Хотын дарга уриалга гаргалаа
2014-10-10

Нийслэлийн  375 жилийн ойг угтаж "Их хотын хямдралтай худалдаа”-г 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын  Ерөнхий менежер Б.Бадрал, Засаг даргын орлогч нар, Захирагчийн ажлын албаны Хүнс  худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд хандан “Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллах”-ыг уриаллаа. Аж  ахуйн нэгжүүдийн зүгээс ч  Их хотын хямдралтай худалдааны үеэр иргэдээ хэрхэн баярлуулж,  ямар ажил  зохион байгуулах гэж байгаагаа танилцуулсан юм. Нийслэлийн удирдлагууд хотын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулан, иргэдийнхээ төлөөзохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байгаа аж ахуйннэгжүүдэд талархсанаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
болд:
иргэдээс уб хотод амьдарсных нь төлөө татвар авна гэж юу солиороод байнаа батүүл гуай .цэцэг мэцэгхэн тариал үрдэг биздээ
2014-10-10
болд:
иргэдээс уб хотод амьдарсных нь төлөө татвар авна гэж юу солиороод байнаа батүүл гуай .цэцэг мэцэгхэн тариал үрдэг биздээ
2014-10-10
zaluu:
yum hiisengui l geh yum. ajilguidel ard irgediin amjirgaa zergiig hotiin darga meddeg boltsiimuu zasgiin gazariin ajil shd. hog hognii uut chine jinhene hotiin dargiin ajil bhguu yu. tsetserlegjuulelt tugjrel zereg hotiin dargiin ajil bolohoos utaa bol zasgiun gazar mgl ornii huvid tulgamdsan asuudal. esvel yoronhiilogchiig yum hiisengui geed unana. hoorhiis bolovrsoliin tuvshin muutai bolohoor henees yu *rdaj nehehee meddeguim shig baigaan
2014-10-10
.......:
басл нэг шоу.
2014-10-10
zochin:
hezee hyamdraltai hudaldaa boloh ve. deerh zochind helehed uy ch hiihgui baisnaas hiij bgaad ni bayarlah heregtei shuu.
2014-10-10
зочин:
дандаа нэг ийм явуургүй юмаар шоу хийж байх юм аа, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх зүйл хийлдээ, ажил, орлого, амар тайван, аюулгүй амьдрах, утаа шороогүй амьдрах гэх мэт тоо томшгүй олон зүйл байна ш дээ,шийдвэл, эсвэл татвар авна гээд л, эсвэл нэг шоу үзүүлээд л, бүтэхгүй та нар
2014-10-10