Ч.Сайханбилэг: Хуулиас давсан шаардлага тавьдагийг болиулна
2014-10-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

бө

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

бө

-Энэ хууль хэрэгжсэнээр зөвшөөрөл олголт ил тод болох уу? Тусгай зөвшөөрлийг багасгаж байна гэдэг. Гэвч өнөөдөр ч энэ нь үйлчилсээр байдаг.

бө

-Хуульд үндэслээгүй, шаардлагагүй зөвшөөрлийг байлгахгүй байх хэрэгтэй. Өнөөдөр үйлчилж байгаа 900 зөвшөөрлийг 300 болгож байгаа. Яаж үйлчлэх вэ, хувь хүмүүс, албан тушаалтнуудын хуулиас  давсан шаардлага тавьдагийг болиулахыг зорьж байна.

бө

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

өа

-Энэ хууль хэрэгжвэл аж ахуйн нэгж, иргэдэд тулгардаг бэрхшээл багасах юм байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагааг зохицуулах заалт их байна. Зөвшөөрөл олгох хугацааг 7-30 хоногийн дотор явуулахаар тусгажээ. Гэхдээ бичиг баримтын бүрдэл дутуу гэж чирэгдэл их үүсгэдэг.  Хууль гарсан хэдий ч энэ байдал нь үргэлжлэх юм биш биз дээ?

өа

-Жижиг аж ахуйн нэгжүүдэд лицинз олгох тухай тодорхой зааж өгсөн. Олон нийтийн хяналтыг тавина.  Аль алиныг нь эрх ашгийг харгалзан үзэж зөвлөлд багтаасан байгаа. Энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

өа

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

бө

-Зөвшөөрлийг цөөрүүлэх хууль орж ирж байгааг дэмжиж байна. Үүнээс гадна зөвшөөрөлтэй адилтгах хязгаарлалт хийгдсэн журмуудыг яаж зохицуулах вэ?  Хуульд үндэслээгүй зөвшөөрөл гэж юуг хэлж байна вэ?

бө

-Хуульд үндэслээгүй маш олон зөвшөөрөл байсан. Яам, нэг албан тушаалтан гаргасан  гээд зөвшөөрөл байсан. Үүнийг бид зохицуулж байна. Үндэсний аюулгүй байдал, шашинтай холбоотой асуудал онцгой байдлын хүрээнд зөвшөөрөл олгоно.

бө

УИХ-ын гишүүн Л.Болд:

бө

-Үнэт цаас үйлдвэрэх зөвшөөрөл үлдээд байна. Төрийн албан тушаалтны гарын үсгээр үнэт цаас бий болоод байна. Ашигт малтмал дээр энэ асуудал их гардаг. Үнэт цаас үүсгээд лицинзээр наймаа хийгээд байдаг.

бө

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар: -Энэ хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд олон гишүүд хэлэлцэхийг дэмжсэн. Хэрвээ чуулганаар хэлэлцэхийг дэмжвэл дараагийн хэлэлцүүлгээр  гаргасан саналуудыг хэлэлцээд явна.

бө

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

бө

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар ихэнх зөвшөөрлийг салбарын яамд олгодог. Яамдад хүнд суртал их байдаг. Хүнд суртлыг хөнгөвчлөх талаар сайн хуульчилж өгөх хэрэгтэй болов уу?

бө

-Хүнд суртлыг арилгах талаас нь хуулинд заалтуудыг сайн тусгаж өгсөн. Хүнд суртлыг арилгахыг Засгийн газар, аж ахуйн нэгжид аль алинд нь байгаа.  Тиймээс энэ хууль сайн хэрэгжих болов уу гэж бодож байна.

бө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

бө

-Хуулийн хувьд хүнд суртлыг арилгах шаардлага байгаа. Бизнесийн салбарынханд чирэгдэл их үүсгэдэг.  Аудит, татвар чиглэлд зөвшөөрөл үйл ажиллагаа явуулдаг байхгүй бол болохгүй. Энэ талын зүйл байхгүй байх юм.

бө

-Татвар болон бусад санхүүгийн чиглэлийн байгууллагууд бидэнтэй ажлын хэсэгт хамтарч ажилласан. Мэргэшсэн нягтлангийн чиглэлийн асуудлыг төрийн бус холбоонд өгөхгүйгээр зөвшөөрөл олгохооргүй заасан. Шаардлагатай гэвэл зөвшөөрөл олгож болно.

ыб

Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараагаар саналаа хэлсэн юм. Гишүүдийн дийлэнх нь уг хуулийг хэлэлцэхийг дэмжиж байлаа. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

ба

Чуулганы хуралдаанаар Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
èðãýí:
àíàìûíõàí ãýæ ñàéõàí ÿðüñàí ë õ¿ì¿¿ñ áàéõ þì äàà õººðõèé
2014-10-12