Такси №102
2014-10-03

Энэ өдрийн мэнд манайхаан. Хоовон хүү нь ээлжит тэмдэглэлээ хүргэж байна. Нэг айхтар Орос школтой залуутай таарч бараг л номхон зогслоо. Таалал орштугай.

6

1.Ядарсан хүнд нэг гэр авч өгсөн үү

Нэг лам залуу суулаа. Залуухан бас сүрхий яриа хөөрөөтэй юм. Би ч ном сахил үнэн сүжгийн талаар яриа өдлөө.

6

Х -За дүү аль хийдэд шавилдаг вэ?

Л/лам/ -Өө нэг хийдэд.

Х -Хөөш ах нь нэг юм асууя. Та нар нөгөө юу билээ тэрийгээ авах гээд шарилын газраар явж хонодог гэл үү.

Л -Тийм ёс бий. Би ч гэсэн явж л байсан. Хий юмнуудаас айхаа больж бясалгана л гэсэн санаа л даа.

Х -Аймаар биз дээ.

Л- Харин тэгээд айж л болохгүй ш дээ. Хэцүү юмнууд байгаа. Айвал тэгээд л ноцно ш дээ. Нөгөөдөхөө дарах биш өөрөө доройтоод эзлүүлнэ.

Х -Тэгээд үнэхээр хий үзэгдэл сүнс байх уу?

Л -Байна байна. Элдэв дүр байдалд хувирсан 90 гаруй хий харын юмнууд байдаг гэдэг юм. Бясалгал хүч орчихсон байхад бол тэд нар яаж ч чадахгүй л дээ.

Х -Яг юу мэдрэх үү. Ухаан нь одоо хувцаснаас татах уу, элдэв дуу авиа гаргах уу?

Л -Дуу авиа бол энүүхэнд. Мэдрээд айгаад байвал хувцаснаас татах байтугай л юм болно доо.

Х -Тийм үү. Дээр үеийн чадалтай лам нар ч аймаар л байсан гэдэг. Хүмүүс тэр үед ламаа ёстой шүтдэг байсан байх аа.

Л -Хүмүүс яахав мухар сүсэг чин сүжиг хоёроо ялгахгүй л байдаг юм.

Х -Лам нарыг ер нь авах талдаа унших аргалах дээрээ муу болсон гэж ярьдаг болсон тэ?

Л -Сайн муу яриа их шүү. Нигүүлсэхүйг бодож яваа улс тийм яриаг тоохгүй л байх ёстой л доо. Авах тал дээрээ болсон газар одоо энэ буяны компаниуд л болоод байна даа. Хагацсан шаналсан хүмүүсийн хойдохыг хийж явахад заримдаа ч хэцүү харагдаад байх юм.

Х -Буяны компаниуд гэж яг юу вэ нөгөө Буян компани уу ?

Л -Ах минь одоо ажил явдал гарсан улсад чинь янз бүрийн л байна. Мөнгөтэй мөнгөгүй. Хэн ч гэсэн нэгийгээ зүгээр нэг аваачаад хаячихгүйг бодно. Бүх юмыг нь сайхан л гаргах гэнэ. Тэгээд мөнгө цаас ах дүү муутай хөөрхийс бас байна. Тэгэхэд одоо энэ буяны компаниуд өөдөөс нь аймаар үнэ хэлэх юм. 1 сая төгрөгтэй хүн тэднийхээр үйлчлүүлбэл хайрцагтай л гарах байх. Зарим нэг ядарсан хүмүүст өөрөөр хандаж баймаар юм. Одоо чандарлуулж чадахгүй тавих газар нь бол хотоос гуч дөчин км зайтай газар өгнө. Унаа машингүй ч улс байгаа ш дээ. Бид яахав хойдохыг зүгээр хийгээд л өгнө. Ясыг нь хаана яаж тавих юм. Аргагүй л нэг буяны ажил тулдаа л болдог байх. ...Би тэр буяны нэг газрынх нь дарга гээд эгчид хэлсэн юм. Та хотыг тойруулаад зөндөө л газар авчихсан байна. Их л эд мөнгө хурааж байгаа харагдах юм. Нэг ядарсан хүнд буян санаж хойдох ажил явдлыг нь нэг удаа дааж байсан удаа байна уу гэж. Ядаж нэг ядарсан айлд нар бороо хаах гэр бариад өгчихвөл их л буян болно доо.

Х -Зөв л хэлж дээ.Баруун тийшээ бүр 70 км газарт хүн тавьж байна лээ ш дээ. Би нэг холын хамаатныхаа ажил явдалд явсан чинь бүр гайхсан шүү нээрээ. Хөдөөнөөс орж ирсэн  улс байсан л даа. Нэг микрод шарилаа ачаад хөдөлсөн.

Л -Өө хол хол би бас явж байсан. Өглөө 7 гээд гаргасан. Бас л ядарсан айл байсан даа. Хэдэн машин. Тэгсэн нэг дунд гарын жип маягийн машинтай залуу урд нь гуперлэсэн чинь бүр 80, 90 хүргэж давхиад. Замдаа өөр цуваануудыг чинь гүйцэж түрүүлж давхиад. Хэцүү хүмүүс байдаг шүү...

Х -Хэ хэ. Онгироо бацаан таарч дээ. Дүү ер нь ажил явдалд явахад хэдэн төгрөг авах уу.

Л -Ёстой өгөх хүний сүжгээр ш дээ ах минь. Бид шиг ном жаягаа барьсан улс хий дүнгэнүүлээд суугаад байхгүй. Эсэн бусын хуурамч энэ тэр лам байдаг л байх. Гэхдээ бас тэ. Би танд нэг багшийн хэлсэн лам хүн хуурмаг сэтгэл өвөрлөхийн тухайд ярьсан түүхийг ярьж өгөх үү.

Х -За.

Л -Дээр манай багшийн нутагт нэг их том лам байж л дээ. Тэгээд төрөл арилжих болж өөрийн гарын шавиа дуудаад “За би явах боллоо. Одоо хойдохоо хийе дээ. Чи гурван шавиа авчраад эхэл дээ. Би гурав хоногийн дараа явья даа” гэж л дээ. Багш яахав өөрийн сайн номтой л гэсэн 3 шавиа дуудуулаад гурав хоног хойдохын ном юмыг хийсэн байгаа юм. Тэгээд яахав өнөөх багш нь яг л хэлсэндээ сайн цагтаа бурхан болж. Тэгээд 21 хоногоо гаргаад хойд замыг нь шинжсэн чинь төрөл сүнс нь төөрөөд явчихсан нэг л таагүй буусан байгаа юм. Багш тэгээд нарийсгаад үзэхгүй юу. Яагаад ингэв гээд. Том чадалтай хүмүүс чинь бас харах юмаа харж чадна л даа. Тэгсэн нөгөө гурван лам нэг нь номын хүч алдуулсан юм бодсон байсан байхгүй.

Х -Юу бодвол хүч нь сулрах уу?

Л -Ухаан нь одоо төвлөрөөгүй байхгүй юу. Эртээр Божоо гуайн хойдохыг уншихад нэг ямбуу, цай барьсан. Одоо ч том багшийн хойдох уншиж байна. Нэг төлөг барих байхаа гэж авах өгөх эд барьцын тухай зурвасхан бодчихож л дээ. Тэгээд л нөгөө номын хүч адисад алдагдагсан байгаа юм.

Х -Айхтар юм аа.

Л -Сургамжтай л даа. Манай хүмүүс ч гэсэн хэнийг шүтэж хэнээр ном бариулж байгаагаа бас сайн шинжихгүй. Шууд л итгээд хүн төрөлд чинь бас богино бодолтой нүглээ тэвчиж чадахгүй болсон амьтас явж л байгаа ш дээ.

Х -Харин тийн. Тэр амьтас чинь л одоо их болоод байх шиг байна даа.

Л -Гэхдээ буяны сэтгэл нь илүү гарна л даа ах. За би ингээд буунаа...

6

Тун чамбай яриатай ном буяндаа сүрхий үнэнч байрын лам залуу Зайсан чиглэсэн хоёр дахь гүүрийн хажууд нэлээн тансаг хорооллын дунд буулаа.

6

2.Би орос школтой

Саяхан шөнө нэг цаг өнгөрсөн байсан юм. Нэлээн гандсан байрын нимгэн савхин хүрэм өмсч саравчтай малгай дагзан дээрээ хайнга тавьсан 50 орчим насны халамцуу хижээл эр сууж “За үе тэнгийн үхэр хоньтонгууд байх шиг байна. 1000 төгрөгөө өгөөд гурван буудал явуулна даа чамайг” гэж тулгаж эхэллээ.

7

Х -Зам хазайхгүй бол яахав хө.

З/зорчигч/ -Чи чинь ингэхэд Булганы дурак биш биз?

Х -Үгүй ээ. Яаж байна.

З -Нэг л будилаантай царайтай харагдаад байх чинь. Энэ ямар тэрэг байв. Солонгос машин уу?

Х -Аан тийн.

З -Би бол орос школтой хүн. “ЗИЛ”-ийг бол жинхэнэ машин л гэнэ. Чи эрх биш ЗИЛ, 24 мэднэ биз дээ.

Х -Мэдэлгүй дээ. Миний багад өөр машин байгаагүй.

З -Тэгээд юугаа дуракдаад ийм молоконы лааз унаад байгаа юм бэ.

Х -Одоо яахав цаг аа дагаад.

З -Оросыг хаяад хол явахгүй шүү та нар. Хэлчихье зүгээр...

Манай хүн дууллаа. Нэлээн баргил хоолойгоор өөртөө тун итгэлтэйгээр гараа өргөж байгаад ...Россия и Монголия всегда дружба... гээд миний мөрөн дээр навтгасхийтэл цохиод “Тийм биз. Энэ одоо чи алив наашаа хар даа. Харахад үе хавьцаа л дурак байх юм. Муу мальчик юм уу... Манай Боря ерөнхийлөгч шиг нэг мужик байхад л Монголыг жинхэнэ өөд нь татна даа тэ. Тийм биз” гэлээ.

Х -Өөрөө Оросод удсан уу?

З -Хцс чего тий полтаеш айн... Би хамаагүй айн. Оросууд манайд удсан байхгүй. Энэ улсыг чинь 70 жил чирч ирлээ ш дээ. Хятадын тарианы талбай болгочихолгүй. Пошел домой болоод 25 жил боллоо. Нуладна ...чамтай энийг яриад яахав. Манай оросын гарын дүү нар байна ш дээ. Миний үеийнхэн. Айн шууд л нэг шаана. Хэрэлдэхгүй. Замечана хэрэггүй ш дээ хужаа нарт. Хатуу л үзэх хэрэгтэй. Би нээрээ.

Х -Орос ч нээрээ хүчирхэг гүрэн шүү.

З -Оросыг бол хаа ч барахгүй. Украиныг хар л даа. Бааснууд өвөл болоход манайх шиг хөдсөн дээлтэй бол бас яахав. Юу ч үгүй байж томроод л. Би ч гэсэн одоо харья. Тэгээд давраад байвал калибраа үүрч очиж байгаад тэр муу украинуудыг тоншоод тоншоод унагаая гэж бодож байна. Тарвага шиг л хошгируулна гэхгүй ш дээ. Шууд үүрэнд нь дэлбэлсэн ч болно. Манайд одоо тийм ах нар шиг мудрий харабрый человок /зоригтой хүн/ алга байна ш дээ.

Х -Тэр үнэн байх аа. Хө гурван буудал бараг явчих шиг боллоо доо. Яг хаана буух билээ?

З -Айн алив би хараадахья. Арай болоогүй байна аа. Чи одоо, хөөш мальчик мой. Жоохон совесттэй бай за. Прямо /чигээрээ/ за юу ...хөөш хөөш би нэг зэвүүн тактик боловсруулаад байгаа ш дээ. Энэ удахгүй хятадууд пиг болно шүү. Нэг тулнаа маниус. Тэгвэл тэ, би шууд л партизаны дайн хийнэ. Хойшоо чулуутын голын тийшээ ухарч аваачиж байгаад хоёр уулын хооронд оруулаад үхэр чулуу өнхрүүлээд бяц бяц дарна ш дээ айн хэхэхэ. Монголыг залгих гэвэл амьд буцахгүй дээ тэ дурак аа.

Х -Чи сайн буудах уу.

З -Тарвагандаа бол снайпер ш дээ. Тарвага цухуйлаа. Гох дарлаа. Чиний өмнө боодог хагарна ш дээ.

Х -Оросуудтай л их ойр дотно байсан юм аа даа.

З -Манай аав СОТ-д оорсуудтай жинхэнэ дружба /найрамдал/ байлаа ш дээ. Манайд ах нар ирээд сайхан ууна даа. Би чинь 10 төгссөн болоод аавын найз орос ахын дагалдан болж яваад гануурчин болж байлаа. Станцад бол баргийн хүн авахгүй ш дээ. Тэгэхэд намайг шууд л гагнуурчин болгоод зэрэг өгсүүлээд. Бас мандаж явсаан... За хөөе хөөе дурак энэ одоо өнгөрөөд явчихсан байна ш дээ, зогс доо хөөе. За энэ одно тысяч байна даа. Май.

Х -За за яахав хө. Зам дагуу явсан юм чинь.

З -Аан за за. Бас яах вэ чи чинь ч бас нэг муу мальчик биш байна аа. Гэхдээ мужик болох болоогүй байна аа. За за спасибо /баярлалаа/. Шорвог цуйвангаа идээд ...босгоод эхнэр дээрээ залрая даа... За спасиб. Буд здров /бурхан өршөөг/.

6

Орос школтой эрийг ийн хүргэж, мянган төгрөгөндөө магтуулж “мужик” болох шахсан би аанхан “буз дров буз дров” гэсээр цааш хөдөллөө.

6

3.Драйгераар архи залгилна

Замын цагдаагийн урдаас нэг махлаг бор залуу сууж 4-р дэлгүүр хүргүүллээ. Бичиг баримтгүй машин унаж яваад асуудалд орсон бололтой. Нэлээн бухимдалтай байснаа надтай элдвийг ярьж эхлэв.

6

З/залуу/ -Өдөржингөө л замын цагдаа нартай найзлалаа. Хэцүү ажил юм аа.

Х -Чи яасан?

З -Аан эхнэр янаглаад бичиг баримт авчихсаныг нь мэдэлгүй... Тэгээд тэрэг унаад явчихсан. Авах гэж баахан явлаа. Тэгээд хаячихлаа яршиг.

Х -Одоо тэгээд бөөн ажил даа.

Х -За яахав. Эхнэр өөрөө л хөөцөлдөнө биз. Согтуу гарууд ямар их машин барьдаг юм бэ. Цагдаа дагаад жоохон явсан чинь ёстой харлаа ш дээ. Бүр нэг хүнд гартай би дээр нэг таарч байсан юм.

Нэг согтуу гардуулчихсан байгаа байхгүй юу. Тэгсэн цагдаа нь драйгер үлээлгэх гээд нөгөөдөх чинь энэ юу гээд томроод зуухгүй гүрийгээд. Хойшоо цахлаад хөл дээрээ бараг зогсож чадахгүй байгаа гар байгаан. Цагдаа нар нэлээн оролдоод бардаггүй ккк. Тэгсэн нэг цагдаа нь сэтгээд “Хөөш та энийг уучих аа” гэж. Нөгөөдөх нь юу юм бэ гэсэн чинь “жоохон архиа” гээд ккк. Тэгсэн нөгөөдөх нь аваад тонгойлгож байна ш дээ...хахаха.

Х -За за таг тасарчихсан гар байсан байна да.

З -Тэгснээ бас авч тонгойлгож сорсон оо, юу ч үгүй шавхчихсан байна ш дээ хулгайчууд, май гээд цагдаадаа сарвайж байгаа юм чинь ккк үнэн тэ...

Х -Тэгээд будаа болж дээ. Эрхээ хасуулаад.

З -Өө тэгээ биз. Түрүүн цагдаа дээр нэг гар бас согтуу баригдчихсан. Уг нь ингэж байгаад эрүүлжүүлээд өглөө нь торгоод л явуулчихдаг юм даа гэсэн ш дээ. Тэр бол бүр баригдаад сурчихсан эр байна лээ...

6

Ийнхүү нэг ухаантай лам, ширүүн орост хайртай эр, драйгераар архи залгилчихдаг согтуу нарын адал явдлыг буулгасан тэмдэглэл өндөрлөж байна. Сайхан амарцгаагаарай, манайхаан.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
жолооч:
1983 он комви мерседс зарна 99971212
2014-10-07
teegii:
хахахах, сайхан тэмдэглэл болжээ, хоовоон. алтан шар зам чинь өлзийтэй байг.
2014-10-06
хүрэл:
хоовонд: уулзаад тайлагнаад байх ч хэрэггүй гэх нь байна, хэрэв хүсвэл булагнаад хэдүүлхэнээ нэг суусан ч болж л байгаа байх тухайн үедээ л санаа оноогоо солилуоод шийднэ биз дэ хатгасан өдсөн бичигчидэд хандаад байх хэрэггүй л байх уншихаа л больчихно биз албадсан биш хэсэгтээ бас л таг болох байх тэгж байгаад л ороод ирнэ дээ бүгдээрэнд нь амжилт
2014-10-05
хүрэл:
бүгдээрээ сайн байцгаана уу? сайхан зусаад сайхан намаржиж байна уу? оволзсон их ажлын ард гарах гэж мачийж байтал өөрийн мотор жаахан доголдоод тэрийгээ сэлбэх амрах аашаан сувилал эмчилгээ домчилгоо гэж явсаар зөндөө удаан орсонгүй ээ нөхөж уншлаа хоовон болон байнгын уншигч нартаа хэлэхэд: хорвоо гэдэг хар цагаан ээлжилдэг хойно жингийн цуваа хөвөрч л байдаг жингэр * боргож л байдаг гэдэг үгээр явцгаадаг юм шүү зунжин зочидод үйлчлээд гар бариад бугуй барих болж намар сургууль цуглах болтол нөгөөдүүл маань хүүхдүүдтэйгээ ирж бас тухалж байгаад сая л сэв хийж байна би маа сайн ойлгох байхаа ккк
2014-10-05
zorge !:
hoovon hoo ! minii bodloor ! niit unshigchidtaigaa neg hural taillan hiij baigaa met uulzaad hereggui ym shig sanagdaj bna ! hun bolgon l chamaig ooriinhooroo dugnej , hundelj , oilgoj , chamaar baharhaj yvaa ! tiimees ter medremjiig ni zovhon ter hund ni l uldeesen ni deer biz ! gej sanaj bna ! bi l lavtai 1000 dugaar garsan ch unshsaar baih bolno ! amjilt !
2014-10-05
sainuu:
sainuu manaihaan bas hoovon ene udriin mend. ene bugdiig un*d mongoldoo bgaa yum shig l sanagddag shuu zarim neg humuust durgui bval duugui l un*d yumuu unshihgui ungurch bolno shdee unsh geed albadaad bich geed albadaad bgaa yum shig yanzan buriin tailbar hiigeed bh *rdlagagui gej bodoj bn busad setgel negt naizuuddaa urgelj l hamt shuu gej helii saihan bsan shuu hoovon mini mash ih bayarlalaa.......hund bayarlalaa gej helj surmaar yum hunii hudulmur unelj bai gej ..........
