Такси №103
2014-10-10

Энэ өдрийн мэнд хүргэе манайхаан. Хүрэл, Юм Үз, zorge, er hun... гээд хүндэт уншигчид минь үг саналаа үлдээж эхэлснийг уншихад сайхан байлаа. Би яахав ажил ихтэй. Намар ер нь би идэвхтэй бүтээлч байдаг юм. Тэр сезон минь ороод их л завгүй давхидаг болоод байна. Үе үе халтуурандаа гарч элдэв зургаа цуглуулж л явна. Энэ удаа инээх ханиах юм бий. Бас хээгүй нэгэн эртэй их сайхан он цагаар нь хамт хийсэн аялал ч бий. Таалал орштугай.

1

1.Хэрээ Гомбо ба Дэлдэн бид гурав

1

Хүүхэн залуу хоёр суулаа. 30-аад насны хүүхэн нь махлагдуу бор. Залуу нэлээн том сайхан дэлдэн чихтэй шөвгөр толгойтой туранхайвтар. Хоёул бараг л ижил саарал өнгийн курткикээр ижилсчээ. Би эхлээд тэр хоёрыг эхнэр нөхөр хоёр юм уу гэж бодлоо.

1

Э/эмэгтэй/ -...Чи машинаа тэгээд энд хаячихаж болж байгаа юм уу?

З/залуу/ -Өө яахав. Байж л байх биз. Чи тэгээд ярь л даа. Өнөөдөх чинь гараад явчих юм биш биз.

Э - Цаг юу вэ ... 10 өнгөрчихсөн юм уу. Өө донжоо гомбоо гэж. За би залгачихья.

“...За байна уу...  Хэн байх уу, хэрээ гомбо байна. Ха ха ха за за, чи ёстой овоо чанга дуутай байх чинь. Яасан танай уяаны нохой явчихаа юу. Харин тийн би нийлчихээд хамт явжийн даа. Чанга чанга яриад л чи нээрээ тэ. За за бид хоёр машин тавьчихаад чамайг авах гээд. ...Аан тийн энд догдолсон дэлдэн хажууд сууж л байна. Бөөн хүсэмж харц, чи ч өнөө шөнө унтахгүй ээ айн ха ха ха. Би тэгээд яахын... өө гомбоо, тэр балайтай учир эвээ олохгүй юм билээ. Шуухитнасан дурак зүгээр ...эртээр тийн... ха ха ха. Архи уухаас өөр юм чадахгүй тэр... За нимгэн хувцсаа өмсөөд байж бай даа. Бид хоёр юу авч орох уу.  За за дэлдэн бид хоёрын халтуурын хэдэн төгрөг байна даа...” гээд утсаа тавилаа.

-Ёооё чиний жаргалыг бодож би нээрээ явах юм аа.

З -Юу гэж байна. Байж байна л гэж байна уу.

Э -Өө өцгөрөө, би лангуун дээр бараагаа ил орхичихсон ш дээ. Буцаад орно л гэж бодоод ...цсс өнгөрсөн тэр хэдэн хиам муудвал Дэлдэн чи төлнө шүү ккк.

З -Төлнө ш дээ. Би өчигдөр нээрээ сайн хийсэн шүү. Нэг бараа бөөнддөг хэдэн бацаантай өдөржин яваад 8 гэхэд л бараг 60-тай буусан.

Э -Чи хаялгагүй ээ. Надад юм наахгүй. Унтаж хэвтэхдээ намайг яаж байгаа бол ч гэхгүй. Таксины ч мөнгө хялайлгахгүй. Хуншгүй чи бас. Чих шигээ урт ухаантай ч болоосой. Тэгсэн бол чамайг өөд татаад авахгүй юу мангараа, ха ха ха.

1

Хүүхэн ийн ам хуурайгүй ярьж өнөө муу Дэлдэнгээ бүлтэлзүүлж миний чихийг бас давхар дэлдийлгэсээр Дэнжийн мянгын цагаан байруудын хажуу өөд өгсүүлж замдаа нэг дэлгүүрийн гадаа зогслоо. Өнөө хоёр халуун хайртууд шиг л тэврэлдэн инээлдэж хошгиносоор дэлгүүр орж, төдөлгүй архи д арс нэлээн юм барьсааргараад ирлээ.

1

Э -За эндээс ойрхон ахаа, дээшээ жоохон газар сүнхийгээд болоо. Тэгээд Дэлдэн жаргаж дээ. Би яахав ээ одоо. Ахтайгаа үлдэх юм уу айн ха ха ха. Хоёулаа бас хүн ш дээ тэ ккк, тийм биз дээ ах...

