Майкл Брауныг буудсан цагдааг ажлаас нь халжээ
2014-10-02

Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фергюсон хотын цагдаа Деррин Уэлсонг 18 настай Майкл Браун хүүг буудан хороосон юм. Энэхүү үйл явдлын дараа тус хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл Миссури мужийн захирагч Жей Никсон хүүгийн аминд хүрч, ажлын хариуцлага алдсан цагдаагийн ажилтан Деррин Уэлсонгид шийтгэл ноогдуулж, ажлаас нь халсан тухай  “www.huffingtonpost.com” мэдээллээ.

1

Энэ тухай Фергюсон хотын цагдаагийн газрын дарга Том Жексон ярьсан байна. Харин хотын иргэд хүүгийн аминд хүрсэн цагдаад хэтэрхий хөнгөн шийтгэл оноолоо хэмээн буруутгаж, суулт зарласан байна. Хүүгийн аав Боб Браун “NBS” телевизэд “Миний хүү дэндүү харамсалтайгаар хорвоогоос явлаа. Өнөөг хүртэл гэр бүлийнхэн минь гашуудсан хэвээр байна. Бодоход л уур хүрч байна. 18-хан настай хүүгийн минь аминд хүрсэн цагдаад ял оноохгүй, зүгээр л ажлаас нь чөлөөллөө. Би Ерөнхийлөгч Обамад итгэж байсан. Яагаад гэвэл энэ эрхэм өнгөт арьстай. Биднийг хамгаална гэж итгэж, хүлээж байсан ч урмыг минь хугаллаа” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1234:
delguur deeremdej bsan uchraas butexgui nuxur bsan bololtoi
2014-10-02
иргэн:
хар арьстныг албал ял өгдөггүй юм байна. цагаан арьстныг алаад үзвэл яах бол...
2014-10-02