Жирэмсэн эмэгтэй бусдыг залилжээ
2014-10-07

Цагдаагийн байгууллагад залуухан эмэгтэй олон байгууллага залилсан гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад 21 настай, дөрвөн сартай жирэмсэн, С гэгч эмэгтэй байгуулагуудыг удаа дараалан залилаж байсан нь тогтоогдсон аж. Тэрбээр өмнө нь Эрүүгийн хуулийн 148.2 буюу Бусдын эд хөрөнгийг залилж авах гэмт хэргийг удаа дараалан үйлдсэн зүйл ангиар шийтгэгдэж байжээ.

ө

Гэмт хэрэгтэн С нь талх нарийн боов, ундаа жүүс, гурил, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж борлуулдаг нэр бүхийн үйлдвэр, компаниуд руу залган “Би нийслэлийн Засаг даргын тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн н.Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375-н жилийн ойн медалиар шагнана. Тэмдэгтийн хураамж 114.400 төгрөг миний данс руу шилжүүлнэ үү. Шагналаа авах үед нь танай байгууллагын хүнийг 150 мянган төгрөгөөр шагнана гэж хэлдэг” байна. НЗДТГ-т н.Эрдэнэчимэг гэдэг хүн ажилладаг болохоор түүнд итгэж залилуулсан хүмүүс байхад уг мэдээлэлд эргэлзэн шалгаж, залилагч этгээд болохыг тогтоосон хүн ч бий аж.

ө

Мөн н.Эрдэнэчимэг гэх нэрийг барьж “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Америкийн BBTI компаниас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Танайд үнэгүй олгоно. Гаалийн татвар 200-250 мянган төгрөгийг та нар өөрөөсөө төлнө. Миний данс руу мөнгө шилжүүлнэ үү" гээд Хаан банкны 5561150439 /найзынх дансны дугаар/ гэсэн дансаар дамжуулж олон удаа залилан хийжээ.

ө

Залилан хийж буй С гэх эмэгтэй нь хорих ангиас гарч ирээд худалдааны байгууллагад хоёр сар гаруй ажилласны эцэст амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилангийн гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Түүнд өөрийн гэсэн бичиг баримт байхгүй, аль нэг банкны дансгүй нэгэн аж. С-д Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж, жирэмсэн учир гадуур байцааж байгаа гэнэ. Түүнд залилуулсан, энэ хэрэгт өртсөн байж болзошгүй иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн 95989084, 88301061 дугаарын утсаар болон өөрийн биеэр очиж мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

ө

Мөн гар утсаар мэдээлэл авч, хөнгөн хандан залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
tor airun bol ohid airun...:
ed hiij bvteeh nasaa engeedl tornii ard ongrulen gedeg harmsaltai yumaa
2014-10-08
ганаа:
сэргэлэн охин байна даа. энэ охин буруугүй л юм байна ш дээ. цаад мөнгө төлсөн гарууд нь жинхэнэ но-той, шуналтай иргэн, байгууллага юм биш үү. татварт төлөх мөнгөөрөө шагнал авдаг есыг ардчиллын буянаар үзсэн, зарим хүмүүс баатар хүртэл болоод байгаа учир нь эхнээсээ олонд ил болж байгаа юм байна.
2014-10-07
цагаан хаан:
муу г и ч и й г хээлий нь авч хаяуул
2014-10-07
wahahahahaaa:
wahahahaaa usan teneg humuus l utsaar huntei yriad mongoo shiljuuldeg baihdaa wahahahahaa iim teneg aj ahuin zahiral darga gej humuus bas bdagaaa.
2014-10-07