Оюуны хөрөнгө оруулагчид
2014-10-05

Монгол хүний эртнээс эрхэмлэн дээдэлж явдаг гурван эрдэнийн нэг нь багш билээ. Оюуны оньсыг тайлж эрдмийн үүдийг нээж өгдөг ачит багшийн гавьяаг магтаж үл барнам. Хүүхэд шуугисан их өргөөний эзэн багш хүн өөртөө байгаа мэдлэг чадвараа шавь нартаа харамгүй  өвлүүлдэг онцлогтой хүмүүс.

a

Монголчууд “Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаас” гэж багшийн алдрыг мөнхлөн, сайн яваа хүмүүс багш нараа дээдлэн шүтсээр явдаг. Түүх сөхөж үзвэл, манай улс монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн. Энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг.

as

Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжсэн аж. Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан. Тэгвэл энэ жил анх удаа энэ сарын 5-нд  оюуны хөрөнгө оруулагч багш нар маань баярлаж байна.

sa

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзэж байгаа аж.

a

ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдрийг 1996 оноос жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан билээ. Тэр цагаас хойш олон мянган багш магнай тэнэгэр баярлах болсон. “Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм” гэж Бенжамин Франклин хэлсэн байдаг. Тэгэхээр юугаар ч үнэлэшгүй асар арвин хөрөнгө оруулалтыг багш хүмүүн л өгдөг.

s

Ардын уран зохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав гуайн хэлснээр

"...Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уул

Тус бүтээж даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч нь багш хүмүүн билээ.

Нарт ертөнцөнд ховорхон  нандин сайхан алба гагцхүү багш хүмүүнд л заяадаг...".

ы

Тийм ээ, ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд хүргэх чадал багш танд л бий

Багш та

Багш - Хормой өвдгөөс нь адис авмаар хүн бурхан

Багш - Хоёр үгээс нь мянган утга цацардаг гүн ухаантан

Багш - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран

Багш - Хойчийн төлөө ирээдүйгээс айлчилсан номын элчин

Багш – Онгод хийморь хайрласан заяаны цагаан цадиг

Багш – Онож алдахад дэмжсэн ивээлт нарны түшиг

Багш – Олон олныг ухааруулсан дээд тэнгэрийн хишиг

ы

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа бүх багш нартаа орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой, Монголын багш нарын 48 дахь жилийн  баярын мэндийг хүргэхийн ялдамд гэрэлт эрдмийн тэнгэрт наран болон ургаж, гэгээн оюунт шавь нарынхаа шүтээн болж явахын ерөөл дэвшүүлье!. Та бүхнийг минь хүүхдийн ариун сэтгэл, саруул эрдмийн гэгээ ашид ивээж байх болтугай.

й

П.Наран 

Shuud.mn
Сонин хачин
багшдаа:
буянт багш нартаа аз жаргал хүсье
2014-10-06
mmmm:
bagsh narta bayarlalaa.
2014-10-06