Ерөнхийлөгчөө огцрохыг шаардав
2014-10-15

Мексикийн 20 гаруй их, дээд, коллежийн оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетог огцрохыг шаардаж, нийслэл Мехико хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн сарын 26-нд Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан сураггүй болсон юм. Тэдний цогцсыг энэ сарын 6-нд Мерижун мужаас олсон билээ.

5

Энэ үйл явдлын дараа Мексикийн хэд хэдэн хотод жагсаал болж, оюутнуудын аминд хүрсэн цагдаа нарыг Ерөнхийлөгч хамгаалж байна хэмээн буруутгасан юм. Жагсагчид нийслэл хотын бүх гудамж, автобусны буудал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, дэлгүүр мухлагийн хана, хаалга дээр амиа алдсан оюутнуудын зургийг нааж, “Тэднийг Ерөнхийлөгч  Энрике Пеня Ньето болон түүний тойрон хүрээлэгчид алсан” гэж бичжээ.

5

Харин дээрх хэрэг явдалд Ерөнхийлөгч өөрийгөө ямар ч хамааралгүй хэмээгээд “Оюутнуудын үхэл намайг шоконд оруулсан” гэж мэдэгджээ. Оюутнуудыг хороосон буруутан олдохгүй бол жагсагчид жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин