Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад видео бичлэг илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Видео бичлэгт Багдади “АНУ агаараас өгч буй цохилтоо нэн даруй зогсоохгүй бол Цагаан ордныг дэлбэлэх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр “Хүсээгүй дайныг АНУ-д эхлүүлж, гал дээр тос нэмлээ. АНУ агаараас өгч буй цохилтоо нэн даруй зогсоохгүй бол Цагаан ордон, Пентагон зэрэг АНУ-ын хамгийн чухал обьектуудыг дэлбэлэх болно. Биднийг басах хэрэггүй” гэж хэлжээ.
1
Энэхүү видео бичлэгт барьцааны нэг хүний дүрс бичигдсэн байна. “Барьцааны хүний хэн гэдгийг, аль улсын иргэн болохыг мэдэхээр ажиллаж байна” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль- Абади мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |