүйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы түвшинд очтол єдий байгаа ч би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм”. Энэ бол С.Зоригийн Чехословак улсад сурч байсан дүү С.Оюундаа бичсэн захидлын үгс. 20 жилийн өмнөх түүний энэ үг өдгөө ч үнэнд ойрхон, үнэ цэнэтэй  хэвээр санагдаж байна.

.

Түүнийг С. Зориг гэдэг байсан. Тэр хэр зоригтой хүн байсныг сайн хэлж мэдэхгүй. Харин ямар их холыг харж улс орноо өөртөө тээж явсныг нэгэн үеийн монголын ард түмэн дэндүү мэдэх тул энэ өдөр дурсан санаж байна.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene tsagdaa gj *iin * nuud baih yumaa.jiriin irgen hun alahad 2-3 honohgui bariad awdag. zorigiin hergiig yagaad ilruulj chadaagui yum be.
2014-10-03
zochin:
uhsen hunii yasiig undulzuuleh yumdaa
2014-10-03
zochin:
uhsen hunii yasiig undulzuuleh yumdaa
2014-10-03
дампуу гар:
зориг гэж архичин тамхичин нөхрийг ардчилалын хараацай болгоод. нөгөө дөх нь ууснаа шингээж чадахгүй урдахаа удирдаж чадахгүй төрийн ордны цонхоор сарьж байсан дампуу нөхөр шдээ. ийм хүн сайн хүн байсан гэхэд би лав итгэдэггүй. харин нэрийг нь их олон хүн худалдаж идлээ дээ сархихад нь хамт байсан сайн нөхөд нь л амийг егүүтгэсэн байх гэжби бодож байна.
2014-10-03
с.зориг:
с.оюун та ахтай байсан гэдгээ одоо мэддэг уу?
2014-10-02
иргэн:
зориг золигийн авилгалч,албан тушаалын хэнээтэн,эрүүгийн элемэнт болсон намыхаа хулгайчуудын эсрэг зогссоныхоо төлөө үүл шиг сарниад алуулсан байхаа.
2014-10-02
tfgjk:
зочин бичсэн нь: /103.23.51.11/ зориг ч тийм ч шудрага байгаагүй байхаа. ямар ч эрлийз бол эрлийз.одоо зоригийн ганц хамтрагч нь буянгийн жагаа л байна даа гэж бичиж байгаа хүн бол хогийн новшуудын л нэг байна дөө
2014-10-02
зочин:
зориг ч тийм ч шудрага байгаагүй байхаа. ямар ч эрлийз бол эрлийз.одоо зоригийн ганц хамтрагч нь буянгийн жагаа л байна даа.
2014-10-02
yнэээн:
с.оюун ахын захиасыг тас умартаад зевхен еерийн эрх мэдлийг хадгалж yлдэхийн тулд яахаа ч буцахгуй нам дотроо дарангуйлагч нэгэн болжээ
2014-10-02
монгол улс мандан бадраг:
монгол хүний саруул ухаанд итгэдэг
2014-10-02
тоймч:
тийи шүү үүүүүүүүүүүүүүүүүү
2014-10-02