Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцжээ
2014-10-06

Япон Улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг JATA Tourism Expo Japan аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд МИАТ XК, Жэнко тур, Мэто XК 8 дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэхүү олон улсын үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбартаа Япондоо төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог юм. Орон орны жуулчны компани болон авиа компаниуд оролцдог. Зохион байгуулагч байгууллага болох японы аялал жуулчлалын холбоо энэ жил JATA Travel fair хэмээх нэртэй байсан үзэсгэлэнгийнхээ нэрээ өөрчлөн JATA Tourism Expo Japan болгож, цар хүрээгээ тэлэн оролцогч орны болон компаниудын тоог нэмсэнээрээ онцлогтой.

а

Эхний өдөр зөвхөн аялал жуулчлалын салбарын компаниудад зориулсан өдөрлөг болдог бол сүүлийн 2 хоногт нь сонирхсон хүн болгон үзэх боломжтой өдөрлөг болсон бөгөөд улс болгон өөрийн онцлогийг илэрхийлсэн асар гаргадаг учир нэг бүтэн тойрход орон орноор аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ үзэсгэлэнд оролцсоноор аялал жуулчалын салбарын компаниудтай бизнесийн холбоогоо өргөжүүлэх, япон дахь зах зээлээ өргөжүүлэх, компаниуд болон үзэхээр ирсэн зочдод Монгол орон болон компаниа сурталчлах, Монголыг зорих япон жуулчдын тоог ихэсгэх ас холбогдолтой юм. а

Түүнчлэн энэ оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд "Фам тур" хэмээх японы аялал жуулчалын холбооны (JATA) дэд ерөнхийлөгч Кикүма тэргүүтэй японы аялал жуулчлалын 20 компанийг Монголд урьж авчран, Монгол орон, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах аяллыг МИАТ XК, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулжээ. Уг аялалын хүрээнд японы аялал жуулчалын холбооны дэд ерөнхийлөгч Кикүма холбоондоо анх удаа Монгол зөвлөл гэдгийг байгуулахаа мэдэгдсэн ба үзэсгэлэн оролцсон Монгол компаниудтай анхны уулзалтаа 27-ний өдөр амжилттай хийсэн. Мөн одоогийн байдлаар Япон Улсаас Монгол руу жилд 20000 орчим жуулчин явдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд үүнийг 50000 болгохын төлөө зорилт тавин хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Shuud.mn
Сонин хачин