Чанарын баталгаагүй 25 нэр төрлийн эмийг устгана
2011-12-21

Мэргэжлийн хяналтын газраас  Эрүүл мэндийн газрын харьяа хувийн хэвшлийн 72 эмнэлгийн үйл ажиллагаанд  шалгалт хийжээ. Уг шалгалтаар  10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа дээрх аж ахуйн нэгжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг ЭМ-ийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодыг хяналт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ. Дээрх  зөрчлийн улмаас нийтдээ таван  сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон, 26 эмнэлэгт улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага хүргүүлжээ. Мөн улсын эмийн бүртгэлд ороогүй, чанарын баталгаагүй 25 нэрийн төрлийн эмийг эмчилгээнд хэрэглэж байсныг улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураасан байна.
Shuud.mn
Сонин хачин
Baitsaagch naraa Songdo, Yonsei geh met emnelguud solongos bichigtei yu ni medegdehgui emiig ard tumend savlaj zardagiig yu gej tailbarlah ve?
2011-12-21
neriign zarlaachee ard tumend hudlaa yarihaas tsaashgui yag ustgaj haragdaach zugeerl neriign zarlachihad humuus avch hereglehgui terneees hahuuli aval ta nar neriign ard tumend heldeggui butsaagaad zardag bhgui yu
2011-12-21