Азийн хөгжлийн банк санхүүжүүлнэ
2014-10-06

“Богдхан төмөр зам” төслийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар гарын үсэг зуржээ. Азийн хөгжлийн банкнаас төмөр замын төсөлд зориулан 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоос гадна 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон байна.

ө

Богд уулын урдуур явах төмөр зам нь Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлаар дайран Мааньт өртөөтэй холбогдох аж. “Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын хоёр дахь төмөр зам баригдах бөгөөд ОХУ-аас Хятад руу явж буй галт тэрэг Богд уулын урдуур баригдах төмөр замаар явна. Ингэснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх аж.

Shuud.mn
Сонин хачин