Дипломын боловсролыг дээд боловсролын ангилалд оруулахгүй
2011-12-22

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажсан лаборатори сургуулиудыг бий болгох эрх зүйн үндсийг тавьж байгаа юм. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бага боловсрол 6 жил, суурь боловсрол 9 /6+3/ жил, бүрэн дунд боловсрол 12 /6+3+3/ жилд олгож байгаа билээ. Ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж сургалтын шинэ стандартыг нэвтрүүлж байгаатай уялдуулан сургалтын бүтцийг 5+5+2 гэсэн бүтэцтэй болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Шинэ стандарттай холбогдуулан багш нарын давтан сургалтыг 5 жил тутамд хийж байхаар оруулсан байна. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон заалтуудыг шинэчилж байгаа аж. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, дотуур байрны багш, нийгмий ажилтан, сургуулийн эмч нарт орон нутагт ажилласны нэмэгдэлолгох, тэтгэвэрт гарахдаа хот суурин газарт 18 сар, орон нутагт 36 сарын нэмэгдэл авч байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дипломын боловсролыг дээд боловсролын ангилалд оруулахгүй байхаар заажээ. Ингэснээр дээд боловсрол нь баклаврын, магистрын, докторын гэсэн гурван ангилалтай болох юм байна.
Shuud.mn
Сонин хачин
òà íàðûí òýð áàêëàâðóóä ÷èíü òºãñºæ èðýýä äèïëîìûíõíû ãàðààð îðæ áàéæ òºëºâøäºã þì
2011-12-26
bas l oilgosongvi bichsen ni uxaantan ni oilgogdoxor biched ogchoch? muis-g bakalawrin diplomtoi togsson xvn teged yaamar bolowsroltoi boljagan?
2011-12-26
kekekek Ингэснээр дээд боловсрол нь баклаврын, магистрын, докторын гэсэн гурван ангилалтай болох юм байна. gej bichsen baina, sain unshaach,
2011-12-23
tegeed bid nar bugdeeree buren dund bolovsroltoi bolchij bgaamuu?
2011-12-22
tgd umnuhuud n yah yum bol
2011-12-22
Diplom gedeg ni arai uur yum baidag yumaa, ter zurgan deer bga. Bachelor, Master, Doctor degree gej yavnaa
2011-12-22
bi bas oilgosongui, bachelor, master, doctor ali aliniig ni manaih diplom gej yaridag. ene ner tomiyonuudaa tsetselmeer yum. 2,3 jil suraad bacheloriin zereggui diplom awdag bsan, teriig heleed bga yumuu. ter chin ugaasaa deed bolowsrold ordoggui biz de
2011-12-22
Sain oilgosongui. Bachelor deed bolovsrol bish bolno gesen ug uu?
2011-12-22