ОХУ, Монголын тал “Талын зам” төслийн гэрээнд гарын үсэг зурна
2014-10-14

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулах томоохон төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын “Дальстрой Механизация” компанийн төлөөллүүд Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанд оролцохоор хүрэлцэн иржээ. Хуралдааны үеэр Монгол Улсыг төлөөлж  “Чингис Лэнд Девелопмент Групп” компани, ОХУ-ыг төлөөлж “Дальстрой Механизация” компанийн хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болох аж.

ss

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Энэ үеэр хоёр талын тохирсон томоохон ажлуудын нэг бол яах аргагүй “Талын зам” төсөл байсан ба энэхүү төсөл нь ОХУ, БНХАУ болон Ази - Европыг холбосон тээврийн корридор байгуулж байгаагаараа онцлог.  Төслийн хүрээнд  1000 гаруй км хурдны зам барих томоохон бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэх юм. Орос орны хувьд энэхүү бүтээн байгуулалтын төсөлд маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд эхнээс нь аваад дуустал нь гар бие оролцохоо илэрхийлсэн байна. Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016  онд Монгол улсын нутаг дэвсгэрээр  дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

s

Энэ утгаараа “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээ нь манай улсын хөгжлийн түүхэн дэх маш том биет бүтээн байгуулалтын төсөл байх юм. Өнгөрсөн хугацаанд  “Чингис Лэнд Девелопмент Групп” компани нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслөө ч боловсруулж, хурдны замыг барьж байгуулах ажил эхлэхэд бэлэн болжээ. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллах аж. Төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэх юм.  Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарах сайн талтай хэмээн ач холбогдолыг нь үнэлж байгаа аж. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулах нь эдийн засаг эрчимтэй хөгжихөд ч чухал ач холбогдолтой.

s

Учир нь дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газар зүйн давуу талаа ашиглах нь манай улсын хөгжлийг шинэ шатанд аваачна. Орос, Хятадын худалдааны эргэлт тасралтгүй өссөөр байгааг та бид харж буй. Шинэчлэлийн засгийн газрын тооцоолж байгаагаар энэ оны 5 дугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаар байгаа юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т “ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах”-аар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас багагүй судалгаа, яриа хэлэлцээ хийжээ. Үр дүнд хэдхэн БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гаргасан юм. Энэ тунхаглалд “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг дуулгасан билээ.

as

Тэгвэл уг яриа хэлэлцээр ажил хэрэг болж, Оросын талаас “Талын зам” төсөлд хамтран оролцох “Дальстрой Механизация” компанитай “Чингис Лэнд Девелопмент Групп” компани Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурах гэж байна.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bachuka:
zam baiguulalt gdg bol ih tom horongo oruulalt shuudee. haashdaa l dalaid gartsgui oron bj. 2 orniig tishij bj l hogjino ugui bol 2 talaas *oor bgal mongoliig hudaldaad avchina shdee yuhan bhav. gol ni hiliin huuli durmee l changa barimtaldag hariutslaga tootsoh hund ni dorivtoihon toostdog bh heregtei. gadaadiin horongo oruulaltgui bol ygd ch hol alhaj chadahguin unen hoinodoo...
2014-10-15
bachuka:
zam baiguulalt gdg bol ih tom horongo oruulalt shuudee. haashdaa l dalaid gartsgui oron bj. 2 orniig tishij bj l hogjino ugui bol 2 talaas *oor bgal mongoliig hudaldaad avchina shdee yuhan bhav. gol ni hiliin huuli durmee l changa barimtaldag hariutslaga tootsoh hund ni dorivtoihon toostdog bh heregtei. gadaadiin horongo oruulaltgui bol ygd ch hol alhaj chadahguin unen hoinodoo...
2014-10-15
bachuka:
zam baiguulalt gdg bol ih tom horongo oruulalt shuudee. haashdaa l dalaid gartsgui oron bj. 2 orniig tishij bj l hogjino ugui bol 2 talaas *oor bgal mongoliig hudaldaad avchina shdee yuhan bhav. gol ni hiliin huuli durmee l changa barimtaldag hariutslaga tootsoh hund ni dorivtoihon toostdog bh heregtei. gadaadiin horongo oruulaltgui bol ygd ch hol alhaj chadahguin unen hoinodoo...
2014-10-15
jjhguhu:
baahan enjineer pi@#& nuud medemhiirch bn. sanaa zovood hereggvi ee ene zamiig chin ta hed shig heden enjineer pi@#&nuud bas tootsoh bailgvi. darhanii zam deer jild vhej baigaa hvmvvsiin too arai buurah bailgvi naad zah n. yumiig oodrogoor hvleej avch baildaa
2014-10-15
zochin:
ene taliin zamiig harahad ub-aar esvel ub-aas zuun tiish bna. za ene ch yahav arai dut zam ni bgaa baih. er ni iim tohioldold ub-aas baruun tal ruugaa suurishalaa telmeer bna aa.ji*e ni ouytnii hothonoo baganuurt hiih hereg bna uu. nutgiinhaa tuvd neg shine hot hiimeer bna. hudlaa ingej zuun tald tuvluruulj bgaad yamar negen uimeen degdeegeed baruun taliig ezenguiduulj al*a taslah bodlogo yvaad bgaan bish biz?
2014-10-14
guest:
hudlaa *j tusuvuu batluulah gj bgaam
2014-10-14
хурдны зам:
ийм зам том хотуудын гадуур нь өнгөрдөг юм шүү, салаа жижиг нь хот руугаа ордог
2014-10-14