Барилгын ажилчин хүчдэлд цохиулж амь насаа алджээ
2014-10-03

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хорооллын нутаг дэвсгэрт "Эн Эн Жи Юу" компанийн захиалгаар "Шинэ шилтгээн" компанийн гүйцэтгэж буй 13 давхар, 216 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан 30 настай эрэгтэй хүчдэлд цохиулж амь насаа алдсан байна.

а

Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд санхүүгийн маргаан гарч барилгын ажлыг долоо хоногийн хугацаатайгаар зогсоогоод байсан боловч захиалагч компани хувь хүний барилгын бригадтай гэрээ байгуулан шавар, өрлөгийн ажил хийлгэж байснаар уг осол гарсан байна гэж эх сурвалж мэдээллээ.

ө

Осолд өртсөн ажилчин нь “барилгын гадна талын хамгаалалтын саравчийг тогтоосон төмөр өрлөг хийхэд саад болж байна гээд сугалж авах гэж байгаад үзүүрийг нь өндөр хүчдэлийн утсанд хүргэснээр амь нас нь хохирсон” гэж буй ч барилгын цахилгааныг тасалсан байсныг залгах гэж байгаад хүчдэлд цохиулсан байж магадгүй гэнэ.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
сонор:
барилгын шуналтангууд ара й хэтэрч байна маш их хэмнэлт хийж хүний амиар наадан байж хямдхан барьчихаад маш өндөр үнээр зардаг хүн хлсан л бол эрхийг нь хураа
2014-10-05
zochin:
honi gargaj baigaan chinee ! bolj dee ! hun ,honi 2 iin ami nas nii hoorond 2 huruu zai l uldeh shiv dee ! chonoo chonoo !
2014-10-04
иргэн:
мхег-ыг татан буулга
2014-10-03
иргэн:
энэ барилгын яамыг,мхег-тай нь татан буулгаж холбогдох хүмүүст нь арга хэмжээ авч хариуцлага тооцоочээ. өдөр болгон хүн алаад байхад тоохгүй суусаар байх уу.
2014-10-03