Эбола туссан сувилагч эдгэрчээ
2014-10-20

Либери улсад эболагийн халдвар хүмүүсийг эмчилж байсан Испани улсын иргэн, сувилагч Тереса Ромеро өнгөрсөн долоо хоногийн эхээр халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэгвэл сувилагч бүсгүй бүрэн эдгэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. “Түүний биеийн байдал хэвийн байгаа. Дээрх шинжилгээний дараа дахин сорил авахад халдваргүй гэх хариу гарсан” гэж Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Мато хэлжээ. Сувилагч бүсгүйн ойр дотны 15 хүнийг тусгаарлан шинжилгээ авахад вирусын шинж илрээгүй гэж Засгийн газраас баталжээ.

Ромеро нь энэ сарын эхээр Мадрид хотын эмнэлэгт хүргэгдсэн хоёр өвчтний нэг юм. Түүнийг Мадрид хотын гуравдугаар Карлосын нэрэмжит эмнэлэгт тусгаарлаж, эбола вирусийн эсрэг эмчилгээ хийсэн байна. Мөн сувилагчтай хамт Либери улсад байсан Экскалибур нохойг халдвар авсан байж магадгүй хэмээж энэ сарын 14-нд нойрсуулах тариагаар тарсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Мадрид хотноо эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
эцэг эхчүүд:
оо бас шалгалтгүй, бас хямд суралцуулна гэж аваачаад зарах юмуу эсвэл биеийг нь үнэлүүлэх юм байна л доо больж үзээрэй дээ
2014-10-21
mongolia:
haruud uhdeg ebola yum uu.zov zov.horvoo tedneer dutahgui.
2014-10-20