Төсөв хэмнэсэн мөнгөөрөө цалин, тэтгэврийг нэмэх ёстой
2014-10-08

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар өнөөдөр Төрийн ордоны Б танхимд мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж ирсэн. Бүтэц, хариуцлагын асуудал тусдаа. Бүтцээр халхавч хийж, хариуцлагаас мултарч болохгүй.  Шинээр томилох гурван сайдаар УИХ-ын гишүүн биш хүнийг томилох ёстой. Өмнөх Засгийн газрын үед яамдад 900 гаруй хүн ажиллаж байсан бол өнөөдөр 1600 болсон. Албан хаагчдын тоог цөөлж, хэмнэсэн мөнгөөрөө цалин, тэтгэврийг нэмэх ёстой.

s

Дээр нь бүрэлдэхүүний асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ хариуцлагагүй ажилласан сайдуудын мөн авч хэлэлцэх нь зөв гэлээ. Тухайлбал, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж импортын гурил, будаа оруулах зөвшөөрөл өгч, газар тариалангийн салбарыг унагаах шийдвэр гаргалаа. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан нар салбар нь уналтад орчихоод байхад хариуцлага хүлээх ёстой. Том төрөөс ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн зарчмыг Ардчилсан намынхан хүлээн авсан. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ УИХ-ын гишүүнийг давхар Засгийн газрын гишүүнээр ажиллуулах шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна”  гэлээ.

as

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Маргааш буюу пүрэв гаригийн УИХ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх хуваарьтай. Төсвийн болон бусад хуулийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэж, шинэ бүтэцдээ тохируулан төсвийн төслийг гаргах ёстой. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд хууль зөрчсөн заалт олон байгааг сөрөг хүчнийхэн онцлоод, энэ хуулиа Засгийн газар эргүүлэн татах хэрэгтэй. Төсөв хэлэлцэхийн өмнө Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар Монгол банкны мэдээллийг сонсоно. ЭЗЭН-100 хөтөлбөрийн орлого, зарлагатай холбоотой мэдээлллийг сонсох шаардлагатай байна. Төсвийн алдагдал хуульд зааснаар хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2015 оны төсөвт алдагдал долоон хувьд хүрэх төсөл оруулж ирснийг дэмжих боломжгүй. 2015 оны Улсын төсөвт цалин, тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж заасан байна. гэтэл төсөв дээр цалин тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ийм санхүүжилтээр 2.5 дахин нэмж чадахгүй. Төсөвт тусгасан тоон үзүүлэлтүүд  тоон үзүүлэлтүүд маш их зөрүүтэй. Тухайлбал, Улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувь байхаар тооцжээ. Өнөөдөр үйлчилж байгаа хууль гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байх заалттай. Энэ асуудал УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авсан тохиолдолд батлахдах учир ирээдүйд өрөнд орох хуулийг МАН-ын бүлгийнхэн батлуулахгүй” гэв.

a

Түүнчлэн улсын орлого тасарсантай холбоотой Сангийн сайд Ч.Улаан хөрөнгө оруулалтын зардлуудыг дураараа танаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг танасанаар орон нутагт ажил гүйцэтгэсэн компаниуд хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүйд хүрлээ. Төр иргэдийн хооронд үл ойлголцол бий болгож байгаа нь буруу. Төсвийн алдагдал хуульд зааснаар хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2015 оны төсөвт алдагдал долоон хувьд хүрэх төсөл оруулж ирснийг дэмжих боломжгүй. Тиймээс ирэх оны төсөв батлахын өмнө өмнөх алдаагаа засаж залруулах хэрэгтэй. Ирэх оны төсөвт ам.долларыг 1750 төгрөгөөр тооцсон байх юм. Энэ жилийн төсөвт 1340 ам.доллараар тооцсоноос болж баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ард иргэд асар их хохирол амссан. Тиймээс ам.долларын ханшийг бодит тоотой уялдуулж тооцохыг бид шаардаж байна. Мөн "Эзэн-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөвтэй холбоотой үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлсэн болон орлого зарлагатай холбоотой мэдээллийг авна" гэлээ.

a

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эзэн 100" хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байсныг онцлоод "Ерөнхий сайдаас ирсэн энэ талаарх тайланг нягтлан үзэж байгаа. Төсөв санхүүгийн хувьд хуудуутай, бусдын хийсэн ажлыг хуулбарласан ноцтой асуудал олон байгаа. Энэ мэт асуудлаар бид байр суурь, дүгнэлтээ удахгүй хүргэх болно" хэмээн мэдээллээ.

ds

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
nusgaibayar:
nusgaibayar bayan ailiin erhiin teneg showchin sagsuu novshiig harahaar durgui hureed baidiin. amidral deer yamar sagsuu huuhen shownaas oor yum medehguu yarih helj baigaa ni yamar oivorgon hunii adag gej bodoj bna. chi uls toroo boliod zugeer showuugaa hiigeed amidarval ih olon hund buyan boloh baih. aav ni ih hurald suuh mongiigni tolson bolohoor l ene *nii huudii ih hurald baigaamshdee yor ni bol
2014-10-08