АНУ-ын иргэн халдвар авчээ
2014-10-03

АНУ-ын Эрүүл мэндийн яам Баруун Африкт дэгдэж 3300 хүний аминд хүрсэн эбола вирусээр дахин нэг америк хүн халдвар авсан гэж мэдээллээ. Өвчтөн Либери улсад ажиллаж байхдаа халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр өчигдөр АНУ руу буцахаар шинжилгээ өгөхөд халдвар авсан нь илэрчээ.

1

Эрүүл мэндийн яамнаас түүнийг ирэх долоо хоногт Либериэс Нью Йорк хотноо авчирч, эмчилгээнд хамруулахаар болсон гэв. Түүнийг Либерийн нийслэл Монрови хотод байрлах ДЭМБ-ийн харьяа эмнэлэгт хэвтүүлжээ. АНУ-ын дөрөв дэх иргэн халдвар аваад байна. Өнгөрсөн 7, 8 дугаар сард Гвиней болон Сьерра-Леон улсад ажиллаж байсан хоёр эмч халдвар авсан юм. Энэ долоо хоногийн эхээр Томас Эрик гэх залуу халдвар авсан нь тогтоогдсон. Тэрбээр Техас мужийн “Health Presbyterian” эмнэлэгт хэвтэж байгаа билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин