Хар тамхичин эсвэл ялтан
2014-10-04

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан 23-31 насны 12 этгээдийг цагдаагийн албан хаагчид баривчилжээ. Тэд ice буюу мөс, канабис хэлбэрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байна. Сүхбаатар дүүрэгт оршин суудаг 22 настай иргэн Т, 22 настай Г, 23 настай З нарт каннабис ургамал зарж байгаад цагдаа нарт баригджээ.

а

Ийм баримттайгаар мансууруулах болон сэтгэцэд нөлөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэрэгт манай улсад 2010 онд 15 гэмт хэрэгт 75 хүн, 2011 онд 26 гэмт хэрэгт 107 хүн, 2012 онд 36 гэмт хэрэгт 171 хүн, 2013 онд 37 гэмт хэрэгт 99 хүн, 2014 оны 10-р сарын 1-ний өдрийн байдлаар 34 гэмт хэрэгт 99 хүн холбогдон шалгагдсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг, холбогдсон хүний тоо жил бүр өсч 2010-2014 оны 10 сарын байдлаар 149 гэмт хэрэгт 551 хүн шалгагдсан нь энэ төрлийн гэмт хэрэг 4.9, холбогдогч 5.1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэрэгт холбогдогчдын олонх нь залуус. “Цагаан тахал” гэж нэрлэгддэг хар тамхины униар монгол орны ирээдүй болсон охид, залуусын нүдийг бүрхэн, уураг тархи, сэтгэл мэдрэлийг мансууруулж, тэд энэ бодисоос хамааралтай болж буй нь эмгэнэлтэй.

ө

Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн хэсэг нь татагдан ордог аж. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог байна. Өөрийгөө хар тамхи татдаг гэсэн нэгэн залуу “баячуудын хүүхдүүд тансаглах гэж хар тамхи хэрэглэдэг. Би ч гэсэн найзуудыгаа дагаад татдаг болсон. Хар тамхийг үзэн ядаж, гарна гэж боддог ч чаддаггүй” гэж ярьж байсан. Зугаацаж цэнгэн, мансуурах зорилгоор мансууруулах бодис хэрэглэгчдээс гадна шунахайн сэдэлтэйгээр, ашиг олох зорилготой хэсэг бүлэг болон өс хонзонгийн сэдэлтээр буюу энэ төрлийн гэмт хэрэгт бусдыг гүтгэх гэсэн гэмт үйлдлийн аргууд нэмэгдэж болзошгүй байгааг албаны эх сурвалж сэрэмжлүүлж байна.

ө

Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, борлуулсан, тээвэрлэсэн хэрэгт өмнө нь холбогдож, ял шийтгүүлж байсан этгээдүүд охид, залуусыг энэхүү үйлдэлд татан оруулдаг аж. Тухайлбал, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутгагдаж, нэг хэсэг шуугин тарьж байсан Г.Сарангэрэл нарын таван эмэгтэйн хэрэг. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу ял оноосон. Харин хар тамхи борлуулсан гэх Т.Халиун өмнө нь мөн хэргээр ял шийтгүүлсэн этгээд байсан бөгөөд түүнд шүүхээс долоон жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү хар тамхины, түүнийг хэрэглэгчийн, борлуулагчийн нөлөөнд автагсад мансууруулах бодисоос ямагт хараат өвчтөн, хар тамхичин эсвэл шоронгийн ялтан болж амьдралдаа арилашгүй хар толбо үлдээсээр.

х

Манай 48 иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр шалгагджээ

р

Гадаад улс оронд ч манай монголчууд хар тамхины хэрэгт холбогдож, баригдаж, баривчлагдаж, ял шийтгүүлж байгаа нь харамсалтай. Гадны оронд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, гадаадын гэмт бүлэглэлд элсэх, олон улсын хил дамнуулан тээвэрлэлт хийх, бусдыг уг тээвэрлэлтэд зуучлах, элсүүлэх гэмт хэрэгт холбогдсон манай улсын иргэдийн тоо 2009-2011 онд огцом өсчээ. Энэ хугацаанд БНХАУ, Малайз, ХонгКонг зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад манай улсын 26 иргэн хар тамхины тээвэрлэлт хийсэн хэргээр баригдан шалгагдсан байна. Монгол эмэгтэй энэ хэргээр харийн шоронд бүх насаараа хоригдох ял сонсож байсан. Харин хэрэг дахин хэлэлцэгдэж 25 жилийн хорих ял болгосноор тэрбээр одоо хатуу, чанга журамтай Хятад улсын шоронд ял эдэлж буй. 1998 оноос хойш манай улсын 71 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байдаг байна. Тухайлбал, БНХАУ-д 48, үүнээс ХонгКонгд долоо, ОХУ-д долоо, Малайзд тав, Унгарт гурав, Казакстанд гурав, Словак, Бангладеш, Чех, Грек, Болгар улсуудад тус бүр нэг иргэн байгаа аж.

ө

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуус өртөж байгаа шалтгаан нь манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болдог гэсэн дүгнэлт Хууль хяналтын байгууллагаас хийсэн судалгааны дүнд гарсан байна. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон иргэд нь өндөр цалинтай ажилд оруулна, гадаад хүнтэй танилцах, хууль бус брэндийн бараа зөөх гэх мэтээр хууртагдсан байдаг бол бусдыг даган дуурайх, амар хялбар аргаар мөнгө олох, гадаадад хэрэг үйлдэхэд Монгол Улсын хуулиар шийтгэгдэхгүй зэрэг хөнгөн, хуумгай бодлоосоо гэмт этгээдийн золиос болдог аж.

ө

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх болон иргэдийг гадаадын гэмт бүлэглэлийн захиалгаар элсүүлж, тээвэрлэлт хийлгэдэг этгээдүүдийг илрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа юм.

а

Мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хороог байгуулах цаг болсон болов уу

а

Манай улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид 1999 онд, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид 2001 онд тус тус нэгдэн орсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг 2002 онд УИХ баталж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг хийжээ. Гэвч “цагаан тахал”-ын нөлөөнд автах залуусын тоо нэмэгдэж, зарим иргэн харь оронд энэ хэргийн золиос болжээ. “Манай улсад хар тамхитай тэмцэх хуулийн байгууллагын ажиллагаа төрийн бодлоготойгоо уялдаагүй байна. Энэ чиглэлд бодлого боловсруулж ажилладаг зүйл цөөхөн. Нэг хууль л байна” гэж хууль сахиулах байгууллагын ажилтан ярив. Мөн хар тамхийг хүүхэд залуус бие биенээ дагаж дууриах, сонирхож хэрэглэх замаар донтох явдал түгээмэл байна. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг өсвөр үе, оюутан залуучуудын дунд зохион явуулах зэрэгт төрийн бодлого үгүйлэгдэж эхэлснийг онцолсон.

ө

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэрэгт хураагдсан мансууруулах бодисыг өнгөрөгч онуудтай харьцуулахад каннабис 1.8 хувиар буурсан бол манай улсад гаргаж авах боломжгүй мансууруулах бодис буюу мөс гурав дахин, гашиш 230 дахин, геройн 2.1 дахин өссөн гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр эдгээр бодис гаднаас орж ирж буй нь лав. ЦЕГ, ГЕГ, ХХЕГ зэрэг байгууллага Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах олон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлэхэд хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдын мэргэжлийн ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх техник тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг. Гэвч улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг бүрэн таслан зогсоогдохгүй байгаа нь тэдгээрийг илрүүлэх нарийн багаж, тоног төхөөрөмж байхгүйтэй холбоотой аж.

ө

Хил, гаалийн боомтуудад ажиллах хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал, боловсон хүчний чадвар орон тоог нэмэгдүүлвэл энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд ихээхэн үр дүн үзүүлэх нь дамжиггүй. Уг нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5-т “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна”. 14.6-т “Энэ хуулийн 14.5-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг аж. Гэхдээ энэ хууль батлагдаад 12 жил, нэмэлт өөрчлөлт оруулаад гурван жилийн болж буй ч Засгийн газар энэ тухай дуугараагүй байна. Монголын ирээдүй болсон залуус хар тамхинд донтон, түүний золиос болж, “цагаан тахал” аюул дагуулж буй энэ үед хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хороог байгуулах цаг болсон болов уу.

ө

Б.Буд

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
har tamhi heregledeg, borluuldag humuus er ni bolomjiin amidraltai humuus, esvel bayar ailiin huuhduud yum shig bna. ted nar dund amarhan argaar mungu olchih sanaatai yadarsan yumnuud baigaa l baih. ene gemt heregtei holbootoi humuust erthen changa yal shiitgel onogduulj temtsehgui bol tshoohon mongolchuud udahgui muhnu shuu.
2014-10-05
zochin:
baga angias ni l zaah heregtei.16 nas bol oroitson gsn ug.neg orchihvol garch chadahgui, deerees ni uhaan muutai boldog gej oilguulah heregtei
2014-10-05
зочин:
хууль зүйн сайдаасаа эхлээд энэ муухай асуудлыг дэвэргэн өөгшүүлээд байхад чинь ирээдүй ямар байх нь ойлгомжтой! тэмүүжинг шүүх цаг ирэхийг монголын ард түмэн харах байх
2014-10-05
zocnin :
har tamhi gomosex g m muugaas muuhai yum manaid hereggyi ee. amerkt bolj bgaa allagiin ihenh ni mansuuraad har tamhi ni duusahaar tyyniihee toloo yu cn hiihees butsahgyi bolj hyn alj bna
2014-10-05
muu buhnees hol baij hajuud baigaa burhadaa hairlaarai :
yamar hun buruu zuil hiij bna geheer uhaan muutai bodolgui aav eej hani ur huuhedee hairldaggui humuus
2014-10-04
uhaantai bai zaluusaa:
zaluus tolgoi hooson nom unshihgui am argaar l amidrah geed baidag bolj uuriin gesen ertuntsiig uzeh medleg bolovsrolgui mulguu uchir har tamhi bolon busad muu zuild uruu tatagdaj uruu tataj bna nom sain unsh hunii ug sain sonsoj suraasai daa aav eej chini har tamhi tatuulah gej usguugui jargalaa zovlongoor solih geed temuulej bna shuu. sain muug yalgaachee hezee hoino buh zuil ungursun hoino bodoj uilaj oriloj baisnaas buruu zuil hiij baigaa boli yag odoo zuv zam ruugaa hul tavi
2014-10-04
huuli heregjihgui bna :
shunu 3 tsagt zaluus orilood uilaad hashigchaad l baruud 12 oos hoish ajilaad baih shig sanahdah yum daa yana daa
2014-10-04
mongolin ireedui zaluus :
arhidah bolon mansuuruulah bie ee unleh belgiin zamin uvchin mongold uneheer delgereed bna shdee. 16 aas deesh nasni zaluus id tsetseg shig nasandaa baina.tiimees 16 aas deesh nasni huuhed zaluusig ene buhnees sergeelej yariltslag bolon shinjilgeenuuded angi surguuli hamt olnoor ni hamruulaachee
2014-10-04
zaluu:
aimaar l baigaa sh tee temuujin tsagdaag ulam l huchgui bolgoj baigaa ter tusmaa shine butetseer har tamhitai temtseh gazriig bur jijigruulsen ilerj baigaa ni ene tsaad bulegleltei temtseh yamarch chadvar baihgui
2014-10-04
oogii:
аймшигтай юм даа
2014-10-04
mongol mansuurah boljee sos:
havtgairsan arhidan sogtuurhal herees hetreed olon jil bolj baigaag bugd harj baina. muu deer muuhai gej har tamhind mansuurah zaluusiin dund gazar avsan baina. ene muhel suirelruu tulheh tul tur zasgaas onstgoi anhaaraasai daa.
2014-10-04