Ч.Хүрэлбаатар: Төр бүсээ чангалах ёстой
2014-10-09

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас энэ оны улсын төсвийн орлогын биелэлт, Засгийн газрын шинэ бүтцээр томилгодох шинэ сайд нарын асуудлаар тодруулга авлаа.

a

-Энэ оны төсвийн орлого хангалттай байж чадах болов уу?

-2014 оны улсын төсвийн орлогын биелэлтийг аваад үзэх юм  бол арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монгол улсын төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасрахаар төлөвтэй байна. Нэг их наяд гэдэг чинь 12 оронтой тоо шүү дээ. Өөрөөр хэлбэл төсвийн орлого 20 орчим хувиар тасрахаар байна. Дээр нь 2015 оны улсын төсвийг Засгийн газар УИХ-д өргөн барьчихсан. Энийг аваад үзэхээр хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, нөгөө Засгийн газрын бүтэц нь  хуучнаара хийгдсэн. Хоёрдугаарт, орлого дээрээ 4 албан татварыг нэмэхээр байгаа.

a

Нэгд, малчдаас авдаг малын хөлийн татварыг нэмэгдүүлэхээр зааж өгсөн байна. Үл хөдлөх татварыг хоёр дахин нэмэхээр оруулж ирсэн байна. Автомашинаас авдаг таварыг бас нэмэхээр оруулж ирсэн байна. Дөрөв дэх татвар бол хотын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байна. Ингээд үзэхээр улс орны эдийн засаг хямралтай байгаа үед үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо буурч байхад уг нь энэ үргүй зардлуудаа танах ёстой юм. Тэгэхгүйгээр татвараа нэмдэг нь эргээд эдийн засгийнхаа өсөлтийг боомилсон арга хэмжээ болох юм. Орж ирэх орлогыг тэг (0) гэж ойлгож болно. Тэгэхээр одоогийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд гол ачааллыг үүрээд явж байгаа аж ахуйн нэгжүүд, дөнгөж хөл дээрээ тогтож  ядах аж ахуйн нэгжүүддээ хүндрэл учруулна. Дээр нь ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн, орлогын өсөлт байхгүй болчихсон энэ үед дахиад дээрээс нь татвар авна гэж байгааг эсэргүүцэж байна. Харин одоо Засгийн газар энийгээ татаж аваад шинэ бүтэцдээ нийцүүлээд аливаа нэгэн татварыг нэмэхгүй, тогтвортой байлгана гээд Ерөнхий сайд чуулганы танхимд хэлж байсан үгэндээ эзэн болоод нэмэх гэж байгаа бүх татваруудаа болиулаад дахиад тэр хэмжээгээрээ үргүй зардлуудаа хасаад УИХ-д дахин өргөн барих нь илүү шудрага ёсонд нийцнэ.

a

-УИХ-ын гишүүн, сайдуудыг шинээр томилох шаардлага үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа. Гишүүнийхээ  хувьд энэ асуудлыг шийдэхдээ УИХ ямар зарчим  баримтлах ёстой гэж үзэж байна?

-Энэ асуудалд МАН-ын бүлэг 2013 оны хавраас эхэлж ярьсан. Энэ эдийн засгийн байдал чинь хүндрэх нээ. Данхайж байгаа төрөө багасгаач ээ. Данхайж байгаа төр чинь 2012 оны сонгуулиас хойш үндсэндээ 30 мянган хүнээр нэмэгдчихлээ. Нэмэгдэх шаардлагатай орон тоо байгаа, гэхдээ ингэж нэмэх шаардлагагүй. Одоо яамдын тоо, дэд сайдын тоо, зөвлөхүүдийн тоо, ажилтаны тоо гээд цөм нэмэгдсэн. Жишээлбэл, ажлын алба 4-5 хүнтэй болдог байсан бол 40-60 хүнтэй болсон байна. Тэгэхээр эдийн засгийн хямралтай энэ үед татвар нэмснээр хямралаас гарахгүй. Ард иргэд нь, аж ахуйн нэгж нь бүсээ чангалж болж байхад төр бүсээ чангалах ёстой. Хямралаас популист аргаар буюу олон хүнд таалагдах аргаар гарахгүй шүү дээ. Тиймээс үүнтэй холбоотойгоор сайд нарын асуудлыг аваад үзвэл ерөнхийлөгчийн хэлж байгаа Том төрөөс ухаалаг төр рүү шилжье гэж ярьж байснаар бүх сайд нарыг гаднаас томилох нь зүйтэй. МАН  зарим сайд нартай хариуцлага тооцно. Өнөөдөр эдийн засаг хямралт  байдалд хүргэсэн хүмүүс бүтцийн өөрчлөлт нэрээр хариуцлагаас мултраад гараад явчихаж болохгүй. Тэгвэл дараа дараагийн төр засгийн үед хүндрэлтэй асуудлууд үүснэ шүү дээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mongol:
харин ч эсрэгээ байх ёстой монголдоо хийж чадах бүх үйлдвэр үйлчлигэээг дэмжиж дотоодын хөрөнгө оруулалтыг бууруулж болохгүй . урдаас авч байгаа хүнс бараа бүтээгдхүүний ядаж 50% дотроо хийдэг болчвол төгрөгийн ханш хамгаалалттай боллоо лгэсэн үг . эхнээсээ орж л байнал даа цемент төмөр ургамлын то оймс хувцас, өндөгний үйлдвэр гм гэхдээ цаашид хийж чадддах бүх зүйлийг хиймээр байна .харин та бүгдийн ажил бол монголдоо хийж чадаж байгаа бүтэгдхүүнийг урд зүгийн хямд төсөр бараанаас хамгаалж гаалийэ татвараар зохицуулах ёстой
2014-10-10
бибид:
ан хэцїїдэх нь дээ.їнэн л хэлсэн байна
2014-10-10
zochin:
lu.bold gej huniig saidaas buulgahgui bol ard tumnii tatvaraar tsugladag mungiig urj duuslaa. olon jil olon ch yamiig busnuulalaadaa
2014-10-10
54y5yy:
chi baixdaa busee changalaxgui uxsenee xiigeed belen mongo taraagaad baisiim
2014-10-10
1234:
өөрийнхөө бүсийг чангал
2014-10-10
zochin:
deetees l sanuulsan shuudee an iin maluudad
2014-10-10
zochin:
deetees l sanuulsan shuudee an iin maluudad
2014-10-10
зочин:
зөв зүйл ярьсан байна зөв зөв
2014-10-09
ммммсё:
улс орноо томоор нь харж чадахгүй, жижиг юм ярих юм
2014-10-09
эхаио:
энэ их хуралдаа суугаад л байгаамуу. ичдэггүй юм байх даа
2014-10-09
erchim huch:
ene tovarish ugaasaa butelgui hun baisan. odoo bur boljee
2014-10-09
бичээч:
энэ нөхөр урьд нь овоо гайгүй товарищ байна гэж бодож байсан юм. улс төр хүнийг танигдахгүй болтол өөрчлөх юм даа. уг нь либерал үзэлтэй нөхөр байх ёстой.ман-д ороод учир нь ойлгогдохгүй хонзон маягийн үг ярихаас хэтрэхгүй болж дээ. хайран толгой, улс төрийн хүүхэлдэй олгой болсон байна.харах нүд нь бүдгэрч үзэл бодол нь үймэрч хар залуугаараа уймраа нэгэн хүүхэлдэй л харагдах юм.
2014-10-09
kkkkk:
iim metiiin garuud ingej heleheer... dahij chiher avch ideerei ch uilchilehgui biz dee
2014-10-09