Мэргэжлийн хяналтын байцаагчдыг сэлгэн ажиллуулна
2014-10-02

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгалт хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч, хянан үзэхэд 96 албан тушаалтан буюу 51 хувь нь тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлжээ. Ингэж нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгодог байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт зөвлөмж, чиглэл хүргүүлжээ. Энэ  дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
gunjee:
olon jil ajillahaar muu gej hen helj bgaa uym. gadaadad neg alban tu*liig olon jil hiih tusmaa sain gej uzdeg bhad
2014-10-02