Хэт даврагчдын гарт амиа алдсан иргэдийг дурсав
2014-10-15

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын гарт амиа алдсан Америк иргэдийг эргэн дурссан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “АНУ хэзээ ч хэт даврагчдад бууж өгөхгүй. Амиа алдсан иргэдийн амийг заавал төлүүлэх болно. Би иргэдийнхээ хариуг нэхэж, хэт даврагчдыг устгах болно. Ард түмэндээ амлаж байна” гэж хэлжээ.

6

Хэт даврагчдын гарт амиа алдсан иргэдийг дурсаж Цагаан ордны дээр байрлах АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Хэт даврагчид өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын иргэн Стивен Сотлоффийг цаазалсан билээ. Удалгүй сэтгүүлч Жеймс Фоулийг, 15 хоногийн дараа  Жон Кантлиг цаазалсан юм. Хэт даврагчид АНУ-ын иргэдээс гадна Британийн Дэвид Хэйнс, Алан Хеннинг болон Францын иргэн Херве Гоурдел цаазалжээ.  Энэ долоо хоногийн эхээр тус бүлэглэл Обамад  дараагийн барьцааны хүний дүрс бичлэгийг илгээсэн юм. АНУ-ын иргэн Петр Кассинг өнгөрсөн сард Сирид байхдаа барьцаалагджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин