Баянголын эмнэлэг шинэ байртай боллоо
2014-10-16

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон холбогдох албаныхан, иргэд оролцов.

a

Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Шинээр баригдсан Эрүүл мэндийн төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн таван ортой тасгийг шинээр нээж иргэдэд үйлчлэх эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр төрлийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Тус Эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд 25 жилийн дараа улсын төсвөөр баригдсан, эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болсон байна.

a

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 41 дүгээр байрны баруун талд баригдсан бөгөөд шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн, 2-3 дахин хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болжээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
насанбат:
баяр хүргье, монголчуудаа баяр хүргэж сураагүй бол юу ч бичих хэрэггүй. тэд маш гайхалтай байна. үргэлж дэмжиж явдаг.
2014-10-17
отгоо:
үнэхээр гайхалтай, ард түмний эрүүл мэндийн төлөө сайхан ажил болсон байна. маш их баяртай байна. амжилт хүсэе бгд-ийн иргэн
2014-10-17
mgld:
kkkkk neree bichihiin dontoi bolchih yum daa
2014-10-17
иргэн:
зарим нэг нь юм хийж байгаа нэгэндээ бүү атаархаач...нэг дүүрэг, эмнэлэг ч гэсэн сайжирч байгаад баярлах хэрэгтэйшд. та нарын хойч үе үр хүүхдүүдэд чинь хэрэгтэйг ойлгодоггүй юмуу??? өнөө маргаашаа бодсон хөлдүү толгойнууд бичиж байгааг нь эээ...хүнийг хэлхээсээ өмнө хийж байгаагаар нь хараад юу хэлхээ бодож бичих хэрэгтэйшд.
2014-10-17
зочин :
бгд эрүүл мэндийн төвтэй болж байгаад баяртай бна түмэн олонд тустай болно аливаа сайн зүйлд бүү атаарх бүгдийг бүү хараар буд!!! монголчууд минь тамын тогооноос хэзээ нэг гарах бол....
2014-10-16
yls turchid:
zasgaas mungu gargaj hiisen um deer erdenee saldak 2 neree siilehee boliocheee,ta 2 neg toosgo ursun uu uguil bhgui yu
2014-10-16
tyyl:
zail baliaar yum
2014-10-16
irgen:
erdene odontuya bolildoo zail
2014-10-16
kkkkl:
bayanzurhed hiihed yanada
2014-10-16