Цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана
2014-10-03

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, цалин, тэтгэвэр иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна хэмээгээд энэ нь сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн инфляцын түвшин, валютын ханшаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой гэж тодотгосон юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахад нэн шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөвт суулгах талаар дээрх шаардлагадаа тусгасан талаар сэтгүүлчдэд дуулгасан юм. Мөн тэрбээр энэхүү шаардлагыг хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү нар дэмжиж байгааг уламжилсан.

а

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, хоёр жилийн өмнөх 250 мянган төгрөгийн тэтгэвэр өнөөдөр 170 мянган төгрөгтэй тэнцэж байна гээд шийдвэр гаргагчдын буруутэй үйлдлээс болж тэтгэврийнхэн хохирох ёсгүй гэж мэдэгдсэн юм. Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, ахмад настнууд тэтгэврийн зээл авах нь их байгаа ч өндөр хүүтэй тэтгэврийн зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч байгаа учир тэтгэврийн хүүгүй зээл олгох талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

өа

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж байгаа. Тэрхүү ажлыг бид хоёр жил дэмжиж ирсэн гээд, харин одоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллах болно гэж хэлсэн. Гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
oogii:
mash zob sanal bna. zarim negen teneg hymyys eh esteggvi,egz ahgyi ym shig ym bizdegee bolmior ym.ingej zob ymnii toloo *rdlaga tabij baigaad bayarlej bna.
2014-10-05
иргэн:
гудамжны жагсагчдаас залхаж дээ, хэдий эрх мэдэлд хүрсэнч , нөгөө л шоугаа хийсээр явах юм
2014-10-05
irgen:
ene hed l irgediinhee tuluu 1 zuv duugardag ni bna *an avgai bair avaad amaa ydyylsen.hedhen muusain hugshchyyliig harj yzded hyngyi bolson temtsej chadahgyi uvchtei zovlontoi har tsaitai syynii yne 1500 -r avaad 1l tsai sylne udur byr chadahgyi hyyhdyyd ni ajilgyi huvaaj amidarna yumnii yne dendyy usuj baigaag shalgaad buulgaach eeirged hetsyydlee sh dee
2014-10-04
зочин :
зөв м ярьжээ
2014-10-03
иргэн:
манайд байгаа "ченжийн худалдааны" системийг өөрчлөхгүй бол дэлгүүрийн нэг буланд хямд байгааг аваад нөгөө буланд үнэ нэмэгч лангуу болон гудамжны "шулаачид" өдөр өдрөөр их болж байгаа шүү дээ. энэ үзэгдэл элдэв үзэсгэлэн худалдаан дээр ч гарах болж. солонгост юмны үнийг батлаад сав боодол дээр нь үйлдвэрлэгч нь хэвлэчихсэн байдаг. иймэрхүү аргыг манайд нэвтрүүлэхгүй бол далимдуулж үнэ нэмэх ердийн үзэгдэл болж талхны булан бараг 1000 төг даваад байна.
2014-10-03
myeh:
ganbaataraa ue-iinkhen tsalin tetgever nemehiig demjihgui bgaa shdee. niigmiin tunshlel geed sanjmytav said sain ajillaj bgaa uchraas kkk
2014-10-03
zuv :
zuv zuv zuv
2014-10-03
baagii:
populizm populizm oor yu ch bish
2014-10-03
bolioch:
ene oroh orongui um shig 4n gar hudlaa tal bur deer ochood l ugleed yavhiin bodit ajil hiimeer baina sh dee. batzandan dandaa l uglej shuumjilj baihiin ajil hiih tsag n bolson sh dee. nam damjisan umnuud. hen mungu ugsun ruu n yavj baidag populist-uud. tsalin ch gesen tootsoon deer baih yostoi
2014-10-03
zochin:
bayanselenge gedeg suvilagch avgai hunii niigemd amidardagaa ch medeegui yum uu huugui zeel gechihjee huurhii
2014-10-03