Х -ккк би ч халтуураа л хөөе дөө. Хэдэн төгрөг дутуу л явж байна.

Э -Өө донжоо бас айхтар. Биеэ үнэлэх нь тэгээд хэд дутуу юм бэ дээ ах. Гайгүй мөнгийг бол манай дэлдкэ өгчихнөө биз дээ айн, ха ха ха.

З -Өгнө ш дээ.

Бид гурав ийн маазарсаар дээшээ нэлээн өгсөж явтал нэг Прусс машин нэлээн хурдтай зөрлөө.

Урд сууж явсан хүүхэн гэнэт сэрхийж “Хөөе хөөе байз даа... Энэ... Нараагийн нөхөр байна ш дээ” гэлээ. Дэлдэн маань ёстой дэлдийгээд араас босоод ирлээ. “айн мөн үү, ах зогс доо” гэв.

Би зогслоо. Хүүхэн яаран хаалгаа онгойлгон өнөөх машины хойноос нь тун сүрхий хараалснаа “Мөн л байна л даа. Тэр номерийнхоо энд нэг ийм анивчдаг гэрэлтэй байсан” гэлээ.

Э -Энэ нээрээ ёстой Гомбоо юм болоод байгаа юм биш үү. Алив залгая даа.

З -Буцьяа хоёулаа.

Э -... Байна уу. Аан за за би тиймээ, хөөш танай нөгөөдөх энд давхиж байх шиг байх юм. Тийн ардаа нэг гэрэл нь анивчаад байдаг. Тийн, сая энд танай доор мухарт зөрлөө дөө... айн ... ха ха ха тийм үү. Чи тэрийгээ нэг тэгээд аргалчихна л даа, айн ха ха ха... /утсаа тавиад/ мөн гэнээ. Сая түрийвчээ мартчихаж гээд орж ирээд гарч байгаа гэнэ. ккк Дэлдкэ яасан сүнсгүй болсон уу. ... жаргалд дуртай,  тэгээд аймхай айн ха ха ха.

З -Айх ч гэж дэмий ш дээ. Гэр бүл үймүүлсэн болоод...

Э -Би нээрээ жоохон сууж байгаад харина шүү, яршиг шавар. Чи тэгээд жаргаж үз.

З -Цуг л өглөө шөнөдөө явья... гээд хоёр суудлын голоор гар нь дахин орж ирж хүүхний хөхний тушаа руу илээд авч байгаа харагдав.

-...Ахын утсыг аваад үлдчихье. Та шөнө ирээд авчих тэгэх үү айн гэж Дэлдэн намайг ятгалаа. Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй.

Э -Нээрээ та утсаа өгчихөөч ...би араас чинь залгаад байхгүй ээ. Таны утас хэд билээ. Ингээд дохиод үлдээчихье. Харин над руу хэзээ ч залгаж болно шүү ха ха ха. За за хэрээ гомбоо гэж баахан балайрах гэж ёооё.

1

Бид гурав чигээрээ өгссөөр хэд тахиралдаад нэг хаалганы гадаа ирж зогслоо. Хүүхэн утсаараа дохилоо. Төдөлгүй нэг нөмгөн куртка өмссөн намхавтар 40-өөд насны байрын онигор нүдтэй бор хашааны хаалганы цаанаас цухуйж манай хоёр тосож буун бөөн инээдэм ханиадам болж уулзалдаад хашаа руу орлоо.

1

Би саваагүйтэн бууж хашааны завсраар харвал нэлээн том тоосгон байшин чиглэн алхах гурвын дунд хоёр хүүхний бэлхүүсээр чанга тэврэн алхах манай Дэлдэнгийн чих тун содон тод харагдаж байлаа.

Бусдыг жаргалд нь дөхүүлж өгсөн би машиндаа сууж уруудлаа... Хар замд нийлэхээр дөхөж байтал урсгал сөрөн нэг тэрэг улаан галзуу хажуугаар эргэлээ. Лавлаад араас нь хартал өнөөх номер дээр нь улаан шар гэрэл солбин асаж харагдлаа... Тусыг санаж өнөө хүүхний дохисон дугаар луу залгатал “...таны залгасан дугаар ...салсан тул” гэж нэг хүүхэн хариуллаа. ... “Муу Дэлдэн маань яана даа, алуулсаан” гэж бас богинохон зайд мэдэх болсон танил найзаа би өрөвдлөө.

1

2. ...Хань минь

1

Нэг хүүхэн аав нь бололтой 50  гаран насны эртэй хамт нэлээн хол тууштай яваад ирэхийг хүслээ. 22-ийн товчооны цаахнаас нэг хонь авчрахаар яваа гэнэ.

А/аав/ -Бага охин төрөөд. Энэний доодох юм байгаан. Оюутан болчихоод гүйгээд байсан харин нэг залуу дагуулаад ороод ирсэн. Тэгээд маамуулчихлаа. Энэ золигууд одоо сургуульд сурах гэж юу болж байдаг юм бүү мэд.

Х -Аан тийн. Тэгээд хань ижилтэй маамуулж байгаа бол яахав дээ хөө. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ.

А -Би ч одоо 50 хүрээд гурван жил болоход гурван ачтай болчихжээ.

Х -Би эртээр энд ирж хонь авсан ш дээ. Тийм тарган юм ч харагдаагүй. Шүдлэн хонь 120 гэсэн билүү дээ.

А -Одоогийн хүүхдүүд өөх идэхгүй юм даа. Айгаад. Манай хүргэн Эрдэнэтийнх юм байна. Аав ээж нь бас хэр таарсан бийлэгжүү юм. Нэг гэр хашаа авч өгсөн юм байна. Одоо тэгээд нэг цай цүй ууцгаагаад хурим найр хийгээд ач охин хоёр нүүгээд явах юм ярилаа. Өө тэгээд ач төрлөө гээд өлгий тавчик хамаг юмыг нь тэндээс худууд өгүүлээд. Бас хүн байна даа. Нэг шөлний хонь явуулчихья гээд эгчийг нь дагуулаад гарлаа л даа. Би ч нэг 140 цаастай л яваа. Багцаатай л бодож. Тэнд нь янзлаад өгч байна уу тэ. Би харин амьдаар нь л өгүүлчихье гэсэн. Бас ажил юмаа. Энд нь янзлуулаад нэхий шаантыг нь орхиод цэвэр махаар нь явуулчихдаг юм бил үү.

Х -Би харин тэгсэн. Нэхийг нь өгөөд бас таван мянгыг нэмж өгөөд тэгээд махаа аваад гэдсийг нь цэвэрлүүлээд буцсан.

А -Аанхан. Манай энэ хэдийн ээж гэдэс мөн сайхан янзалдаг байсан шүү. Манайх хөдөөнөөс дөнгөж орж ирээд хотод байхад чинь айлууд хааяа хонь идшээ янзлахаараа миний муу ханийг дуудаад аваад явчихна. Нөгөө дуулдаг хүн найр хэсдэг шиг хэхэхэ. Би чинь заримдаа дагаж салбаганаад хөөрхөн ходоодоо халаачихдаг байлаа ш дээ хэхэхэ. ...Одоо тэгээд ингээд хонь мал болохоор муу бүрлээч санагдаад байдаг юмаа хөө. Энэ охиныг ганцаараа явчих гэснээ бас эмэгтэй хүүхэд хол газар гээд... Янз бүрийн хар юм дуулдаад байхаар явуулчихаж төвдсөнгүй. Дагаад салбаганаад л хөө.

Х -Өө зайлуул. Тэгээд охидуудаа ганцаараа л өсгөө юу?

А -Найман жил болж байна. Эд нар бас бага байсаан. Ёстой инээж сууж байгаад л харвачихсан. Ёстой гэнэт л. Эд нар чинь хүүхдийн зуслан хөдөө гадаа явчихсан байхад болсийн.... Би тэгэхэд ч бас яахав. Ажилтай хамт олонтой байсан болохоор тэднийхээ дунд хутгалдаад нэг давсан даа... ай хөөрхий.

Х -Гэнэтийн хагацал хэцүү. Би бас аавыгаа гэнэт алдаж байсан юм. Бүтэн харвах чинь ерөөсөө  тэгээд шууд л нам юм билээ.

А -...Тнх, бид чинь тэгээд хамтдаа их богинохон амьдардаг юм байна даа. Чааваас. Том охин төрөөд л би чинь хөөрөөд л гүйж явсан одоо саяхан л санагдаад байгаа юм. Тэгээд одоо ер нь явах тухай л ярих нас руугаа ирчихсэн байна ш дээ.

Х -Анхны хүүхэд төрөхөд сайхан даа тэ. Хүн бүр л нэг дурсамжтай байдаг юм.

А -Өө бид хоёр чинь тэр Улаанхуарангийн тэнд нэг эгчийнхээ гэрт ханьтайгаа хоёулаа. Өнөөдөх чинь шөнө гэнэт их айхтар өвдөөд. Одоог бодоход түргэн бас их хариуцлагатай хурдан ч ирдэг байж дээ. Одоо энэ их шавсан машин ч байсангүй. Тэгсэн лүд, өнөөх түрэгний тэрэг нь бас төрөх гээд тулчихсан хоёр ээжийг нэг хөгшинтэй суулгачихсан хэ хэ. Хань минь ороод би багтдаггүй дээ. Тэгээд үлдээд таксины ч мөнгөгүй ээ, хойноос ёстой гүйж өгсөн дөө. Хоёр хөлдөө нэг муу хроом хийчихсэн хэхэхэ /зөөлнөөр нэлээн удаан инээлээ/ ...Тэгээд тэр 1-р төрөх хүртэл зүгээр жавхдаад орсон санагддаггийн. Тэгсэн хөөрхий манай том чинь буруу  байрлалтай тэр шөнөчин, маргааш  өдөржин эх нь өвдөөд зайлуул. Маргааш орой нь төрсөн ш дээ. /Хойш охин руугаа эргэн харж/  эгч чинь бөгсөөрөө гарсан ш дээ. Чамд ярь луу?

О/Охин/ -Эгч өөрөө нэг тэгж ярьж байсан байх шүү гэж инээвхийллээ. Их даруу хүүхэд бололтой ярианд ер оролцсонгүй.

А -Үгүй тэгээд яг төрөхдөө бол бүтэлт энэ тэр байхгүй төрчихсөн юм буянтай бас. .. хэхэхэ нээрээ бас залуу байхад. Өө танай эмээ чинь ирчихсэн. Холхиод хойш урагш алхаад “ёстой нээрээ муу охиныг минь тамлаад хаячихлаа” гэхдээ над руу хялам хялам хийгээд л хэхэхэ. Би чинь тэгэнгүүт нь сандарч гараад л. Нэг тамхиа орооно хэхэхэ. Сүүлдээ ч нээрээ өрөө ч айгаад.. Одоо ингээд ярихаар чинь та нарт бол инээдэм л санагдах байх даа... Өнөө муу Мүүеэ эгч чинь тэгэхэд залуухан авгай ирчихсэн ...гэдсэн дэх хүүхэд нь буруу зөрүү харчихаад байхад мэддэггүй улсуу та нар чинь гээд хангинаад л ...Мүүеэ чинь ер нь нэг хамаагүй ярьдаг ш дээ тэ /охин “тийн” гээд зөөлөн инээв/

“Тэгээд л эрхэлж хэвтэж байхаар бариачид очихгүй. Чи ер нь сул толгойлсон”  гээд Мүүеэ эгч намайг чинь хангинаад л авч байгаа юм чинь хэхэхэ... Охин бас инээв.

А - ...Аан аав чинь анх ээжийг чинь эргүүлж байгаан гэж хэ. Нэг цэрэг өмдтэй “ЦА”  гэсэн номертэй усны машин барьчихсан тас хар гартай юм хэхэхэ. Бас тэгээд бууж очихдоо нөгөө муу хромон гутлынхаа хоншоорыг бас гялалзтал зүлгэж тослоно ш дээ. Ээж чинь бас яриа байхгүй. Ичимхий хэхэхэ. Тэгээд яаж байгаад нэг болсон юм хоёулаа. Удаагүй дээ тэгээд тэр хуарангийн хашаанд тусдаа гарсан даа. Чи мөн хэл амтай шүү. Бид хоёр “энэ одоо бид хоёрын хэний удмынх нь сүнс юм бол доо. Бид хоёр лав ийм олон үггүй дээ” гээд л. Мүүеэ чинь чамайг яслид зөөнө. Том болохоор нь амыг нь ар дээр нь гартал алгадаж байхгүй бол чих халууцуулах охин байна даа гээд хэхэхэ. Тэгсэн миний охин чинь харин даруухан нь болсон до...

Охины инээд чангарсаар аавын яриа цааш сайхан өрнөсөөр...  Бид зорьсон газраа ирлээ. Аав шийдвэрээ өөрчилж гэдэсний халуун шөлийг нь ууж тэндээ янзалсан нь дээр байх гээд хонио шууд амьдаар нь ард хийлээ.

Буцахдаа аав нь охин болоод худуудтайгаа очиж зочлох тухайгаа завгүй ярьсаар Толгойтын эцсээд хүргүүллээ.

1

Би үдэхдээ... “тэгээд хонио ингээд өгүүлэхээр болов уу”  гэлээ.

Аав нь -Тэгье ээ хөө. Манай бага ч гэсэн гэдэс сайхан арилгадаг юм аа гэж бахархалтай хэлээд “...за хөө сайн яваарай. Энэ дээгүүрээ шууд гараад явчихдаг юм шүү” гэж замчлаад үлдлээ.

1

Өег дулаан сэтгэлтэй байрын эр хүн, хэдэн охидын аав, гурван ачийн өвөө ийн таксинд минь зорчиж тийм хол биш зайд явсан ч охинтойгоо, ханьтайгаа  амьдралынхаа нэгэн алтан үеэр аялаад эдүгээ цагтаа эргэн ирж гэртээ буулаа...

1

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
zurmaaa:
xoovon zuger bna le bi onoodor tarsan xarin joxon ajil ni amjixgui bx shig bna lee
2014-11-16
haachiv:
hi hoovon haachivaa ene site ni niitleliig ni taviulahgui bga yum bolov uu? oirdoo taxi osoldson gesen yum sonsogdooguidee gaigui l bgaadaa...
2014-11-04
zochin:
ugui neeree yav aa
2014-11-03
er hun...:
сайн байцгаана уу яагаад таг чиг болов? сураг ажиг байхгүй юу? сэтгэгдэл бичдэг хэд минь сайн биздээ? ойрдоо ажил ихтэй байгаад орсон чинь такси цуврал байдаггүй,,,??? амьдарлын эрээн бараан ээлжлээд л эх орны нийслэл маань утаан хөшгөө татаад эхэлчихэждээ... гэхдээ зам харгуй бас бус байшин барилга гээд өнгө засаж байна лээ учиргүй таг түгжирдэг байсан нь харьцангуй багассан санагдсан шүү...
2014-10-29
sainuu:
sain uu manaihaan hoovon yasan be utasiig olj uguuj yu bolood tag bolchihson be asuugaarai manaihaan utasiig ni bicheerei please........
2014-10-29
baatar:
hoobon haa chisan be medeh hun bna uu utas shormosiig ni meddeg bol heleech asuumaar bna sh dee
2014-10-28
zochin:
hoovoon amid uu
2014-10-27
sainuu:
sainuu manaihaan hoovon maani yachihvaa yu bolovoo zugeeruu yagaad buur tag chig bolchihvoo humuusee manaihaan asuugaad surag ajig taviaraarai hoovon hoovon yachihsan be
2014-10-27
schuhmacher :
bugdeeree sain u?xoovon sain u?zav muutai baigaa yum u?
2014-10-25
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? зав зай багатай таваргацгааж явна уу? би ч ялгаагүй ээ, өнөөдөр, маргааш, нөгөөдөр газар шороотой "найзлах" ажил явдал байгаа. одоо ингээд гарч замын цаадах хөрш хөгшнийх рүү явах гээд л байж байна. уржишгдар ута*ад, нуруу нь өвдөөд бөхийж чадахгүй байна гэнээ, шал угааж ыөгч тус болооч гээд. өө нээрээ тийм, өнгөрсөн 20-нд бас нэг хөгшнийг эргэж очоод, өндөр настны байранд амьдадаг болчихоод буй хөгшин. сүмийнхэн нь эргэх гээд манайх руу ута*ад хамтдаа эргэх эсэхийг минь тодруулж асуугаад. би ч тэгь л гэв. учир нь, энэ хөгшний хүүхдүүд нь өдөртөө нэг орж гараад байгаач хэмээн надаас хүсэж хэрэг болгож манайд ирж байсан юм. хэн маань ч нас дарж хөгширнө, өтөлнө, маам минь настай хүн байдаг болохоор ч тэрүү, ер нь л өвөө эмээтэй өссөн болоод ч тэрүү, хөгшид настангуудыг хүндэлж хайрладаг, зүрхнээс минь, сэтгэлээс минь энэхүү уянгы чавхдас эгшилж гараад байдаг юмдагуудаа л хэмээн санагддаг. за нэг имйэрхүү, ...явж хөгшний шалыг нь угаачихаад өөрийн ажил тарал газар шороотойгоо золгох минь, хэхэхэхэ. та нар минь сайхан амарцгаагаарай.
2014-10-24
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? наад бие хаа чинь зүгээрүү, өвдөж барьсан юм биш биз? аль эсвюэл ахуй амьдралын явдал хэрэг тохиогоод ч юмуу, үгүй бол, гараад цаг нар муухан байна уу? тун удахгүй чамаас чимээ сонсоно гэдэгтээ найдаж сууна.
2014-10-24
er hun...:
ойрд яасан вэ ? хоовон хайчсан вэ? энэ утга учиргүй улс төрөөс залхаж байна ! хоовон ?????
2014-10-24
nara :
hoovoon bnuu yasan bee
2014-10-24
beryl:
