Сирийг эрх чөлөөгөө олоход тусална
2014-10-13

Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган өнгөрсөн баасан гаригт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, агаараас цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. Тус улсын тусгай нисэх хүчин өчигдөр 15.00 цагийн үед Турк-Сирийн хил орчимд далбаагаа мандуулсан хэт даврагчид руу агаараас цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх ажиллагааны үеэр 10 гаруй хэт даврагчийг устгасан байна.

1

Эрдоган “Би нэг улсыг хамгаалахын тулд хэт даврагчтай дайн зарласан. Сирийн нөхцөл байдал хурцадмал байна. Тус улсын хэдэн мянган иргэн Туркийн хил орчимд байршиж байгаа. Турк улс Сирийн дүрвэгсдийг хүлээн авахгүй. Харин тус улсад эрх чөлөө олгоход туслалцаа үзүүлж, хамтран ажиллах болно” гэж хэлжээ.

Турк болон АНУ, Британийн хамтарсан нисэх хүчин ирэх долоо хоногт Багдад хотын зүүн хэсэгт хяналтаа тогтоосон хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин