Анхны спортын мастерууд чууллаа
2011-12-21

МУ-ын спортын мастер цол анхлан хүртэгсэдийн 55 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Дэлхийн аль ч улс оронд Спортын төрлөөр улсын аварга, рекорд, спортын мастерууд гэсэн хүндэтгэлийн зэрэг цол өгөх явдал эрт дээр үеэс эхэлсэн түүхтэй. Манай улсын хувьд үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдэд цол зэрэг олгох нь 1955 оноос эхэлсэн байна. Ингээд өнөөдөр БТСГ-ын хурлын танхимд анхны спортын мастерууд, ахмад тамирчид хуран чууллаа. Шинэ оны өмнөхөн ахмадууд уулзацгааж амжилтын ид оргил үе, дурсамж дурдатгалаа ярилцаж хуучилсандаа баяртай сэтгэл өндөр байсан юм. Анх 1955 оны 11-р сарын 19-ний өдрийн Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын биеийн тамир, спортын хорооны тэргүүлэгчдийн 16/29 тогтоолоор улсын хэмжээнд спортын олон удаагийн амжилт үзүүлсэн тамирчдад спортын 1, 2, 3-р зэрэг цол, мөн БНМАУ-ын спортын мастщр цол олгох шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Спорт хорооны дэргэд Улсын зэрэг цолын комисс байгуулагдаж анхдугаар хуралдаанаа 1956 оны 6-р сарын 25-д хийж Спортын мастер цолыг анхлан аль спортын төрлөөр ямар тамирчдад өгөх асуудлаар комиссын гишүүд нэлэдэ маргалджээ. Ингээд монгол ёс заншил, өлзий хиймороо дээдлэн цоо шинээр үүсч байгаа уулын спортын төрлийг сонгон авч өвөг дээдсийнхээ хүндэтгэлийн заншлаар “Өөдөө өөдрөг” явахыг билэгдэн анхны мастер цолыг өгсөн түүхтэй. А.Алт
Shuud.mn
Сонин хачин