hoovon buur tag boljeee. bi maamuulaad 3 sar oroogui bj bgaad orohod hedhen dugaar nemegdsen bna shuu. ovoorson ih um bgaa saihan unshii getel doroo un*ad duuslaa. hoovon mini idevhitei bichihiig bodooroi.
2014-10-23
sainuu:
sainuu hoovon yasan be yagaad tag bolovooo zugeer uuu humuusee asuuj suraglaarai hoovongoo
2014-10-21
zochin:
104 oo taviach ee
2014-10-20
naiz:
amjilt husie hoovoon
2014-10-20
schuhmacher:
sain baitsgaana u? bugdeeree.-eldev xachirgui engiin amidral,xorom zuur ch gesen ulaanbaataraaraa zugaalchixdag boloxooroo...unshx durtai...saixan etseg xun bainaa,iim xumuus olon boltugai!emegtei xun nuur ogvol er xun bas l durtai baix biz dee.mongolin maani neg ger bul ch boloxnee buten baixsan daa...salalt bol unendee xeterch bgaa shuu manai ulsin xubid.
2014-10-15
хүрэл:
энэ дугаарт санал хэлнэ ээээ,, дэлдэн бол дэмий л явж байна гэхдээ аандаа ч байна гээндээ ч байна цаад бондгор бэлэн биш бол хэн очихов дээ,,, охины хүүхдийг зээ,,, дээр хэлчихсэн байна аав бол сайхан, мань нь адуу шиг тачигнасан хэдэн банди, ганц охинтой өгсөж уруудаад гүрийж л яваа нэгэн юм аа хоовондоо амжилт
2014-10-14
хүрэл:
бимаа-г ороод ирсэн байхар эхлээд тэрийг нь уншаад дараа нь кккк хоовонгоо уншлаа ш дээ ккк,,, ,,,, уриагүй ч түрэмгий зочидын хөлөөс одоо л нэг хөндийрч эхэлж байна зовлонг нь бимаа сайн мэдэх учир эхэлж сорт хийсэн бололтой кккк одоо нэг жаахан ажил үлдээд байгаа тэрний ард гарчихвал жигдрээд явчих нь. юм үз-н дурсамжийг хүндэтгэв бас дурсамж сэдрэв толкунова- сайхан намуухан уянгалаг хоолойтой, гэзгээ донжтой гээч нь сүлжээд боочихсон,,, день победа-могмаев сартайгаад л авна даа,,, аятунгаа алба тавлаг уу? шинэ танил эр хүний амрыг айлтгая, крил цондтой болоорой хө, шумахер удахгүй шуураад ороод ирэх байх,,,
2014-10-14
dulam:
saihan niitlel bna uuriin erhgui aawigaa sanchihlaa tsuuhun heden ugeeree setgel zurhend min shinetel heleh umaa helchiheed tamhia nereed suuj bga aaw min nudend haragdaj bna .aaw eej mini l eruul saruul urt udaan nasalj bval minii amidralidaa aldaj onoh uy ch bish sanagddag shuu !!!
2014-10-13
er hun...:
saihan bichver bolson b,a hoovoon. saihan mongol orond chini jihuun salhi salhilaad ehelchihlee dee namriin nalgar udruud duusaad uur amisgal uvulduu beldej baih shig b,a zon olon mini uvulduu sain beldsen b,h gej naidie daa... ajil amidral urgeljilseer l ... bichveruudiin tuhaid ch deldengiin huvid er hun 2 ulaan hooloinoosoo neg boldog gej b,gaashdee deldengiin chih ni b,hgui bolson bizdee kekkeke. emegei hunii havirgand shigdej amidrah hetsuu dee... ter aaviin tuhai bichver yanztai bolson b,a umug tushig bolson aaviigaa dursaad saihan b,laa . hun amid bhad ni neeg ih yum sanadaggui yum b,a lee yavsan hoino ni ih harma*g yum shigee ene bol niitleg l bodol b,h odoo hurtel aav mini tamhia nereed l suuj b,gaa ni nudend haragddag aaviin mini uner yamar goyo hajuud ni suuhaar neg taivshirliig mederdeg baisan daa... hedii amidral uzej uuruu etseg bolson ch odoo hurtel aaviigaa uguilj heden buural uvugchuulteigee oir baij huuch huuruh durtai bi ... zaluuchuud boddog l b,h ene odoo heden hugshchuultei yugaa yaridag b,a aa gej ugui shuu ter humuus chini hamag zaluu nasaa ur huuhed hani ajil ajil hudulmurt zoriulchihaad yu ch nehelgui tamhia tataad l suuj b,gaa egel baatruud yum yadgiim gertee taavaarai tamhia tataad l suuj baig bitgii nud uzuurleerei heden uvugchuul mini tsag hugatsaanii amid hudulguuruud mini magadgui huugiinhee golood shidchihsen gutlaiig umschihuud huld evteihen saihan gutaliig yundaa goldog b,a aa geed l suuj b,gaa uujim uhaintai buurluud mini urt udaan naslah boltugai...
2014-10-13
отгон баяс.:
би уг нь энэ "такси" цувралыг анх энэ сайтаас уншиж эхэлсэн юм.маш их сонихолтой, инээдэмтэй, юм их бодогдуулсан их сайхан бараг бүхэл бүтэн зохиол ч гэмээр, олон ангит цуврал кино ч гэмээр их сайхан уншихад урамтай байдаг юм.харин дунд үедээ удвал сайд, ганбаатар гишүүн энэ тэрийг авч явсан нь жаахан сонирхолгүй болж байсан шүү. хоовондоо амжилт хүсье.юм- үзийн сэтгэгдэл их таалагддаг юм.
2014-10-12
hoovond:
ikh mongoliin mini egel udruudiig huurneh tani goyohon bna da.ium-uz jaahan guniglangui bna uu da.zugeer de hu. heden jiliin umnu ganaa.mn deer taarch bsan. hoovon mini urag*....
2014-10-12
hoovon тэнгист:
баярлалаа. манайхаан. зөвлөгөө саналыг хүлээж аьч үйл ажилдаа тусгаж явах болно.
2014-10-11
тэнгис:
сайхаан. манай хоовон сайхан бичдэг шүү. харин охины хүүхдүүдыг зээ гэдэг ш дэ. охидуудтай хүн бол зээтэй л гэсэн үг. хүүгийн хүүхдүүдийг ач гэдэг ш дэ.
2014-10-11
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байна. дараах монгол тайлбартай видеоноос дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery
2014-10-11
saihan horvoo:
sain aaviin tuhai unshlaa. huniig dotood setgeliin gun ruu orj olj harna gedeg ih l uhaantai hunii shinjdee hoovon ah mine. bayarlalaa
2014-10-11
юм-үз:
энэ жилийнхээ татварын баримтуудаа шивэхээсээ өмнө youtobe орж оюутан байхдаа сонсох дуртай байсан оросын дуучдыгаа, валентина толкунова, лев лещенко, нөхөр эхнэр пахмутова добронравов нарын дуунууд, выысоцкий, анна герман гэхчлэн өөр бусад хүмүүс хамтлагийн дууг, мөн, хуучнаар зху-ын жүжигчдийн яриа хөөрөө гэхчлэн зарим нэгэн нэвтрүүлгүүдийг үзэв. "ялалтын өдөр/день победы" гээд дууг сонсох чагнах бүрийдээ өөрийн эрхгүй мэлмэрээд ирдэг, ... энэ удаад ялгаагүй ээ, мэлмэрсэн. 5/9-ний өдөр ялалтын баяраар явдаг байсаа санаад..., оюутан нас, москваг жаал өөртөө дурсах шивдээ.
2014-10-11
юм-үз:
сайн байцгаана уу? илүү дутуу ямар ч зүйлгүй, хөвөрдөх амьдралынхаа нэгээхэн хэсгийг сэтгэл зүрхээрээ чимсэн эгэл сайхнаас сайхан яриаг , хэнийх ч байлаа гэсэн, сонсож чагнаад суух үнэхээр өег. сайхан эр хүн, тэнгэрлэг хань, сайн аав хүнтэй таарчдээ хоовон минь. яриаг нь сонсоод яг л кино шиг яриа үг бүр нь нүдэнд харагдаад, хэхэхэ, сайхныг, сайныг сонсож чагнах гоё шүү. аж төрөлт амьдран суух амьдралын их сургуулийн цэнгийн үнэтэй, тэр чигээрээ сургааль сургамж болсон, илч гэгээ төөнөсөн сайхан эд. хууч хөөрөлдөцгөөдөг та бүхний минь хань ижилтэй бүр нь хоовонгоор маань ороод гарсан энэхүү эр шиг, бүрлээч болж тэнгэрт одсон хань шиг нь 2 биенээ тулж түшсэн, үр хүүхдүүд, ач гуч гээд хайртай хайрладаг бүхнийгээ дээдэлсэн хүмүүн нар байгаадаа гэж санадаг. та нар минь ижилгүй сайхан, эгэл тунсаг хүмүүн байгаадаа, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, уцаарлахдаа уцаарлаж, бухимдамхдаа бухимдаж, цухалдахдаа цухалдаж, аашлах, загнах үе байхад аашлуулах загнуулах ч явдал маньд тохиодог шиг та нарт минь ч гарах гээд юм юм л байх ч, эхний зорчигчид болоод тэдний очиж яваа эмэгтэй шиг л лав биш зүсээ харалцаагүй ч ярилцаж хуучилцгаадаг та бүхэн минь сайхан амарцгаагарай.
