Оюутнууд гол замуудыг хаажээ
2014-10-07

Хонконгийн оюутнууд хамгийн их хүн зорчдог гол замуудыг хааж, жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Тэднийг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус, цахилгаан бороохой хэрэглэж буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа аж. Өчигдөр 14 оюутан хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний ихэнх нь толгой болон нуруундаа гэмтэл авчээ. “Оюутнууд зам хааснаас болж, замын хөдөлгөөн ачаалал үүсч, төрийн албан хаагчид ажлаасаа хоцроход хүрч байгаа. Тэд гол зам дээр майхан барьцгааж, машин явах боломжгүй болгосон” гэж Хонконгийн ЦЕГ-ын дарга Жулиан Чон хэлжээ.

5

Захирагч Лин Чун-Иен оюутнуудын төлөөлөлтэй уулзсан ч хэлэлцээр хийж чадаагүй байна. Оюутнууд захирагчаа огцрохыг шаардсанаас болж хэлэлцээр бүтэлгүйтсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Лин Чун-Иен бүрэн эрхийнхээ хугацааг дуустал огцрохгүй гэдгээ мэдэгдэж, шаардлагатай гэж үзвэл орон даяар онц байдал зарлахаа сануулжээ.

5

Ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Си Зиньпин дээрх асуудлаар захирагчтай уулзахаар болсон гэнэ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин