Хүүхдэд бус томчуудад үйлчилж байжээ
2014-10-09

МХЕГ-ын 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу сонгогдсон бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм биобэлдмэлийн хяналтын гэсэн гурван чиглэлээр явуулжээ. Шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар сэтгүүлчдэд нээлттэй хэлэлцлээ.

а

Эх, хүүхдэд зориулан тусламж үзүүлж буй манай ганц томоохон эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт Гемодиализийн хэсгийг гурван ортой байгуулан хүүхдийн эмч нар ажиллаж 16 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл эмчлүүлэгчдийн 12 нь үйлчлэх хүрээний бус насанд хүрэгчид байсан байна. Харин үйлчлэх хүрээний хүмүүс буюу хоёр эх, дөрвөн хүүхдэд үйлчилсэн аж. Өнгөрөгч оны 10 дугаар сараас тус эмчилгээ нь урт хугацаагаар хүлээгдэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын цохолт нэрийн дор насанд хүрэгчдэд эмчилгээ хийж байжээ. Энэ нь гемодиализи эмчилгээний дараах хяналт орхигдох, тусламжийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг үүсгэн, Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчиж буй явдал юм.

а

ГССҮТ-ийн эмч нар 357 хүнд үе солих хагалгааг хууль бусаар хийжээ

р

Харин ГССҮТ, УНТЭ-т Монгол Улсад шинээр нэвтрүүлж буй эмчилгээний арга технологи болох элэг, ясны чөмөг, үр шилжүүлэн суулгах, өвдөг,түнхний үе солих, дурангийн мэс засал, гоо сайхны болон нөхөн сэргээх мэс ажилбарын, түлэнхийн, хөлдөлтийн болон лазер эмчилгээний стандарт, удирдамжуудыг боловсруулаагүй, бүртгүүлж, баталгаажуулаагүй. Олон жилийн хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэх талаар санаачлагатай ажиллаагүй, удаа дараагийн шалгалтаар өгөгдсөн улсын ахлах байцаагч нарын нэгдсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, байгууллагын удирдлагад шийтгэвэр ногдуулж, албан шаардлагыг хүргүүлж, акт тогтоож байсан хэдий ч үл тоомсорлон тухайн хагалгааг үргэлжлүүлсээр байжээ. Энэ нь Эрүүл мэндийн  тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх, 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаалыг зөрчиж буй юм гэж МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд онцолж байв.

х

Тухайлбал, ГССҮТ-д ажилладаг зарим эмч нар улсын эмнэлгийг ашиглан, өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр өөрсдөө авч хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд”  хадгалан, эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплант авч хэрэглэж, нэг үеийг 3500-4500 ам.доллароор  үе суулгах хагалгааг хийж байгаа  нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл гэв.

х

ГССҮТ-д өнгөрөгч оны долоодугаар сарын 1-нээс энэ оны өнгөрөгч зургаадугаар сарын 3 хүртэлх хугацаанд 357 хүнд түнхний болон өвдөгний үе солих хагалгаа хийсэн нь шалгалтаар илэрсэн байна. 129 хүн гэмтлийн гаралтай, хамааралтай өвчний улмаас түнхний үе солиулсан бол гэмтлийн гаралтай бус өвчний улмаас хамааралтайгаар 228 үе солиулсны 10 нь түнхний, 218 нь өвдөгний үе солих хагалгаа хийгдсэн аж. Харин Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 184 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар үений протезийн үнийн жагсаалтыг хиймэл түнхний үе зургаан сая, хиймэл өвдөгний таван сая төгрөгөөр баталж  Нийгмийн халамжийн сангаас ахмад настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог байна.

х

Түүнчлэн ГССҮТ болон  ХӨСҮТ-ийн бүтэц баталсан Эрүүл  мэндийн сайдын тушаал 2013 оны 10 дугаар сард батлагдсан байхад  өнөөг хүртэл  эрдэм шинжилгээ судалгааны алба, гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба, стратеги төлөвлөлт, эдийн засгийн алба, хяналт шинжилгээ  дотоод аудитын албаны удирдлагыг томилоогүй, хариуцсан хүн байхгүй байгаа нь Тусгай мэргэжлийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS 6330:2:2012 стандарт, Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн байжээ. Мөн эдгээр эмнэлэг нь Эмнэлгийн чухал албадын нэг болох Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албыг орон тоогоор бус, чанарын менежерт хавсруулан ажиллуулснаар дотоодын хяналтыг тавих боломж алдагдаж, чанарын албанаас эмч ажилтнуудад бусдаас болон алдаанаасаа суралцах, гаргасан алдаагаа давтахгүй ажиллах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа хангалтгүй байжээ. Үүнээс гадна ажлын байрны тодорхойлолтны албан тушаалтанд тавигдах шаардлагыг мэргэжлийн болон мэргэшлийн түвшинд хангахгүй боловсон хүчнийг эмчилгээ оношилгооны чиглэлээр ажиллуулж байсан байна.

а

“Улсын I, III төв эмнэлэг компьютер томографийн аппаратгүй”

а

Шалгалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг жишиг стандарттай харьцуулж үзэхэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 68 хувь, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн эмнэлгүүдэд 74 хувь, амаржих газруудад 50 хувь, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 28 хувь, хувийн эмнэлгүүдэд 47 хувьтай байсан тухай мэдээлэв. Тухайлбал, Улсын I, III төв эмнэлэг комьпютер томографийн аппаратгүй бол Улсын II, III эмнэлэгт MRI–гүйгээс өөрийн байрандаа хувийн түрээсийн байгууллагаар гүйцэтгүүлдэг байжээ.

а

Мөн ГССҮТ-ийн компьютерт томографи оношлогооны шаардлага хангахгүйгээс оношлогоог цаг алдаж хийх, үйлчлүүлэгчид тэдгээрийн ар гэрийнхэнд чирэгдэл учруулж байгаа аж. Түүнчлэн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багаж хэрэгсэл хуучирсан, шаардлага хангахгүй, уушигны оношлогоо, эмчилгээний уян дуран, компьютерт томографийн аппаратгүй, флюрграфийн суурин аппарат нь хуучирсан зэрэг нь уг өвчнөөр өвчилсөн өвчтэй хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж буй юм байна.

х

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бусад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд нь зайн оношилгоо телемедициний хувьд 21 аймагтай холбогдоогүй, сүүлийн үеийн технологи бүхий систем суурилагдаагүй байгаа нь эмнэлэг, төвүүдийн бүтэц, үйл ажиллагааны стандартын холбогдох заалтыг зөрчиж байгаа аж.

Эмнэлгүүд нэг удаагийн багажийг дахин ашигладаг байжээ

р

Эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь нэг удаагийн хэрэглээний багаж, материалын нөөцийг бүрдүүлэн, тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж, хэрэгсэл хэрэглэж байгаа. Гэвч ашигласан нэг удаагийн багж, хэрэгслийг дахин ашиглаж байгаа зөрчил илэрчээ.

а

Тухайлбал, Улсын III төв эмнэлэг, Ховд аймгийн Буянт, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Тариалан, Эрдэнэбулган, Их-Уул, Төв аймгийн Баянжаргалан сумдын эмнэлэг болон Хөвсгөл аймгийн Далай элбэрэл, Энх-Үйлс ӨЭМТ. Дархан-Уул аймгийн Амирлан, Багануур Эрүүл мэндийн нэгдэл, Улаанбаатар хотын Энхбаясгалан, Гялс, Хоржимиза гэх хувийн хэвшлийн эмнэлгүүд хэрэглэсэн нэг удаагийн багж хэрэгслийг дахин ашиглаж, өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Уг нь Эрүүл мэндийн сайдын “Заавар батлах тухай” 2014 оны 187 дугаар  тушаалын 6 дугаар хавсралтад нэг удаагийн багаж хэрэгслийг дахин хэрэглэж болохгүйг заасан байдаг.

ө

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалан улсын өнцөг булан бүрт сум, дүүрэг, аймаг, нийслэлд ажиллаж буй эмнэлгийн байгуулага, эмч нарыг шалгахад давхардсан тоогоор 1000 гаруй зөрчил илэрсэн тухай мэргэжлийн байгууллагаас мэдээлж байв.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ганаа:
наад мафи чинь дийлдэхгүй ээ. гүндалай сайд байхдаа баахан дутагдал илчлээд удирдлагуудад нь хариуцлага тооцох гээд чадалгүй өөрөө харин хусагдаа биз дээ. жинхэнэ цэвэр ашиг олдог бизнес бол хүний эрүүл мэнд дээ. би ч бас хоосонгүй уламжлалт эмчийн юм олоод авсан. түүнээс хойш үйлчлүүлэгчид гуйж ирээд сайхан л байна. зөвхөн 1 бариа хийхэд л тас шүү дээ кккк
2014-10-11
сайхандорж:
хөгжлийн бэрхшээлгүй эв эрүүл байж үе солих хагалгааг хууль бусаар хийлгэсэн 357 нөхрийг олж сольсон шинэ үеийг улсад буцаан авч хуучин түнхийг нь эргүүлж суулгаж өгөх хэрэгтэй. аягүй бол тэд нар уих-ын гишүүдийн ахдү амраг садангууд эмч нарт авилгал өгч хуучин түнхээ шинээр солиулсан байх магадлалтай.
2014-10-10
zochin:
udval avgaig said bolsnoos hoish eruul mendiin salbar bur dordoj hunii ami hasiig hohiroosoor bna.saidiig oorchilj eruuliig hamgaalah baiguullagiin ajliig shat shatand ni saijruulahgui bol mongoliin irged eruul mendeeree hohirood duuslaa
2014-10-09