Том мөнгө, жижиг бизнес
2014-10-09

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгнөөс доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байхаар тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч үүгээр Инноваци нэвтрүүлэх, техник, технологио шинэчлэх боломжийг нь өргөжүүлж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэж хөдөлмөрийн яамнаас мэдэгдэж байгаа. Энэ оны эхний хагаст “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаар дамжуулан 14.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг байршуулан найман сарын байдлаар 12.1 тэрбум төгрөгийн 400 орчим төслийг санхүүжүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон дүн мэдээ ч байна. Мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болж байгаа гэж мэдэгдэхийг бид олонтаа сонссон. Барьцаа хөрөнгө муутай зээл хүсэгч үйлдвэрлэгч нарт Зээлийн батлан даалтын сан сайн найз нь гэдэг шиг л ойрхон тус нэмэртэй санагдсан байх. Энэ сан ба үйл ажиллагагааг явуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Манай улсад 60 гаруй мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 170 нь зээлийн батлан даалтын сангаар батлан даатгуулсан гэж албаны хүн мэдэгджээ.

1

Зээлийн батлан даалтын хууль батлагдсанаас хойш 26 тэрбум төгрөгийн 11 тэрбум төгрөгт нь батлан даалт өгсөн гэж байна. Харин амьдрал дээр энэ тоо хэр тусгалтай байна вэ гэвэл мэдэхгүй гэж мөрөө хавчих ЖДҮ эрхлэгч олонх болно. ЖДҮ-ийг дэмжих мөнгө зээл тусламж тоон дүнгээрээ чамлахааргүй их. Харин хүндээ, зорилтод бүлэгтэй хүрэхгүй төөрөлдөх нь их. Үүнд засаг төр заль гаргаж мөнгийг нь төөрүүлээд байгаа бус ерөөсөө ЖДҮ эрхлэгч болон жижиг үйлдвэрлэгч нэртэй ч тусламж дэмжлэгээс гээгдчихээд байдаг өрхийн үйлдвэрлэгч нарынхаа бодит байдлыг тогтоосон судалгаа түүн дээр үндэслэсэн зээл тусламжийн шинэ тогтолцоог хийх болсныг бичил бизнес эрхлэгчид хэлсээр байгаа.

1

Ойролцоогоор манай улсад 60535 аж ахуйн нэгж байгаагаас 50 орчим хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрт хамаарах нь 35789, харин тогтмол татвар төлдөг ЖДҮ 1255 орчим гэсэн судалгаа гарч байсан. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэвшилд тоо хэмжээгээрээ давамгайлж байгаа ч татвар төлөгчдийн тооноос харахад санхүүгийн байдал хүндхэн байгааг харуулдаг. Аж ахуйн нэгжүүдийг ажиллагсдын тоогоор нь ангилж үзвэл 1-9 хүртэл ажиллагсадтай ААН 29879 буюу нийт ААН-ийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь бичил бизнес дийлэнхи хувийг эзэлж байгаагийн харуулж байгаа хэрэг. ЖДҮ эрхлэгчдийг ажиллаж буй бизнесийн салбараар нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчид нийт аж ахуйн нэгжийн 83 хувийг эзэлж байгааг анхаарч дахин судалж нарийн тогтоож харах ёстой байх. Энэ олон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэл эрхлэх чиглэлд хөтлөх төрийн бодлого нь орхигдоод байх талтай.  60 гаруй мянган ААН-ийн 19 мянга орчим аж ахуйн нэгж орон нутагт албан ёсны бүртгэлтэй байгаа гэдэг ба эдгээрээс 14000 орчим аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоог барьж харвал хөдөө орон нутагт ЖДҮ цэцэглэн хөгжөөд байгаа гэж хэлэхээргүй.

