Үйлдвэрлэгчид улаан буудайг хямд үнээр авах саналтай байна
2014-10-06

Намрын тариа хураалтын үеэр “Улаанбаатар гурил” компани ОХУ-аас импортоор хямд үнэтэй буудай оруулж ирж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тариаланчид болон зарим гурилын үйлдвэрийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

а

ОХУ-аас их хэмжээний улаан буудай хямд үнээр оруулж ирсэн нь тариалангийн аж ахуй эрхлэгчид болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсгээд байгаа аж. Дотооддоо нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөг байна гэж талууд тохиролцсон ёсоор дотоодын гурил үйлдвэрлэгчид улаан буудайгаа аваад эхэлчихсэн байжээ. Гэтэл ОХУ-аас нэг тонн нь 480 мянган төгрөгийн үнэтэй улаан буудай оруулж ирсэн ба гурил 760-780 төгрөгөөр зарагдаад эхэлжээ. Харин дотоодын гурил үйлдвэрлэгчид “Нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр авчихаад үйлдвэрлэсэн гурилаа 760-780 төгрөгт багтаан зарах боломжгүй юм. Бид яамныхантай улаанбуудайгаа 550 мянган төгрөгөөр аваад, нэгдүгээр сортын гурилыг 850 төгрөгөөс дээш гаргахгүй гэж тохиролцсон” гэж ярьж байлаа.

ө

Мөн хямд үнэтэй буудай орж ирээд гурилын үнэ 760-780 төгрөг болчихоор дотоодын улаанбуудайгаа тохиролцсон үнээрээ авч чадахгүйд хүрээд буйгаа илэрхийлэв. Тэд дотоодын улаан буудайг 480 мянган төгрөг болон түүнээс доош үнээр авах эсвэл ОХУ-аас буудай оруулж ирэх гэсэн сонголтод хүрээд байгааг онцолж байсан. Мөн улаан буудай оруулж ирэх квоттой компаниуд ургацын тайлан мэдээ гарсны дараа, улаан буудай дутвал оруулж ирье гэсэн бодолтой байсан гэнэ.

а

Харин “Өгөөж чанар” компанийн захирал н.Даваасамбуу “Энэ жил тариаланчдын буудай гайгүй сайн ургасан. Үүнийгээ ард түмэндээ гурил болгоод түгээх зорилготой худалдаж авч эхэлсэн. Улсаас ч дэмжлэг үзүүлэх, өөрийн тариаланчдынхаа буудайг худалдаж авах санал тавьсан. Харин ийм асуудал гарснаар одоохондоо гурилын үйлдвэрүүд улаан буудай худалдаж авахаа зогсоосон байх гэж бодож байна. ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  “Бид дөрвөн компанид 49 мянган тн буудайны квот өгсөн гэж ярьж байна лээ. Дээр нь нэмээд 730 төгрөгөөр орос гурил орж ирэх сураг байна. Тэгвэл бид 780 төгрөгөөр бид гурилаа зарж чадахгүйд хүрнэ. Бидний зүгээс бүх гурил үйлдвэрлэгчид гаднаас буудай оруулж орж ирэх квот олгох эсвэл гурил оруулж ирэх гэсэн санааг хэлж байгаа. Тариаланчид буудайгаа 550 мянган төгрөгөөс хямд зарж чадахгүй гэж байна. Манай гурил үйлдвэрлэгчдийн өрсөлддөг зах зээл бол ОХУ. Гаднаас гурил оруулж ирээгүй бол бид дотроо бол учраа олно шүү дээ. Энд зарчим алдагдаад байна. Төрөөс бодлого буруу явагддаг юм уу, тариаланчдын зардал өндөр гараад тэгдэг юм уу, өчнөөн мянган хүн ажилгүй болох, өчнөөн тн гурил хямд өртөгөөр гарах боломжгүй болоод байна” гэж ярилаа.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
dorj:
tarialanchidaa bodoj bn geed ard tumen unetei guril ideh uu
2014-10-07
дорж луй:
луйварчингууд хоорондоо узэж байгаа юм байна говиин ноолуурийн уйлдверийг луйвар хулгай зали арийн хаалгаар авсан баатарсайхан ард тумний хамаг алтийг ухаж авсан чинбат нар юм байна
2014-10-06
дорлиг:
тариаланчид арай хэтэрхий байна улсаас бух зуйлээ хагас унээр авсан гэх боловч буцааж тушаадаггуй бас эднийг дага сан мафи яаманд байдаг эднийг зах зээлийн журманд оруулахгуй бол жинхэн авилгагч нар бийй болдоо
2014-10-06
batbjgjhjv:
tavan bogdiin luivarchinguudaa gej mungu huileh arga l haij erh medeltenguudiin harmaig duurgej zuvshuurul ene teriig ninavch bga da baatarsaikhan chi tsadadgui ulaan gar ve
2014-10-06
ffff:
benzin tos nemegdeegui tsalin heveeree baikhad urid jiliinkhees une neg dakhin nemegddeg sonin shuu ene buudai
2014-10-06
ffff:
benzin tos nemegdeegui tsalin heveeree baikhad urid jiliinkhees une neg dakhin nemegddeg sonin shuu ene buudai
2014-10-06
ffff:
benzin tos nemegdeegui tsalin heveeree baikhad urid jiliinkhees une neg dakhin nemegddeg sonin shuu ene buudai
2014-10-06
чулуун:
их ашиг харж ард түмнээ шулах гэж байсны харгай
2014-10-06
irgen:
ene erguu zasgiig zailuulaachee
2014-10-06
zochin:
mongolchuud budaagaa uursduu tarij gurilaa uursduu l hiij bh ni hamgiin chuhal.iim yum oilgodoggui maluudyg undur tsalin uguj turd ajluulah hereg bdag yumuu.ted ch tsalingaar amidardaggui bhaldaa.
2014-10-06
bbbb:
arai gej sergeesen salbar ingeed heden malan tolgoituudaas bolj nurlaa araichdee
2014-10-06