Тагнуулын мэдээлэл солилцоно
2014-10-17

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, АНУ, Британи тэргүүтэй орнуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ-ын тусгай хүчин энэ сарыг дуустал Ирак болон хэт даврагчдын эсрэг ямар ч ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Орос ямар ч судалгаа, мэдээлэлгүйгээр хэт даврагчтай дайтахгүй. Бид хэт даврагчидтай нүүр тулахын тулд тэдний сул талыг мэдэхээр ажиллаж байна. Тиймээс Орос, Иракт нууц ажиллагаа явуулж буй АНУ-ын тагнуулын албатай хамтарч ажиллаж, нууц мэдээлэл солилцохоор боллоо. Энэхүү саналыг Ерөнхийлөгч Обама хүлээн авсан” гэсэн байна.

1

Энэхүү мэдээллийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  баталж, энэ бямба гаригт Вашингтон хотноо Орос болон АНУ-ын Тагнуулын албаны төлөөлөгч нар уулзахаар болсон гэжээ. “CNN” агентлаг “Вашигтонд Пентагоны тэргүүн Чак Хейгл Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахаар төлөвлөсөн” гэж мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gocho:
hooson gazar zaaj bumbugduuleh heregtei
2014-10-19
uls tor ch :
baritsgui ed shuu
2014-10-17