Эболаг зогсоохыг шаардаж жагсав
2014-10-08

Испанийн нийслэл Мадрид хотын иргэд Баруун Африкийн таван оронд дэгдсэн эбола вирустай тэмцэхэд ДЭМБ, НҮБ дорвитой ажил хийхгүй байна хэмээн буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Өчигдөр Либери улсад ажиллаж байсан Испани сувилагч залуу халдвар авсан нь тогтоогдсон юм. Энэхүү үйл явдлын дараа хотын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид “Дэлхийн олон орон эболатай тэмцэхийн тулд хангалттай хэмжээний мөнгийг хандивлаж байгаа. Харамсалтай нь энэхүү мөнгийг ДЭМБ туршилтаар эм гаргахад зарцуулж, шаардлагагүй зүйлд хэтэрхий их хэмжээний мөнгийг төсөвлөж байна” гэсэн байна.

1

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “20 гаруй орны Засгийн газар эболатой тэмцэхийн тулд 400 сая ам.доллар хандивласан. Энэ бүх мөнгийг ДЭМБ өөр дээрээ төвлөрүүлээгүй. Эбола бүртгэгдсэн бүс нутгуудад илгээж, шаардлагатай эм тарианд төсөвлөсөн. Туршилтаар гаргаж авсан “Замак” бэлдмэлийг гаргаж авах мөнгийг Канадын Эрүүл мэндийн яамнаас гаргасан” гэж хэлжээ.

Өнөөдрөөс эхэлж халдвар авсан хүмүүст “Nanosilver” гэх бэлдмэлийг туршихаар болсон байна. Тус бэлдмэлийг Британи, АНУ-ын эмч нар гаргаж авсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эбола вирусээр 3420 хүн амиа алдаж, 7582 хүн халдвар авчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үлээгээд зогсоочих хахаха
2014-10-08