420 кг улаан хас чулуу хил нэвтрүүлэхийг завджээ
2014-10-08

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд энэ сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон, нарийвчилсан үзлэг шалгалтыг хийжээ.аУг шалгалтаар нэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, дөрвөн захиргааны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн байна. Эдгээр зөрчлийн шинжтэй үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, гаалийн хяналт шалгалтад өртүүлэхгүй байх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар нэмж тоноглосон үйлдэл байсан аж.

а

Тодруулбал, 2020 ӨМА тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан байсан бол 2482 ӨМА автомашины жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуун авч явжээ. Мөн 1892 ӨМӨ автомашины жолооч П нь байгалийн үнэт 10 кг чулууг тос маслын саванд нуусан, 7273 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110 кг чулууг хураан улсын орлого болгосон тухай ГЕГ-аас мэдээлэв.

а

Түүнчлэн иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363 УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Байгалийн үнэт чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдагсад бүгд Монгол Улсын иргэд байжээ.

а

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
dorj:
н.алтанхуяг шиг нэр хүндгүй, чадваргүй ерөнхий сайд байгаагүй юм шүү.
2014-10-09
haltar:
yaduu deerees n‘ humuujil yos zui vaihgui humuus mongold ihenh voljee. iim vaigaad vaival mongol gej orshin togtnohgui sh dee. altankhuyag gej neg adgiin novsh vaina aa.
2014-10-08
soyo:
mungunii tuluu eh ornoo hudald*s butsahgui humuus.g yah be humuusee hamtdaa temtseyu
2014-10-08