Цагаан ордонд нэвтрэхийг завдсан этгээдэд ял оноов
2014-10-02

Өнгөрсөн сарын 23-нд Техас мужийн оршин суугч 42 настай Омар Гонзалес гэгч Цагаан ордон руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн юм. Түүнийг ордны цэцэрлэгт хүрээлэнгээс хамгаалалтын ажилчид баривчилсан билээ. Гонзалесийг баривчлах үед түүний биед нь есөн см-ийн урттай хутга байжээ. Нэгжлэгийн явцад түүний машинаас нь 2 ширхэг хутга, 3 ширхэг гар буу болон ордны газрын зураг олдсон байна. Тэрбээр баригдах үедээ “Ерөнхийлөгч Обамаг хөнөөх зорилготойгоор энэхүү үйлдлийг хийсэн” гэж хэлжээ.

1

Цагаанд ордонд нэвтрэхийн завдсан Омар Гонзалест холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хорихоор болжээ. Шүүхээс түүнд “Цагаан ордонд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хууль бусаар галт зэвсэг хадгалсан, төрийн тэргүүний амь насанд халдахыг санаархсан” хэмээн буруутгажээ.

“ВВС” агентлагийн мэдээлсэнээр “Гонзалес 1997-2003 он хүртэл цэргийн алба хаасан. 2005-2012 онуудад АНУ-ын тусгай хүчинд алба хааж, 2009 онд “Эр зориг”-ийн одонгоор шагнуулж байсан” гэжээ. Тэрбээр 2004 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл Иракийн дайнд мэргэн буудагчаар оролцож, үүрэг гүйцэтгэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
chi t1t:
ta nar oorsdoo dut
2014-10-04
the shock:
daini haluun tseg deer het ih huni uhel harsan humuus shock-d ordog.ter shocknoos zuv gargahgui bol iimerhuu uildel gargah auyltai da.....
2014-10-03
arabiin teleelel bna?:
arabuudiin samuuraliin teleelel bna?ene metiin ayul amerikt baih ted harin manaihan sig bys?hariuzlagatai zogsooh hychin dee!!!
2014-10-02
chi dut:
hun bolgon adilgui.mongold medrel yumnuud zondoo,
2014-10-02
elgee tewregchded:
irged n hurtel medrel muutai!!!!!!!!!!!!!!!! nadad ymar medremj turvvlsnee bugd medreesei.
2014-10-02