Нигер эболагаас салав
2014-10-21

ДЭМБ-аас өнгөрсөн долоодугаар сард эбола бүртгэгдсэн Нигер улс халдваргүй улс боллоо гэж “www.ibtimes.co.uk” сайтад мэдээллээ. Сүүлийн 45 хоногийн хугацаанд тус улсад эболагийн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй учир ийнхүү халдваргүй бүс, нутгийн тоонд багтаасан тухай ДЭМБ-ын захирал Маргарет Чан онцолжээ.  Тэгэхдээ энэ сарыг дуустал Нигерт сайн дурынхан тандалт хийх гэнэ.

1

Африкийн Сенегал улс өнгөрсөн баасан гаригт мөн халдваргүй улсын тоонд багтсан билээ. Нигер улс эбола вирусын улмаас дөрвөн иргэнээ алдсан юм. Ийнхүү Баруун Африкийн таван оронд бүртгэгдсэн эбола вирусын хүрээ багасч буйг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сайшааж, эболаг зогсоохын тулд нэг баг болж ажиллаж буй олон улсад талархалаа илэрхийлжээ.

АНУ-ын эболатай тэмцэх албаны дарга Томас Фриедэн “AFP” агентлагт ярихдаа “Нулимс, хөлс, шүлс, нус зэрэг шингэнээр дамждаг эбола Гвиней, Либери, Сьерра-Леон улсад бүртгэлтэй хэвээр байна. Гвиней, Либери улсад эболагаар өдөрт 50 хүн амиа алдаж байгаа” гэв.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мөнх:
niger, nigeria гэж хоёр өөр улс байгааг мэддэггүй сэтгүүлч үү? ядахдаа наад газрын зургаа хараач ээ.
2014-10-21
mongol:
bitgii oruul huhai har aristai humuusiig arab africa nuud bol hun bish buged uhbel taaran
2014-10-21
1111:
tiim baihad saya nigeriagaas irsen humuusiig oruulaagui gej erguutsen shd, iim ichguurtei zuil hiij bolohgui shd manai ene hiliin shalganiihan
2014-10-21