Жоомоо алах гээд гэрээ шатаачихгүй юмсан
2014-10-15

Ирэх 2015 оны төсвийн тухай хуулийн төслөө Засгийн газар татаж авсан. Татаж авахаас өөр аргагүй. Нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд татвараар төсвийн алдагдлыг санхүүжилнэ гэдэг орлого бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийг сэхэхийн аргагүй уналтад оруулаад зогсохгүй хүн амын амьжиргааны төвшинд маш хүнд цохилт өгнө. Сангийн сайдын учирлаж байгаачлан дөрөвхөн төрлийн татвар хэмээгдэж байгаа ч эдийн засгийг бүхэлд нь самрах чухал татварууд үүнд багтсан. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 0.6-1 хувь байсныг 2 хүртэлх хувь болгон нэмэгдүүлэхээр төсөөлсөн нь хамгийн эхэнд аж ахуйн нэгжүүдээ хүндхэн байдалд оруулна. Оршин тогтнохын тулд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

6

Цалин тэтгэвэр тэтгэмжинд 500 тэрбум төгрөг нэмэхээр тооцоолж өнөөгийнхөөс 2.5 дахин гэж тайлбар хийж байгаа ч дөнгөж 30 хувьд хүрэхтэй үгүй нэмэгдэх тооцоог сөрөг хүчин шүүмжилж байгаа нь үнэний хувьтай. 30 хүрэхгүй хувь нэмэгдэнэ гэдэг энэ жилийн төгсгөлд хүрэх 16-17 хувийн инфляци, ирэх онд хэд хүрч нэмэгдэх нь тодорхойгүй инфляцийн өсөлтийн дэргэд гал намжаах нь битгий хэл сүүдэрт нь ч хүрэхгүй өсөлт нэртэй уруудалт болно. Дээр нь багш, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг орон нутагт хариуцуулаад зогсохгүй НӨАТ, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх замаар орлогоо бүрдүүл гэсэн нь асуудлыг улам бүр хүндрүүлсэн. Төсвийн орлого тасрахаар л татвараа нэмэгдүүлэх замаар нөхөхийг чармайсан нь Засгийн газрын хөл бүдрэх ноцтой шалтгаан болсон.

6

Мордохын хазгай гэгчээр Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж шинэ танхим бүрдүүлээгүй байж улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь асуудлыг улам бүр дэвэргэсэн. Төсвийн төсөлд хуучин танхимын бүтэц бүрэлдэхүүнээр тооцон тусгасан нь явах хүнээр ачаа бүү татуулахын үлгэр адил болсон юм. Бүтэц бүрэлдэхүүнийг намрын чуулган эхэлсэн өдрөөс ярьсан. Өнөөг хүртэл хагас дутуу л шийдэгдээд байдаг. Гэтэл улсын төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батласан байх ёстой. Мэдээж цаг хугацаа маш давчуу. Өмнөх төсвийн төсөлд өнгөц редакцийн шахуу засвар хийгээд батлахаас өөр арга замгүй. Гэтэл төсвийн төслийн гол утганд байгаа төсвийн орлогын тасалдалыг татвар нэмэгдүүлэх замаар шийдэх агуулгыг өөрчлөхөд энэ хугацаа даанч хомсхон.

6

Уг нь татвар тогтвортой байж гэмээн жижиг аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босно. Баялаг бүтээхгүйгээр энэ хомсдолоос гарах аргагүй. Татвар бага байгаадаа бус хууль эрхзүйн орчин нь сул байгаа нь хямралыг дэврээх бас нэг хүчин зүйл болж байгаа юм. Нийт татвар төлөгчдийг бүрэн хамруулж чадахгүй сүүдрийн эдийн засгийг ДНБ-ий 17 хувьд хүргэсэндээ эрх баригчид дүгнэлт хийвэл амьдралд илүү ойр байхсан. Энэ том мөнгөний урсгалыг яавал бодит эдийн засагт ил болгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгах ёстой. Түүнээс татвараа өндөрсгөж байж цоорхойгоо нөхөх гэсэн оролдлого бол жоом алах гээд гэрээ шатаасны үлгэр болно.

6

Төрийн нэр барин өөрсний бурууг алийн болгон хаацайлах вэ дээ. Болж байгаа үйл явдлын өрнөлөөс ажиглаж байхад төр ард түмэндээ бус ард түмэн төрд үйлчилдэг буруу тогтолцоо тогтсныг харуулаад байгаа юм. Төрийн хүн алдаж онож болдог байхад түмний нэгний алдаа дээлээ нөмөрч байдаг шударга бус нийгмийг 24 жилийн турш бид байгуулаагүй байлтай.

6

Төсвийн цоорхойг татвар нэмснээр дүүргэж болохгүйтэй адил өр зээлээр таглаж бүр ч болохгүй. ДНБ-ий 70 хувьд өр зээл тавьж болохыг төсвийн төсөлдөө тусгажээ. Одоо байгаагаас бараг 50 хувиар нэмэгдэнэ. Хөгжлийн банкны зээл, Чингис, Самурай бондын эргэн төлөлтийн оргил үе 2017 оноос эхэлнэ. Наана хүлээгдэж байгаа өрийн эргэн төлөлт чамгүй их бий. Үүн дээрээс нэмээд өр тавина гэдэг тийм ч оновчтой сонголт бус. Төсөв зохиохдоо засаг хөнгөн гоомой ханддагийн гай жил бүрийн сүүлчээр яруу тодоор харагддаг. Ирэх жилийн төсвийн төсөл ч тэр валютын ханшийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын төлөв, инфляцийн прогноз, эдийн засгийн төсөөлөл зэрэг байнга зөрнө. Төсвийн тодотголоор засч нэмсээр яваад төрийн толгой улам л бүдүүрч түмний хөл улам бүр жижигсэнэ. Муу амлаж байгаа юм биш ийм богино хугацаанд дээр дурдсан алдаануудаа Засгийн газар засаад УИХ-д өргөн мэдүүлнэ гэдэг юу л бол доо.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen unen. avah huvia zunduu ih bolgonoo gej orilsoor baigaad oyu tolgoig yaj unagalaa. odoo gadniin ted maniigaa yaj zudej munginaj hugluj baigaag gadnaas haraad suuj baigaa daa.
2014-10-16
irgen:
tsalin tetgeveriig inflation-tei yualduulj nemeh heregtei. inflation 13 huvi baival 13 huvi l nemeh heregtei. daanch avilgachid tugrug hevleed ch bolson uunees ih nemeh gej oroldono doo.
2014-10-16
aahnaah:
ug ni ingeed zadlaad manuust oilgovol sainsan bichlegt ni bayar hurgeii
2014-10-15
kkkk:
neg l ih aldaagaa za*g ulsuud shudarga tsarailaad saihan yrinaa daanch am ajil ni zorood baihiimdaa bidnii bichseniig unshdag yumuu vgvi ch yumuu toohgvi l baihdaa urdah oroo yay gej baij ahiad l nemj or zeel oorsdoo tansag amidraad l ard tvmen ni nohoin hooloor ol zalguulj baigaag medej bna uu medsen ch toohgvi ldee eronhiilogch guai
2014-10-15
bdalai:
mongolchud ug ni nuugii n abah geed nudiig ni sohloh l gej yaridag yum daa. ene hyatadiin erliizuud yasan ih bolj bn aaa, esvel bid chin joom uurlesen sahavar tanztai boltsgoochoo yu
2014-10-15