Хар салхины улмаас гурван хүн амиа алджээ
2014-10-13

Энэтхэгийн хойд хэсгийн Андхра Прадеш, Одиша мужид дэгдсэн “Hudhud” хар салхины улмаас гурван хүн амиа алдаж, 19 хүн сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдөр дээрх мужуудаас 250 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоох мужуудад байршуулаад байгаа юм.

1

Хар салхины өмнө орсон аадар борооны улмаас 200 гаруй байшин, 50 гаруй машин урсчээ. Мөн энэ долоо хоногт гамшигийн бүсэд амьдарч буй 750 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Энэтхэгийн Батлан хамгаалах яам Прадеш, Одиша муж руу 5000 гаруй аврагч, 56 нисдэг тэрэг, 12 үнэрч нохойг илгээгээд байна. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд сэтгэл санааны хохирол гэж 10 мянган ам.доллар олгохоор шийдвэрлэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин