Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлахыг эсэргүүцэв
2014-10-13

УИХ дахь бие даагчдын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийв. Зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт  УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

1

Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт “Оюутолгой”-н санхүүжилтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гэнэ. Мөн энэ долоо хоногт хэлэлцэгдэх Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг бие даагчид эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. “Стратегийн ордын тодорхой хувийг төр эзэмших, мэдэлдээ байлгах ёстой. Хэрвээ хувийн компаниудад эрхийг нь олговол ард түмний мэдлээс гарна. Тиймээс Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг дэмжихгүй, эсэргүүцэж байна” хэмээн тэд мэдээллээ.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин