Гурван сум эрчим хүчинд холбогдлоо
2014-10-21

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан сумд Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх нэгдсэн сүлжээнд холбогдож, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй боллоо. Баянлиг сумын “Баянлиг” дэд станцын өргөтгөл, Баянлигээс Шинэжинст сумын хооронд 127 км 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15кВ-ын 630кВ чадалтай “Шинэжинст” дэд станцын барилга угсартын ажлыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар “Виваланд” ХХК гүйцэтгэсэн аж. Харин Баянцагаан, Баян-Өндөр сумын дэд станцын ажлыг “Энергостар” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгчээ.

a

Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ЭХЯны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, “Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ны гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцсон аж. Гурван сумдад улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр эрчим хүчний асуудал шийдэгдсэн бөгөөд уг ажлыг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ны Эрдэнэт, Булган, Хархорин, Өвөрхангай салбарын 40 гаруй ажилчдыг найман техник хэрэгсэлтэй гаргаж, 130 км шугамын ажлыг гэрээт хугацаанд нь хүлээлгэн өгчээ.

a

Улаанбаатар хотоос 900 гаруй км-т алслагдсан говийн бүсийн гурван сум 24 цагийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсоноор орон нутгийн онцлогт тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, ард иргэдийн амжиргааны түвшин дээшлэх зэрэг олон боломжууд бий болж байгаа аж. Мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар тасралтгүй хөөцөлдсөний үр дүнд, энэхүү тог цахилгааны асуудал шийдэгдсэн гэнэ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin :
ingej holboh l baisan um bol omno n bas olon zuun saya togrog zartsuulj nar salhinii uusguur tavih hereggui l baisan um baina. 2 udaa mongo zartsuulj baina shuu dee.
2014-10-22