Голын усыг хуримтлуулан нуур бий болгожээ
2014-10-09

Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Нутгийн иргэд нуураа Гэгээн нуур хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлсэн байна. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх Ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явах аж. Хэрвээ Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулвал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран,алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ireh onoos nuuraa toiruulaad zunduu mod tarihaar tulubluj bgaa oijuulaaltiin tusul hutulbur heregjeed eko orchin aylal juulchlaliin bus bii bolno
2014-10-09
темер:
сайхан мэдээ байна цахилгаан станц барьсан бариагуй ийм нуурыг бололцоотой газар болгонд байгуулах хэрэгтэй болдог юм байна гэдгийг узуулсэн бух хунд баяр хургэе
2014-10-09
good:
нуурын эргэн тойрныг ойжуулж, моджуулбал зүгээр байх аа
2014-10-09
ljbgyof:
mongolchuudaa bugdeeree goliin usnaasaa nuur baiguultsgaaya, hedii chinee ih us nuurtai bn todii chinee uur amisgal chiigshilttei bolj mod zuleg urgah nohtsol burdene shuudee .irged bidend erhiig ni olgooch tor zasgaa
2014-10-09
zaluu:
saikhan medee bna ...bitgii l muuhai bolgochihoosoi bilee
2014-10-09
соном өвгөн:
сайхан мэдээ шүү хүүхээ
2014-10-09
yum unshij bai :
hun turulhtun usaar toglood yamar ayuld hurseniig lodongiin tudev gyai mash todorhoi bichsen bdag yum sh dee ta nar ch ter huniig mdehgui bh l daa kkk
2014-10-09
zochin:
hamgiin saihan medee baina.bitgii l bohirduulaaraidaa.
2014-10-09
нуур :
хог хаяж бузарлав даа. ухаалаг цэвэрхэн, өөриймсөг хандана шүү монголчуудаа.
2014-10-09