Газар өмчлөлийн журамд өөрчлөлт оруулжээ
2014-10-08

“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор “Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ыг баталж, сонгогдсон 52 байршлын эхний 5 байршилд газар олгох ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан журмын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  журмын 4,1 дэх заалтыг “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршилд газар өмчлөх тухай хүсэлт гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын сарын 30-ны өдрийн А/726 дугаар захирамжийн 2-т заасны дагуу нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлд бүртгэлтэй болсон иргэн болон тэдгээрийн энэ хугацаанаас хойш төрсөн хүүхдүүд байна”, 6.1 дэх заалтыг “Цахим системээс хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргах бөгөөд иргэдээс үл хамаарах нөхцөл байдал бий болох, мөн иргэдийн хүндэтгэн үзэх тодорхой шалтгааныг үндэслэн нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэрээр тус хугацааг дахин ажлын 10 хүртэл хоногоор сунгаж болно, журмын 7.4 дэх заалтыг “Энэ журмын 6.1- заасан хугацаанд дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем дахин автомат үйлдлээр сонголт явуулна” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
bat-yyl dargaa:
umchilsun gazar deer dahin tuluvlultiin zyrag zyrahaa boliochee.esergyytsej baina.gazraa uguhgyi ee zarahgyi ee.
2014-10-08
зочин:
нэг хүнд ноогдох газрын хэмжээ яагаад буурсан бэ?
2014-10-08
газарчинд:
газрыг журмаар биш үндсэн хуульд нийцүүлэн хуульчилан олгох ёсиой болохоос та мэтийн дурын хэдэн дуракын гаргасан журмаар олгох ёсгүй.
2014-10-08