Гадаад валютын нөөц 146.4 сая ам.доллараар буурчээ
2011-12-21

Нийт мөнгөний 49.1 хувь нь гадаад цэвэр активт, 50.9 хувь нь дотоод цэвэр активт байршиж байна. Энэ нь арваннэгдүгээр сарын байдлаарх үзүүлэлт юм. Гадаад цэвэр актив өмнөх сарынхаас 1.8 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеэс 39.7 хувиар өсч 3005.5 тэрбум төгрөгт, дотоод цэвэр актив өмнөх сарынхаас 2.9 хувь, өмнөх оны мөн үеэс 74.4 хувиар өсч 3117.7 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад цэвэр активын дийлэнх хувийг эзэлдэг гадаад валютын цэвэр албан нөөц 2011 оны 11 дүгээр сард өмнөх сараас 6.0 хувь буюу 146.4 сая ам.доллараар буурч, өмнөх оны мөн үеэс 35.6 хувь буюу 601.3 сая ам.доллараар нэмэгдэж 2291.8 сая ам.доллар болсон байна. Дотоод цэвэр активын жилийн өсөлтийн хурд сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байгаа бол гадаад цэвэр активын жилийн өсөлт сүүлийн 4 сарын хугацаанд 30.4 нэгж хувиар буурлаа.

Shuud.mn
Сонин хачин