Татварын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага бий гэв
2011-12-21

Монгол Улс хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн эрчимтэй өсөлт, Mонгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах, өндөр технологи, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн, мэдлэгт суурилсан эдийн засагтай болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Тиймээс татварын тогтолцоог орчин үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Дэлхий нийтийн хандлага инноваци, технологийн хөгжлийн түвшнээс ихээхэн хамаарах болж, орчин үед мэдлэг, оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэн түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж байна. Энэ нь улс орнуудын төдийгүй аливаа байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага цахим технологи, инновацитай салшгүй холбоотой байх нөхцөлийг бий болгож байна. Иймд мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан, дэлхийн жишигт нийцсэн татварын алба болох зорилгодоо хүрэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болж байна. Энэхүү хөтөлбөрт «Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого», «Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр»-т албан татвартай холбоотой тусгагдсан зорилтууд, «Үндэсний татварын албаны 2011-2013 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө», «Татварын албаны шинэчлэл ил тодын хөтөлбөр», «Үндэсний татварын албаны хэмжээнд авлигаас ангид байж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хөтөлбөр», «Татварын албаны албан хаагчдын сургалтын хөтөлбөр», «Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр», «Татварын жишиг алба хөтөлбөр», «Үндэсний татварын албаны гадаад хамтын ажиллагааны хөтөлбөр», «Үндэсний татварын албанаас 2010-2012 онд баримтлах маркетингийн бодлогын баримт бичиг»,   «Үндэсний татварын албаны үйл ажиллагааны дунд хугацаа /2011-2013 он/-ны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө» зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан бодлого, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд хамаарч байна. Мөн татварын албанд хэрэгжиж байгаа “Татварын албаны шинэтгэлийн стратеги, хэрэгжилт”, “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”, “Үйлчлүүлэгчийн Мэдрэмжийн Менежмент”, “УТОХГ-ын татварын удирдлагыг бэхжүүлэх” зэрэг төслүүдийн үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Татварын албаны хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийж, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий мэргэжлийн хүчирхэг нөөц бий болгох, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад бүхий л талаар дэмжлэг, туслалцаа  үзүүлэх чиглэлээр татварын албаны хэмжээнд татварын улсын /ахлах/ байцаагчдын Англи хэлний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхлэхээр заасан байна.  
Shuud.mn
Сонин хачин
Òàòâàðûã òîì àæ àõóéãààñ èõ. Óëñûí àæ àõóéãààñ òàòâàð àâ÷ àëáàí õààã÷äûã öàëèíæóóëàõ. Ñóðãóóëü,öýöýðëýãò óëñààñ ºãäºã õîîëíû ìºíãèéã áàãø íàðûí öàëèíãèéí íýìýíãäýë áîëãîõ õýðýãòýé. Ìàãèíààð öýöýðëýãò õ¿¿õäýý àâ÷èðäàã ìºðò뺺 õîîëíû ìºí㺠ºãºõ¿é áàéíà ãýäýã áààáàðûí õîøèí øîã ýäèéí çàñãèéí õóâüñãàë ø¿¿.
2011-12-21