1

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг ЖДҮ эрхлэгчид үндсэн дөрвөн хүндрэлийг нэрлэдэг. Төлбөр хураамж татвар өндөр, төрийн зохицуулалт тааруу, санхүүгийн бэрхшээл, зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө хүрдэггүй. Эдгээрээс санхүүгийн хүндрэл, зээлийн асуудлыг нь хөнгөвчлөх зорилгоор төрөөс хэд хэдэн зохицуулалт санаачилга гаргасны нэгэнд дээр дурдсан зээлийн батлан даалтын сангийн үйл ажилллагаа нэрлэгдэнэ. Энэхүү санг сайн муу хэлэх нь эрт байж болно. Харин хуулийнх нь үйлчлэх хүрээг өргөсгөх шаардлага байгааг харж хөдөө орон нутагт түлхүү хүргэх өөрчлөлт оруулахаар чуулганаар хэлэлцэх гэж байгаа юм байна. Дээр товч дурдсанаар ЖДҮ гэдэг дотор бичил бизнес эрхлэгчид том байр эзэлж байна. Ганц алхаад ЖДҮ эрхлэгч болж ажлын байр бий болгочих суурьтай сайхан эхлэлүүд жижигхэн бичигхэн гэгдэж зээл тусламжаас гээгдсээр сураг алдарч байгааг бодит амьдрал дундаас иргэд хэлсээр байна. ЖДҮ гэж ярих хэрнээ том хэдийг нь дэмжчихээд байгаа гажуудлаа засах талаар Хөдөлмөрийн яам тогтож нэг харах ёстой байх. Таван сая төгрөг хүртэлх эргэлттэй, ноос ноолуураар сайхан цамц оёчихдог гэр бүлийн хоёр 20 саяын оёдлын машин оруулж ирээд бүтээмж орлогоо дээшлүүлчихье гэж таван жил зүтгэн мөнгөө хураасаар байгааг мэдэх юм. Өнөөх ЖДҮ-ийн сангаас зээл аваач гэвэл барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэнэ. Зээлийн батлан даалтын санд хандаач гэвэл бид хоёр шаардлагад нь тэнцэхгүй байна гэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр оч гэвэл мөнгө нь дууссан гэж байна гэснээр асуултыг минь мухардуулж байгаа юм. Чингис бондоос ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөгөөр гаргасан тухай мэдээлэгдээд удаж байна. Том мөнгөний сурагтай жижиг бизнесийнхэн нийтээрээ нэг сайхан болохгүй байгаагаа хэлсээр л байгаа.

1

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас таван сая хүртэл төгрөгийн зээлийг олгоод түүндээ 80 хүртэл хувийн зээлийн батлан даалт гаргаж өгч туршиж байна гэж албаны хүн өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн байсан. Та бүхнийг туршиж судалсаар байтал төрөөс өгсөн сангийн мөнгө нь банкин дээр унацтай эргэлдэж, өөрөө мөнгө ольё гээд байгаагаа шавхаж хөдөлсөн иргэд өрхийн үйлдвэрлэгч нэртэйгээ хашаандаа эргэлдсээр, хийж бүтээх оролдлого нь мухардсаар байгааг мэдэрч хөдөлбөл тустай. Ер нь тэгээд зээл тусламж түгээх бодлого барьдаг эрхмүүд хороо багийн дарга нартай алхаа нийлж жижигхэн бизнестэй нэгжүүдээр ойр ойрхон орж гарч байвал чих болоод нүд тань онгойж амьдрал танихад тустай. Нэмж хэлэхэд, ЖДҮ хөгжүүлэх бодлогыг сонгууль хоорондын 1-4 жилийн хооронд биш 10 болон түүнээс дээш жилээр урт хугацаанд хэрэгжүүлдэг байх ёстой.

1

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
kkk ene neg 2 balai huur :
neg medrel muutai yum ni diplom shig yum avaarai gd bdag nuguuh ni delhii sununu geed bdag kkkk muu balai garuudaa kkk
2014-10-10
zochin:
äýëõèéí òºãñãºë îéðòîæ áàéíà. äàðààõ ìîíãîë òàéëáàðòàé âèäåîíîîñ äýëãýðýíã¿éã ¿çíý ¿¿. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-10-09