Н.Наранбаатар: Амьдралын сүүлийн мөчид үлдэх ганц зүйл бол хайр
2014-10-11

Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” монголын уран сайхны киноны нээлт өчигдөр Тэнгис кино театрт боллоо. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдрийн тохиолдуулан, намрын сүүлчийн бороо шивэрсэн бүүдгэр агаад тогтуун орой “Сүүлчийн шөнө”-ийг нээв. Киноны уран бүтээлчид  ч сүүлчийн бороо, “Сүүлчийн шөнө”-ийг онцолж шүхэртэй ирцгээсэн байлаа.

Нээлтийн үеэр зарим уран бүтээлчидтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

g

Н.Батцэцэг: Үзүүштэй, хүнд хэлэх гэсэн санаатай уран бүтээл

Монгол Улсын гавьяат жүжигчин

g

Н.Наранбаатарын  энэ бүтээл монголын кино урлагийн түвшинг тодорхойлсон бүтээл болсон байх гэж бодож байна. Ирэх 2015 онд Монгол киноны 80 жилийн ой тохионо. Манайд жилд 40-60 орчим кино гарч байна гээд байгаа шүү дээ. Эдний зарим нь мэргэжлийн, зарим нь сонирхогчийн бүтээл байгаа. Манай энэ уран бүтээлд хамгийн чадалтай гэгдэг, олон уран бүтээлд уригддаг уран бүтээлчид тоглосон. Найруулагчийн хувьд залуу найруулагчид дотроо хамгийн сайнд ордог шүү дээ. Дуу хөгжмийг нь ч мэргэжлийн түвшинд хийгдэж, сайн дуучид дуулсан. Үзүүштэй, хүнд хэлэх гэсэн санаатай уран бүтээл болсон. Миний хувьд гадаад олон жил болсон Саянцэцэг гэдэг хүүхний дүр бүтээсэн. Миний нэг хэлдэг өгүүлбэр бий. “Би гадаадад олон жил болж эд хөрөнгө, тансаг амьдрал, өөрийн мөрөөдөж байсан бүх юмыг олсон. Гэхдээ би ганцхан хайр сэтгэлийг олоогүй. Одоо би тэр хайж явсан зүйлийнхээ дэргэд сууж байна” гэдэг. Энэ бол бас манай киноны хэлэх гэсэн нэг санаа. Энэ киног үзсэн хүмүүс өөрийн дотор нуугдаж байдаг нандин зүйлээ олж харна байх гэж бодож байна.

g

Ж.Мөнгөнсүх: Хайр сэтгэлийг хэрхэн харуулсныг ирж үзээрэй

“Эмоци” продакшны жүжигчин

g

Киноны маань нээлт боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд энэхүү уран бүтээлд дөнгөж амьдралд хөл тавьж байгаа анхны үнсэлт, анхны хайр, анхны учрал гээд сайхан бүхнийг үзэж байгаа Эрхэс гэдэг гэнэн цайлган залуугийн дүрийг бүтээсэн.  Манай “Сүүлчийн шөнө” гэдэг уран бүтээлд хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг маш өвөрмөц, гайхалтайгаар найруулагч Н.Наранбаатар маань үзүүлсэн. Хайр сэтгэл хэмээх хүний амьдралын хэзээ ч тайлагдашгүй оньсого мэт зүйлийг яаж харуулахыг зорьсныг ирж үзээрэй гэж хэлье дээ.

h

Ш.Гүрбазар: Хайрыг, нууц амрагийг, хүний хүсэл хяслыг муулаагүй

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч

h

Би хамгийн гол нь Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатартаа их баярлаж байна. Бид “Надаар тоглосон хайр”-аар уран бүтээлийн гараагаа эхэлж, таван хайрын жүжиг бичсэн. Миний хувьд анхны, хайрын кино. Сайн эсвэл муу кино болсны тухай хэлж мэдэхгүй. Хүний 18 наснаас 60 нас хүртэл амьдрал яадаг юм бэ, цаг хугацааны уртад ямар зовлон байдаг юм бэ гэснийг л харуулах гэсэн кино. Хайрыг, нууц амрагийг, хүний хүсэл хяслыг, хүний адыг муулаагүй. Хатуу үнэн амьдралд байх юм даа л гэсэн кино. Бид өөр өөрсдөө л хайрын тухай тайлбарлах юм бурхан бидэнд хариуг нь хэлээгүй болохоор би хэлж чадахгүй ш дээ.

h

-Та зохиол дээрээ ямар хугацаанд суув.

