168 тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ
2014-10-16

Аливаа хүнд идэх талх өгснөөс талх хэрхэн барихыг зааж өгвөл насны буян гэсэн хэлц үгийг орон оронд өөр өөрсдийн заншил, уламжлал дээр үндэслэн янз бүрээр илэрхийлсэн байдаг. Сүүлийн хэдэн жил дээр дооргүй “хоёр толгой” тойрсон хэл ам салахгүй байгааг хэн бүхэн мэднэ. Харин Оюутолгой компани өнгөрсөн хугацаанд “талх барих” төсөлд 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг бид тэр бүр мэдэхгүй болов уу. Энэхүү төслийн нэг болох Өмнөговь Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрыг шинээр барьж ашиглалтад оруулсныг нээх ёслол энэ сарын 14-нд боллоо. Төрийн сүлд дууллаар эхэлсэн ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун тэргүүтэй албаны хүмүүс болон Оюутолгой компанийн Сургалтын хэлтсийн менежер Керн Вон Хааген нар оролцсон юм.

1

Нээлтийн үеэр ИТХ-ын дарга Л.Батчулуун “Тавь гаруй жилийн өмнөөс нийтийн аж ахуйн чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэдэг байсан Техник мэргэжлийн сургууль өдгөө түүх болон үлдэж байна. Манай аймагт ажиллаж байгаа Эрдэнэс таван толгой, Оюутолгой, Саус энд Гоби, Энержи ресурс зэрэг олон уул уурхайн компанийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд энэхүү коллеж болон өргөсч статусаа дээшлүүлсэн сургууль ихээхэн хувь нэмэр оруулах болно” гэсэн юм. Тус коллежийн захирал Ж.Нямсан “...Өмнийн говийн залуус Өмнийн говьдоо сурч, ажиллаж нутаг орноо хөгжүүлэх боломж нээлттэй боллоо. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Оюутолгой компанид баярлалаа. Бид сургалтын чанар, стандартад хүчин чармайлт гаргаж ажиллахаа амлаж байна” гэсэн юм.

1

Дээр дурдсан хоёр байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн танхим мөн тооны оюутан амьдрах дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж байна.

1

Өмнөговь Политехник коллежийн нээлт дээр Оюутолгой компанийн Сургалтын хэлтсийн менежер Керн Вон Хаген хэлсэн үгэндээ “Энэ төсөл бол Оюутолгой компанийн боловсрол, сургалтын салбарт хийж байгаа үйл ажиллагааны нэгээхэн чухал хэсэг. Бид таван жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол сургалтад 126 сая ам.доллар буюу 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Өнөөдрийн та бүхний харж байгаа энэ төсөлд л гэхэд 3.5 сая ам.доллар зарцуулсан. Бүхэл бүтэн сургуулийн хичээлийн шинэ байрыг Даланзадгад болон Налайх хотод барьж өгснөөс гадна Чойр, Эрдэнэт, Дархан хот дахь МСҮТ-ийн байрны өргөтгөл, шинэчлэлийг хийж, мөн шинэ тоног төхөөрөмж суурилуулах ажилд 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ...” гэсэн юм. Мөн тэрбээр олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн төлөө  тус сургууль хичээн   ажиллаж дэлхийн жишигт хүрсэн монгол ажилчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлон хэлж байв.

1

Ийнхүү  нүдэнд нь гал цог, хүсэл мөрөөдөл итгэл найдвар гэрэлтсэн  хэдэн  зуун оюутан  дэлхийн хаана ч гологдохгүй материаллаг баазтай сургуульд суралцахаар хичээлдээ шамдан орж байна.

1

Оюутолгой компани Өмнөговь Политехник коллежийн хичээлийн байр, дотуур байрны нээлтийн ёслолоос  хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг үзнэ үү.

1

Оюутнуудын дадлага хийх тоног төхөөрөмжийг Оюутолгой компаниас нийлүүлжээ

Дадлагын хичээл. Экскаватарын ачилт хийж байгаа нь

Коллежийн оюутны төлбөр 350 мянга

Керн ван Хагеныг Багшийн гавьяа одонгоор шагнасныг ИТХ-ын дарга Л.Батчулуун гардуулан өглөө

Дадлагын хичээл

Д.Баясгалан

Shuud.mn
Сонин хачин
dulam:
oyutolgoid bayarlalaa l gie. hunii tolgoid hurungu oruulalt hiisen bn
2014-10-16
dulam:
oyutolgoid bayarlalaa l gie. hunii tolgoid hurungu oruulalt hiisen bn
2014-10-16
dulam:
oyutolgoid bayarlalaa l gie. hunii tolgoid hurungu oruulalt hiisen bn
2014-10-16
dulam:
oyutolgoid bayarlalaa l gie. hunii tolgoid hurungu oruulalt hiisen bn
2014-10-16
booguu:
ih taalagdlaa bodit horongo oruulalt hiisen bna zaluusiin buteelch setgelgeeg hogjuulah ih ur buteeltei ajil boljee
2014-10-16
bayar:
ot-g muulaad l bdag 168 terbum tugrug gedeg chin ih shu. yam tamga ni lav iim ih hurungu gargaj chadahgui baih
2014-10-16
оюун:
хүүхдүүд нь юун хөөрхөн жижигхэн юм, ккк
2014-10-16
oyun:
ene bolj baina sh de yostoi zov surguuli barij uguud mergejiltei ajilchin beltgeed ogno gedeg saihan baina. mongold heregteil ym hiisen baina
2014-10-16
зочин:
сайхан л мэдээ байна
2014-10-16