Хэт даврагчдыг эболатай зүйрлэв
2014-10-10

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Иракийн хэт даврагчид Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусээс аюултай” гэжээ. Тэрбээр “Хэт даврагчид Ойрхи Дорнодыг айдаст автуулж байна. Харин нөгөө тивд нь эбола вирус олон мянган африк иргэдийг үхэлд хүргэж байна. Үнэндээ хэт даврагчид эбола вирус шиг нууцлаг, өршөөх сэтгэл үгүй. Эболаг зогсоох тариа гаргаж аваагүй шиг хэт даврагчдыг дарах төлөвлөгөө ч хангалтгүй байна. Бид хэт даврагчдыг устгах болно, эболаг ч эмчлэх болно” гэж хэлжээ.

Пентагоны тэргүүн Чак Хейгл “АНУ-ын тусгай хүчин энэ долоо хоногт “Халифын вант улс” бүлэглэлийн 14 хуаран болон 80 гаруй алан хядагчийг устгасан” гэж “ВВС” агентлагт ярьжээ.

ДЭМБ-ын мэдээлсэнээр эбола вирусээр өчигдрийн байдлаар 3899 хүн амиа алдаж, 8100 хүн халдвар авсан гэв. АНУ-ын Эрүүл мэндийн яам эболатай тэмцэх үүднээс Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери улсад 2.5 сая ам.долларын өртөг бүхий эм тариаг илгээхээр болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
batnaa:
zugeeri harii
2014-10-12
рррр:
дэлхийн төгсгөл ойртож байна. дараах монгол тайлбартай видеоноос дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery
2014-10-11