-Цагаан сарын шинийн 8-нд Н.Наранбаатар надтай уулзсан. Би дөрвөн сар суусан. Зохиолын ерөнхий санаагаа бэлэн болгоод зургаадугаар сард жаахан засвар хийгээд долоодугаар сард кино зургандаа орсон. Хүн төрөлхтөн хайр дээр их хариуцлагатай ханддаг. Хайр дурлал өөрөө хүний мэддэг сэдэв. Чи ч мэднэ, би ч мэднэ. Худлаа байвал хүн уурладаг. Үнэн байвал за яахав ээ зөв юм байна гэж боддог. Домгийн тухай кино байсан бол та нарын хэн нь ч ойлгохгүй. За нэг ийм юм байждээ л гэж бодно. Хайрыг бол хүн бүхэн мэддэг. Хүнд хамгийн ойрхон байдаг. Энэ киног үзээд үнэхээр ийм зүйл байдаг юм гэж бодвол бидний хийсэн бүтээлийн үнэ цэнэ гарна.

g

Найруулагч Н.Наранбаатар “Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг. Би энэ киног бүх насныханд зориулж байгаа. Хүн хорвоод төрөх, өтлөх, өвдөх, үхэх нь үнэн гэж хэлдэг түүний нэг хувилбарыг хайрлаж, дурлах нь үнэн гэж болох юм. Хүн хэдий нэр төр, алдар хүнд, амжилт дүүрэн амьдарсан ч гагцхүү амьдралын сүүлийн мөчид хамгийн нандин үлдэх зүйл бол хайр юм гэдгийг энэ кино өгүүлнэ. Бидний хамгийн үнэт зүйл бол хайр юм” хэмээн өгүүлсэн.

g

Эрхэм уншигч та хайрын үнэн учралын тухай, хүмүүний дахиж амьдрах гол цэнэг бол дурсамж, түүн дундаа хамгийн гэгээн дурсамж байдаг гэдгийг харуулсан “Сүүлчийн шөнө”-д саатаарай.

бйhбөы

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
jojo:
tiimee ene horvoo deer yu unen hair unen busad ni uurd hamt baihgui,uhehed hajuud dulaatsuulahgui,(hair hair hair hamgiin huchtei ni)bugdiig hairla.
2014-10-12
jilo:
america yvsaad buzaj irsen tend surguuli togosson nohduud hollywoodiin kinoonii olnii hesegtch togloh chadvagyi gedegee medeed buzach irdeg ym shig baigaa ym.yg unen dee mongol kino suirch bna.bolson boloogui kino hiij bna.terniigee aguu hair ene ter geed....yamar titanic shig kino hiij baigaa bisdee.kkkkkk
2014-10-12
galaa:
battcetceg urchiisen xar avgai gechixjee. 60 nasiig shurgej baigaa xun ene zeregtei saixan yavj baigaad baxarxax xeregteishd. yamarch yaduu setgelgeetei um bdee. ataarxaad uxleeshd zavaan amitad
2014-10-12
mng8888:
enenii nairuulagch ch yostoi looloo bnaa... urlag gdg ni shuud utgaaraa ye damjsan yazguurtnuudiin oilgodog ed. tiimees tednii setgekhyi sonirkholiig bas yazguur ugsaatai nairuulagch l khiideg yumdaa.. tyynees bish ali aimgiin ch bilee modchinii khyy , ter tusmaa toriin soyorkhol moltoi khyn bol zygeer tsaa*... tiimees songodog zokhioluudiig oor shigee bolgokhgyi bval sain bna.. kharin ene kino mino shig yumnuudaa khediig bol khediig khiij bolno. meddeggyigee medekhgyi bna gdg tom teneg....
2014-10-12
zocnin:
naranbaatar gej sehuun zantai teneg aalz
2014-10-12
hair:
bugden ajliin amjilt husie! uneheer amidramd aguu hair bdag tuuniihee toloo bid buhen zutgej temtsej,hertuulehgui ymsan gej yavdag shu dee. gurbazar ahdaa ajliin amjilt husie! tanai bolon tanii gergiin hamt avahuulsan zurgiig harlaa uneheer saihan hun bn bas yamar adilhan ym be! ta 2 az jargal eruul enh urt udaan naslahiig husen erooj bn
2014-10-12
boduushdaa:
mongonii toloo l yawj bgaa humuus shdee yas yumandeeree kinotou kinuugui mgl hogjino.tv geer garaad ehlene.xumuusee hunii halaasiig zudaadgahaa bolisonn deer dee........oorsdiigoo dotoroosoo gereltuul unen ugshuu
2014-10-12
blossom:
humuus tus tusinha ajlig higed jujigchin n kinondo toglod nairulagch zohiolch n kinogo butej nairulad l yavj bhad yun hachin yum biched bga yum be. yamar kino bolsnig n uzej bj hel. ajla l hisen bna nad humus chin.nasni erher hun bur l hugshirdug harin ch udi zeregtei shan haragdaj bga hunig muhaigar heleh heregugguishde. sain zohiolch nairulagch jujigchid togloson bna. kinog n uznee. amjilt
2014-10-11
зочин:
хүн бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө хийх ёстой зүйлээ сайн сайхнаар хийгээд л яваасай гэж бодож байна. ямар ч атаархуу юм, яасан ч жижигхэн өө хайж харж явдаг юм. энэ пост бичсэн зарим хүмүүс нээрээ өчүүхэн юм аа.
2014-10-11
mgll:
battsetseg odoo boliyo doo
2014-10-11
zochin:
mungu oloh geed hoorondoo adilhan mongol kinonyyd ih boljee agyylga ni gadnii kinog hyylzan interneteer gertee syyj baigaad ilyy sain kinonyyd yzne shdee
2014-10-11
ataarhyy mongolchyyd aa gej?:
hen hen haana yu hiij hen ni yugaan yarih ni bidend chyhal bis!!!haruin yag chanar deeree bol eersdeen l tednii haana ni yabj bna be?geed neg bodoj syr!!!!!!!!!!!!hynii sain yabah ni dyr byteeh ni sain hereg!setgegdel geecheen bichegch gyai bi hen be?gedegeen neg sain sana daa!!!!!!!!
2014-10-11
saraa:
ene battsetseg odoo bi irsen gesen shig ym ymnd l sabsnagnaj vbdag boljee chaa* ner turd ih dyrtai bn
2014-10-11
saraa:
ene battsetseg odoo bi irsen gesen shig ym ymnd l sabsnagnaj vbdag boljee chaa* ner turd ih dyrtai bn
2014-10-11
kkкпк:
алтантогос билүү. энэ хүүхний трико лайтай кккккккк
2014-10-11
kkkk:
батцэцэг үрчийсэн хар авгай болжээ.
2014-10-11
baatar:
yahav de..ene zaluu sulhan amttai dyrdee itgezen baagii do
2014-10-11
hhij l baig l dee:
amtgui ch gesen yahav oroldoj l baig l dee garztain bish ed nar ajil hiigeed eh orond nemer bolno gj yu bhav dee
2014-10-11
kkkk :
uls orond kinonoos uur hugjuuleh zunduu l yum bmaar bh yum hairan saihan zaluuchuud us shig amtgui kino duu muu gd yavaad bh yum daa tegj bhaar barilgiiin ajil hiivel unuu tsagt eh orondoo heregtei yum daa kino 10 jiliin daraa sergeej bolno sh dee
2014-10-11