2014-10-05
huuchin nuur chini deer baijee:
bi eniig eruusuu unshdaggui unuudur l orj guilgej harlaa taalagdsangui iim um ehnii nuuren deer tavidag bolsnoos ni hoish shuud mn iig unshihaa bolison
2014-10-04
юм-үз:
хөөрөлдөхийг нь сонсож чагнах. жич: миний энэ хуруу ёстой нэг янзын шүү, энэ хэдэн товчийг ямагт эндүү ташуу товшино, янзын гэдэг нь, ёстой нэг.
2014-10-04
юм-үз нара-д:
сайн уу, нара ? ээж минь танай эмнэлэгт жилийн өмнө үзүүлж харуулж байсан юм байна, эмнэлгийг чинь мэдэж байналээ. хэлсэнг тань өгүүлтэл юу ч хэлсэнгүй, нуруун дахь зүйлээ, -нурууг нь эгцлэх тийм нэг зүйл, савх шиг юм,-, саяын өнгөрсөн 3 дахь өдөр авахуулсан. энэ мэтчлэн тэнхэртлээ гэр зуураа байх санаатайдагуудаа л гэж ярилцаж байхдаа ээжийнхээ өнгө аясаас нь таамнаглаад байж байна. нара минь, сайхан санаа, нинжин сэтгэлд тань баярлаж хөөрөөд л, ийн хэлсэнг чинь санах бүрийд нүүр дүүрэн малийсан инээмсэглэл, сэтгэл дүүрэн нарны илч шиг дулаан төөнөөд ирдэг гэж байгаа, хэхэхэ.
2014-10-04
юм-үз 61.77.91.153-т:
сайн байна уу, эрхэмээ? өөрийн чинь хэлж буй "бүлтрэх" гэдгийн утга учир учиг тайллыг мэдэхгүй юм, юу гэж буйг нь. маний хувьд, хоовонгийнхоороо орж гарсан шигээ, мөн, үүгээр орж гарцгаадаг өрөөл бусадчуулынхаа аж төрөлт амьдралыг хөөлдөхийг нь сонсож чагнах, тэдэнтэйгээ эрт урьдын мэт атлаа өнө сэргэг буйгч аж төрөлт, амьдралыг хуучилцгаах сайхан байдаг. хүн хүнээсээ тус дэм авч явдаг, бие биендээ тус дэм болон явцгааж байдгаараа л аж төрөлт, амь амьдрал гэдгийн илч дулаан шим тэжээлийг нь биетээр нь өгч авалцаад явцгаадаг юм шүү, тиймдээ л хүн бай, хүнээрээ үлд гэж юуг хэлээд яриад буйг сануулж сэхээрүүлж ухааруулж ойлгуулж нигүүсэл амарлинг зүйгээр нь хэн хэндээ таниулж явдаг л хэмээн төрдөг. өөртэй тань ярилцах таатай байлаа, эрхэмээ.
2014-10-04
юм-үз:
сайн байцгаана уу? газар газартаа, орон орондоо сайхан намаржицгааж байна уу, та бүхэн минь. манай үүгээр налгар намар болж байна харин, уржигдар өчигдрөөс жаал бороо орж, жихүүн боллоо. нэг дэх өдрөөс эргээд дулаарч, ямартаа ч, 1-2 7 хоногтоо налгар намрын өдрүүдтэй байх болтойдогоо. ургац хураалт эхэлчихээд, тариалан ахуй эрхэлж аж төрдөг хүмүүс маань зав зай цаг наргүй л ажиллаж хөдөлмөрлөцгөөж байна. өнгөрсөн жил ургац арвин сайхан байсан. энэ жил ч гэсэн муугүй шүү, хэхэхэ, маний хувьд уйгагүй шаргуу, нөр хичээнгүй хөдөлмөрлөдөг хүмүүс зарцуулсан хөлс хүч хөдөлмөрийнхөө шимийг авахыг нь харахаар өөрийн эрхгүй баярлаж бая*г, бахдаж, талархдаг. тэнгэр, хангай дэлхий тус дэм болоод бороо хур, нар илчээ хэрэгтэй шаардлагатай бүрийд нь хүртээж өгч олгоосойдоо л гэж хүсэж залбирах. за манай үүгээр нэг иймэрхүү.
2014-10-04
94038858:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср,холбоо барих хаяг: 94038858 tamir46@bk.ru
2014-10-04
zochin:
po russkii kak voda sneg ! aan !
2014-10-04
зочин:
хоовонгийн тэмдэглэлүүд гоё шүү...би бүүр эхнээс нь дугаар алгасалгүй уншдаг....өнөөдөр нөгөө хоовонгийн айхтар найзууд байхгүй бх чинь....бүлт бүлт үсрээд л удахгүй комментөө бичих бхдаа....хаххаха...юм үз мүз ч билүү хахахах
2014-10-04
zochin:
uhtlee ineelee. niigemd olon turliin zan aashtai bodit bdliig haruulsan niitlel bn. tsaa*gaa urgeljluuleeree. amjilt
2014-10-04
alien:
lol the notes were interesting
2014-10-04
цогоо:
тэр орос школт гар бол хүүхдээрээ өтөлж яваа дурак бна даа хахаха
2014-10-03
havaa nogoon:
одоо тэгээд ч яах билээ дээ монгол гэж нэг ядарсан ард түмэн байна шдээ. лам нь ч байна бөө ч байна шдээ аль нь гэсэн байна шдээ.
2014-10-03
хнннн:
тий гэж ямар орос үг бнаа ты гэж байгаа санаатай юм байх даа шууд.мнийнхээн
2014-10-03
er hun...:
sain uu zaluusaa . zevruun namriin udruudiin mend... bi ene yarian dunduuraa gadaad ug havchuuldag humuusiig ogt oilgodoggui yumaa hetsuu ch yum shig uurt ni goy l b,dag b,h te... lamaahai nariin huvid ihenh tal ni noruugaa bish munguruugee yavsan b,haa daa amidral niigem ni tegj humuujuuleed b,gaa yum chini dee buruu yu b,hav... erteer neg hiid orj nom unshuulvaa unshuulah nomnuudaa medej avaad kassand bichuuleed neg banidiin umnu ochij suugaad jigteihen araggui alga havsraad l unshuulj garvaa bi ch bas gants 2 zurhen tarni medne l dee mani lamaahai unshij b,a aa za ter nom ene nom geed l sonsohnee heden maani dahin dahin davtaad um*d b,hiimaa za yahav gej bodood l olon dahin unshval huch ordog geed sujigleed l b.laa... tegsen mani eriin utas ni duugarch b.a aa maanii maanii gej unshij b,sanaa b,a uu aan za hen genee oo bi ene huniig gargachaad yavaad ochie gedeg b,gaa... keke my hamag sujig buuraad sujig mini ineed bolood duussan daa arai gej nomoo duusgaad bas setgeleerei heden tugrug ugsun chini buur avaad surchihsan tu*a sudarniihaa zavsar mungunuudee nymbain araggui tolgoilood hiichihej b,a lee shuu...buyn nomiin gazart orson bish bi uuruu buyn hiigeed garchihsan yum shig setgegdel tursun um sain amgalan boldog l b,hdaa huurhii...
2014-10-03
bolor:
onoodor ih tovchhon niitlel. oruuljee..hoovon
2014-10-03
mujik:
1 t unshlaa .good luck
2014-10-03
nergui:
1t orloo hoowoon
2014-10-03