Батлан хамгаалах яаманд шинэ томилгоо хийгдлээ
2014-10-20

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг өнөөдөр шинээр томиллоо. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг сонгон шалгаруулж томилсон байна.

а

Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи буюу “Генералуудын академи”-ийг төгссөн бөгөөд цэргийн мэргэжил, дадлага туршлага зэргээрээ салбартаа тэргүүлэх төрийн алба хаагчид аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
бхя-нд:
одоо зхжш-аа жаахан цэгцэлчихвэл аятайхан болчих гээд байна шүү. зхжш -д думий нэг хүлээлт үүсчихээд удлаа шүү. байх байх газарт нь томилгоог нь хийгээд байршуулчуул хаа хаанаа ажил төрөлдөө шуудраад явчихым даа
2014-10-21
бхя-нд:
боломжийн томилгоо болжээ.
2014-10-21
ххөөө:
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр хурандаа п.жаргалан ч генералын академи биш зүгээр л 10 сарын дамжаа төгссөн юм штэ. тэгээд ч батлан хамгаалан их сургуулийн цэргийн командын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сонсогчдыг хагас, бүтэн сайн өдрөөр зайсангийн барилгууд дээр үнэнгүй ажиллуулж сордог байсан. энэ байдал нь атг-т шалгагдаж байхад бямбажав орост сургах нэрээр зугтаалгасан даа.
2014-10-20
irgen :
enkhbaatar generald bayar hurgey
2014-10-20
mgl1:
buriad kazino enhbaatar bish um shig bna.zurag deer uur hun bna
2014-10-20
баяр :
сайханбаяр ичих хэрэгтэй, хүрэлсүх / ман / энэ хоёр чинь нэг курс, арваад жил түүний нөлөөгөөр бүхий л албан тушаалд ажиллалаа, чадвар муутай , мэдлэг нимгэн энэ албан тушаалд бас л түүний дэмжлэгээр томилогдлоо, жирийн офицер, ахлагч нар шударга бус томилгоо гэж шүүмжлэж байна
2014-10-20
zochin:
энхбаатар гэж нөгөө буриад "казино" мөн үү?
2014-10-20
хуульч:
жинхэнэ зөв хүмүүсийг томилжээ.элдэв улс төр гэдэггүй жинхэнэ мэргэжлийн офицерүүд мөн шүү.
2014-10-20
иргэн:
энхбаатар генералыг жанжин шта* шахаж гаргасны төлөө бямбажав генералын бузар булай жинхэнэ утгаараа дэлгэгдэж эхэлнэ гэж цэргийн мэргэжилтэнгүүд үзэж байна
2014-10-20
мөнх :
маш сайн томилгоо байна. гэх мэт сайн чадвартай хүнийг төрд ажиллуулах хэрэгтэй. бүх яамд үлгэр авах ажил байна.
2014-10-20