2014-10-11
sainuu :
sainuu manaihaan bas hoovon mini,unuuduriig huleej huleej un*d ih saihan bailaa gej ter aav estoi mundag yumaa bas ih saihan bichsen bn yag haragdaad derged ni bgaa yum shig l sanagdlaa sain aav bas sain uvuu bn ,harin ter delden hol yavahguiee te kkk yanaa uuriinhuu amidraliig boddogui yum bhdaa gej sonin shuu mongoldoo hyrdan ochih yumsaan ih saihan sanagdaj bna hoovondoo mash ih bayarlalaa.
2014-10-11
зочин:
хөөрхөн юмаа...ачтай болох сайхан шүү...амьдралын минь үргэлжлэл.....сайхан хонины гэдэс идэх юмсан...сайхан даа..
2014-10-11
zorge ! :
neeree hoovoon ! damchaa agsnii helsniig damjuulchihval ! ug ni zugeer shuu ! hervee uras ni baidag bol !
2014-10-10
damchaa agsan:
saihan bichjee mongol ahyig nydend haragdtal,bitgii ger byl yimyyl gej ter deldend heleetheerei hoovoon ytas n bga bol
2014-10-10
zorge ! :
nugel nudeeree ! gedeg dee ! gertee orj neg ym yriaad ! gadaa garch oor neg ym yriaad ! amidralaa ! iim hongon jujig bolgoj baigaa huniig orovdood omnoos ni utas tsohij baigaa hoovon chi arai l hongodood baigaa ym bishuu ! nugel buyan 2 tentsene gedeg ch hudlaa shuu ! chinii bichsiniig un*d olon ail ger amidraldaa ooroor handah baih gej naidiidaa !
2014-10-10
mundag eree:
delden aluulsan boluu. hajuudaa neg huuhentei yvaa ym chini argalj dongoson baigaa daa .ineed hureed bhiimaa.jargald durtai delden *rd amjilt.kkk
2014-10-10
0333:
сайхан аав байна уншууртай,тэр дэлдэн дэмий
2014-10-10
tulga:
mongol ornoo sanaj baina shuu
2014-10-10
аятунгаа:
за сайн уу манайхаан хоовон минь ажил төрөл машин тэрэг сайн уу давхиж л байгаан байна өнөөдөр цас бороо холилдсон сэрүүхэн өдөр ч сайхан хоол хийж идээд таксийгаа уншаад сэтгэл дулаахан сайхан байнаа хүний амьдрал дундуур орох ч дээ дэмий л юм байгаам даа тэр дэлдэн нөхөр гэхдээ санаатай гар байна хажуудаа бас эмэгтэй хүнээр халхавч хийлгэчихсэн тэр авгай нь нөхрөө зориуд уурлуулаад гаргачихсан юм шиг байна даа тэгж хамаагүй давхиж байгаа осол юманд орох бий дээ тэр хүүхэн бас манай хоовонд санаатай ээн хэ хэ хань минийг нээрээ ямар сайн бичээ вэ нээрээ л сайхан монгол эр хүн байна даа сайн ч аав юм байна за амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй манайхаан хоовондоо амжилт
2014-10-10
bolor:
manaihan eh saihan heleeree. zov saihan yariltsaj hariltsaj baihad yanaa....neg l ih hudlaa hev mayag zagvar hooson hooson tolgoitnuud hunii horvood ih bolj dee..
2014-10-10
бимаа:
хань минь-ийг ямар хөөрхөн бичээ вээ бүр нэг уяралтай санагдлаа,
2014-10-10
зочин:
тэр айл айлын эхнэр эзгүйчилсэн дэлдэн алуулсаан. тэр нь ч бараг дээр байх, бас хаяагаа хадрах маягтай, айн. эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг тэр дэлдэнд бол яав ч тохирохгүй үг
2014-10-10
бимаа:
хүрэл гараад ирснийг сонсоод баярлаад уншихаасаа өмнө биччихдээ ккк одоо уншия, бүгдэнд нь мэнд манайхаан
2014-10-10
gogo:
anhniih n unshugch blaa saihan bna daa mundag etseg yumdaaaa
2014-10-10