Курдууд жагсаал зохион байгуулав
2014-10-08

Туркийн Истанбул, Анкара хотод Курд үндэстнүүд цагдаа нартай мөргөлдөж, 12 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Курд үндэстнүүдийн оршин суудаг Диярбакыр хотод өчигдөр Туркийн хил орчимд байршаад буй Сири иргэдэд туслалцаа үзүүлэхийг шаардсан хэдэн мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэхүү жагсаалыг цагдаагийнхан тараахын тулд цахилгаан бороохой, галт зэвсэг хэрэглэсэн аж. Энэ үеэр долоо хүн тэнэсэн суманд өртөж амиа алджээ.

7

Дээрх үйл явдлын дараа Курдууд Истанбул, Анкара хотноо эсэргүүцлээ илэрхийлж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний үеэр таван хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ. Тус улсын Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган таван мужид хөл хорио тогтоож, Курдууд амьдардаг Диярбакыр хотод 1000 гаруй цагдааг нэвтрүүлжээ.

7

Ерөнхий сайд Ахмет Давутоглуг “Жагсаал зохион байгуулсан Курдуудын 90 хувь нь Сирийн Кобане хотоос ирсэн” гэсэн байна. Мөн Ерөнхийлөгч “Turkey 1” телевизээр “Шаардлагатай гэж үзвэл Туркт амьдарч, ажиллаж буй Сири иргэдийг эх орноосоо албадлагаар гаргах болно. Тиймээс нэн даруй жагсаалаа зогсоо” гэж мэдэгджээ.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин